| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0140/э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2017-10-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Дт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт С.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарын ядам хурууг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б намайг зодох гээд байгаа юм уу цохих гээд байгаа нь мэдэгдэхгүй өөдөөс дайрах үед ээж миний хүүхдүүд боль гэж хэлээд голоор орсон... тэгэхээр нь би ээжийгээ татаад унагачихаж магадгүй гэж бодоод зүүн гараараа өөр лүүгээ тэвэрчихээд байж байтал Б зүүн гараараа надруу дайрахаар нь би баруун гараараа гарыг нь салаавчлаад бариад авсан чинь Б өөрөө гараа надаас булаагаад татаж авчихаад пизда чинь хуруу тулгаад хаячихлаа гар татаадахдаа гээд миний ээж рүү гараа өгөхөөр нь би “чиний тулгасан гарыг манай ээж татдаг хүн биш чи зайл” гэж хэлээд зүүн гараараа цээж рүү нь түлхчихсэн юм... гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б намайг зодох гээд байгаа юм уу цохих гээд байгаа нь мэдэгдэхгүй өөдөөс дайрах үед ээж миний хүүхдүүд боль гэж хэлээд голоор орсон... тэгэхээр нь би ээжийгээ татаад унагачихаж магадгүй гэж бодоод зүүн гараараа өөр лүүгээ тэвэрчихээд байж байтал Б зүүн гараараа надруу дайрахаар нь би баруун гараараа гарыг нь салаавчлаад бариад авсан чинь Б өөрөө гараа надаас булаагаад татаж авчихаад пизда чинь хуруу тулгаад хаячихлаа гар татаадахдаа гээд миний ээж рүү гараа өгөхөөр нь би чиний тулгасан гарыг манай ээж татдаг хүн биш чи зайл гэж хэлээд зүүн гараараа цээж рүү нь түлхчихсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас /,
Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д бид 2 хоорондоо маргалдаад түлхэлцэж байсан тэгээд Д миний зүүн гарын ядам хуруунаас баруун гараараа барьж байгаад миний бие тал буюу баруун гар тал руу мушгиж дараад хугалсан. Тэгээд миний гаран дээрээс тавихгүй байхаар нь би гараа дугтарч аваад салгасан... Миний хуруу эдгэсэн үл ялиг муруй эдгэрч шөрмөс сунаж ядам хуруу дагуу яс хөндүүр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Л.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д гарч ирээд хөөе та яагаад байгаа юм бэ гэж хэлээд намайг цохих гэж байтал гарнаас нь бариад авсан тэгтэл хөршийн айлын залуу танай ах намайг доромжилж байгаа юм шиг миний өөдөөс харж шээлээ гэхэд нь чамд ямар хамаатай юм хүн хашааныхаа гадаа шээж байхад танай хашааны гадаа шээсэн биш гэж хэлсэн чинь намайг зодох гээд дайраад байсан... дүү чи хөгшин настай хүнийг түлхчихэв чи цаашаа бай гээд мөн гараараз түлхэх үед гар нь таарч гарынх нь салаагаар орсон. Тэгтэл Б өөрөө гараа татаж авч байсан... тэр үед гараа татчихаад миний гар тулчихлаа гар татаад аль гээд ээж рүү хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Т.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...дүү Д гарч ирээд хөөе та яагаад байгаа юм бэ гэж хэлээд манай нөхрийг цохих гэж байтал манай дүү хөрш залуугийн гарнаас бариад авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шинжээчийн .... дугаартай: “...С.Бийн биед зүүн 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүрийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт С.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн гарын ядам хурууг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Дийн өгсөн: “...Б намайг зодох гээд байгаа юм уу цохих гээд байгаа нь мэдэгдэхгүй өөдөөс дайрах үед ээж миний хүүхдүүд боль гэж хэлээд голоор орсон... тэгэхээр нь би ээжийгээ татаад унагачихаж магадгүй гэж бодоод зүүн гараараа өөр лүүгээ тэвэрчихээд байж байтал Б зүүн гараараа надруу дайрахаар нь би баруун гараараа гарыг нь салаавчлаад бариад авсан чинь Б өөрөө гараа надаас булаагаад татаж авчихаад пизда чинь хуруу тулгаад хаячихлаа гар татаадахдаа гээд миний ээж рүү гараа өгөхөөр нь би “чиний тулгасан гарыг манай ээж татдаг хүн биш чи зайл” гэж хэлээд зүүн гараараа цээж рүү нь түлхчихсэн юм..” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д бид 2 хоорондоо маргалдаад түлхэлцэж байсан тэгээд Д миний зүүн гарын ядам хуруунаас баруун гараараа барьж байгаад миний бие тал буюу баруун гар тал руу мушгиж дараад хугалсан. Тэгээд миний гаран дээрээс тавихгүй байхаар нь би гараа дугтарч аваад салгасан... Миний хуруу эдгэсэн үл ялиг муруй эдгэрч шөрмөс сунаж ядам хуруу дагуу яс хөндүүр байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д гарч ирээд хөөе та яагаад байгаа юм бэ гэж хэлээд намайг цохих гэж байтал гарнаас нь бариад авсан. дүү чи хөгшин настай хүнийг түлхчихэв чи цаашаа бай гээд мөн гараараа түлхэх үед гар нь таарч гарынх нь салаагаар орсон. Тэгтэл Б өөрөө гараа татаж авч байсан... тэр үед гараа татчихаад миний гар тулчихлаа гар татаад аль гээд ээж рүү хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...дүү Д гарч ирээд хөөе та яагаад байгаа юм бэ гэж хэлээд манай нөхрийг цохих гэж байтал манай дүү хөрш залуугийн гарнаас бариад авсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Л.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД