| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00481/И |
| Дугаар | 130/ШШ2024/00584 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2024/00584
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Е. Хаяг:Б аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Е нь Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Е ийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан.
1.2 Учир нь Е ийн дээр дурдсан байгууллагад орос хэлний багшаар ажиллаж байсан үеийн зарим ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3 Иймд хүсэлт гаргагч Е ийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Багш, хүмүүжүүлэгч зохицуулан ажиллуулах тухай”, мөн хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, Ө хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн х/э-ийн бичсэн тодорхойлолт, Ө хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын аймгийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, хүсэлт гаргагч Е ийн 201586 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 537167 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00166 дугаартай шийдвэр, А сумын С нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Е т олгосон баярын бичиг, хүсэлт гаргагчийн 119810 дугаартай Орос хэлний багш мэргэжлээр төгссөн диплом зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Е ээс С эд олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2024/01819 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч С эд олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 714, 715 дугаартай албан бичнүүдийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 664 дугаартай албан бичгээр ирүүлсэн Е ийн Х маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ардын боловсролын хэлтсийн даргын 1986.01.23-ны өдрийн 06, 1986.05.23-ны өдрийн 80, 1986.07.20-ны өдрийн 120, 1987.05.29-ний өдрийн 92, 1988.10.18-ны өдрийн 170, 3 дугаар сургуулийн захирлын 1987.12.18-ны өдрийн 74, 4 дүгээр сургуулийн захирлын 03, 45, Ц 8 жилийн сургуулийн захирлын 1986.11.24-ний өдрийн 76, Б сумын сургуулийн 1994 оны 32 дугаар тушаалуудын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагчийн орос хэлний багшаар ажиллаж байсан үеийн зарим ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, шүүхэд хандсан гэжээ.
6.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Хүсэлт гаргагчид 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Ц ын 8 жилийн дунд сургуулиас нээж олгосон 201586 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Х , нэр Е , 1964 онд төрсөн, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг Е гэж бичигдэж, тухайн үеийн цээж зураг нааж, тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд байгаа ажлын тухай мэдээнд Б аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 тоот тушаалаар А сумын 8 жилийн сургуулийн Орос хэлний багшаар 01 дүгээр сарын 01-ээс ажиллуулахаар томилсон тухай бичиж, тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан ба энэхүү бичилт нь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Багш, хүмүүжүүлэгч зохицуулан ажиллуулах тухай” тушаалд: А сумын 8 жилийн сургуульд 01 дүгээр сарын 01-ээс орос хэлний багшаар Е ийг томилон ажиллуулсан тушаалтай тохирч байна.
6.2 Мөн дэвтэрт Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 80 тоот тушаалаар орон нутгийн ҮЭ-ийн түр хороотой тохиролцсоны үндсэн дээр амралт дууссан өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, орон нутгийн мэдэлд шилжүүлсэн тухай бичигдэж мөн хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан нь аймгийн архивын тасгаас ирүүлсэн Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай тохирч байна.
6.3 Дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот тушаалын 2-р хавсралт ёсоор Ц ын 8 жилийн сургуульд түр орос хэлний багшаар 9 дүгээр сарын 01-ээс ажиллуулсан, мөн даргын 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаартай тушаалаар орон нутгийн ҮЭ-ийн түр хороотой тохиролцсоны үндсэн дээр амралт дууссан өдрөөс эхлэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, орон нутгийн мэдэлд шилсэн тухай бичигдэж, тус тус ардын боловсролын хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
6.4. Мөн хүсэлт гаргагч Е нь 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Орос хэлний багшийн дээд сургуулиас “Орос хэлний багш” мэргэжлээр төгссөн болох нь түүний 119810 дугаартай дипломын нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна.
6.5.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 244 дугаартай албан бичгээр ирүүлсэн
6.5.1 Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Багш, хүмүүжүүлэгч зохицуулан ажиллуулах тухай” тушаалд: А сумын 8 жилийн сургуульд 01 дүгээр сарын 01-ээс орос хэлний багшаар Е ийг томилон ажиллуулсан байна.
6.5.2 Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай “Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 01 дэх заалтад нэгдүгээр хавсралтад нэр бүхий их, дээд сургуулийн өдрийн ангид элссэн, цэргийн албанд дайчлагдсан буюу сургууль, цэцэрлэг хооронд шилжин ажиллах багш, хүмүүжүүлэгчдийг 8 дугаар сарын 16-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалын 1 дүгээр хавсралтын Ц хороонд гэдгийн 1-рт Ермек, түр орос хэлний багшаар 9 дүгээр сарын 01-ээс томилсон тухай бичигдсэн байна.
6.5.3 Ц 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 76 дугаартай “Цэцэрлэгт тооллогын комисс томилох тухай” тушаалын 1-д: Цэцэрлэгийн 1986 оны жилийн эцсийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг баталсны гишүүд ... , Е багш нэр бичигдсэн байв.
6.5.4 Ө хотын 10 жилийн 3-р дунд сургуулийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай тушаалын 01 дэх заалтад Дунд ангийн багш нар ... , нарын хүүхэд нь өвчтэй байгаа учраас оронд нь багш Е ээр 12 дугаар сарын 07-оос эхлэн хичээл заалгуулахаар болсон байна.
6.5.5 Ө хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай “Багш нарт байгууллага шефлэн хариуцуулах тухай” тушаалаар Ө хотын албан байгууллагуудыг хавсралт ёсоор багш нарт шефлэн хариуцуулсан ба уг тушаалын хавсралтын 15-рт 3-р 10 жилийн дунд сургууль Е гэж бичигдсэн байв.
6.5.6 Улмаар Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Зохицуулан ажиллуулах тухай” тушаалын 01 дэх заалтад .... Б сумын 8 жилийн сургуульд орос хэлний багшаар 9 дүгээр сарын 01-ээс Е нь түр томилогдсон байна.
6.5.7 Ө хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалаар орос хэлний багш Х овогтой Е ийн ээлжийн амралтыг 7 дугаар сарын 25-аас эхлэн олгосон байна.
6.5.8 Ө хотын 10 жилийн 3-р дунд сургуулийн хичээлийн эрхлэгчийн бичсэн тодорхойлолтод: Е нь 1988 оны хичээлийн жилд 9-р сарын 01-ээс 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл тус сургуульд тасралтгүй багшлах ажил хийснийг тодорхойлов гэж тухайн үед тодорхойлсон байна.
7.Мөн хүсэлт гаргагчийн 537167 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхийн дэвтэрт овог Х , нэр Е , 1964.06.21-нд төрсөн, 1983 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гишүүнд элссэн гэж бичигдсэн ба 1983 оноос 1989 оны 8 дугаар сарыг дуустал гишүүний татвар төлсөн тухай бичилт хийгдэж, тэмдэг дарж баталгаажуулсан зэрэг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, А сумын С нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Е т олгосон “Баярын бичиг” зэрэг бичгийн нотлох авагдсан байна.
8.Дээрх үйл баримтуудаар хүсэлт гаргагч Е нь Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдал нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
9.Харин аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 664 дугаартай албан бичгээр ирүүлсэн Е ийн Х маягтуудад Е нь орос хэлний багш мэргэжилтэй тухай бичигдсэн болохоос хаана ажилладаг тухай бичигдээгүй, түүний 00 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр нь хүсэлтийн шаардлагаас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх бичилт хийгдсэн, Б аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь өөр хүний тушаал байх тул тухайн нотлох баримтуудыг хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
10.Хүсэлт гаргагч Е нь Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд, Ө хотын 8 жилийн дунд сургуульд тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Е ийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоох нь зүйтэй байна.
12.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Е ийн Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 01 дүгээр сарын 01-ээс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Б аймгийн Ц тосгон дахь 8 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, Ө хотын 10 жилийн 3 дугаар сургуульд 1987 оны 12 дугаар сарын 07-оос 1988 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл, Ө хотын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 01 дүгээр сарын 04-ээс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл тус тус орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж