| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03629/И |
| Дугаар | 182/ШШ2024/02636 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02636
2024 06 07 182/ШШ2024/02636
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............................ орцонд байрлах, Б СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................. тоот хаягт оршин суух, Б овогт Б.Г /РД:0000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 493,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Г нь ............................. тоот хаягт оршин суудаг бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож, 2022.12 дугаар сараас 2024.04 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр болох нийт 493,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд хариуцагч Б.Гээс СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөр нийт 493,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Г нь Б СӨХ-ны нэхэмжилсэн СӨХ-ны төлбөр болох 493,000 төгрөгийг 2024.06.30-ны өдөр 93,000 төгрөг, 2024.07.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 100,000 төгрөг, 2024.10.31-ний өдөр 100,000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Б СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б СӨХ нь хариуцагч Б.Гт холбогдуулан 493,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 493,000 төгрөгийг 2024.06.30-ны өдөр 93,000 төгрөг, 2024.07.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 100,000 төгрөг, 2024.10.31-ний өдөр 100,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б СӨХ-ноос 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х.Нд 1 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/05-29Б дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Х.Н нь хариуцагч Б.Гийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.Гээс тэмдэгтийн хураамжид 8,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 8,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БСӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс 2024.05.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 493,000 төгрөгийг 2024.06.30-ны өдөр 93,000 төгрөг, 2024.07.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 100,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 100,000 төгрөг, 2024.10.31-ний өдөр 100,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар БСӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Гээс тэмдэгтийн хураамжид 8,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 8,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БСӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс 2024.05.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА