Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга  

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу

Хохирогч Ц.С

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг

Шүүгдэгч С.Унарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Уд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.У

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Унь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт буюу Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын үүдэнд хохирогч Ц.Сгийн толгойн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ушүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад сумын Тамгын газарт байрлах Татварын газарт очиж цэнхэр дэвтэр нээлгэснээ хаалгах гэж ороод Ц.Стэй шууд таарсан. Тэгээд сайн уу гээд мэндэлсэн. Тэгтэл С намайг гаръя гэсэн юм. Тэгээд гараад машинд нь суухад шууд хөдөлсөн. Хөдлөөд цагдаагийн урдуур ороод Анагаахын сургуулийн урд очоод нэг хүн рүү залгасан. Тэгсэн тэр хүн нь байхгүй байна гэж хэлсэн бололтой хүрээд ир гэж хэлсэн. Би эгчийгээ гараад ир гэж хэлж байна гэж бодсон. Та ямар ч байсан хүрээд ир би С.Уг дагуулаад очиж байна гэж хэлсэн. Тэгээд байдал бишдэж байна гэж бодоод шууд Цагдаа дуудсан чинь чи “Замураа” гэж өөрийгөө хэлэхгүй юу гэж хэлсэн. Тэгвэл чи өөрөө хэлчих гэрийнхээ хаягийг өгчих гэж хэлсэн чинь миний гар утсыг булаагаад авсан. Тэгээд Цагдаа руу залгаж байхад цагдаа утсаа аваад та хаягаа хэл гэж хэлсэн тэгэхээр нь хаана байгаагаа сайн мэдэхгүй байсан учраас уурын зуухны хойд талын эгнээнд байна гэж хэлсэн. Цагаан портер гараад ирэхээр нь бөөнөөрөө ирж байна гэж айгаад машинаас буугаад алхаад цагдаа дээр ирсэн чинь миний утсыг Цагдаагийн жижүүр дээр үлдээсэн байсан. Би хүний утсаар яахав дээ гээд нэг эмэгтэй утсыг үлдээгээд шүүх эмнэлгээр явна гэж хэлээд яваад өгсөн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Ц.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би Газрын албан дээр очиж кадастрын зураг авах гэж явж байсан. Тэгтэл газрын албаны хүн та цайны цагийн дараа хүрээд ир гэсэн. Тэгээд тэндээс гараад явж байсан чинь С.Унамайг харчихаад өөдөөс ирсэн. Би хараагүй юм шиг яваад машинд суусан. Би түүнийг арай машинд суучихгүй байлгүй дээ гэж бодоод машиндаа суутал хүү Манлайгийн араас зэрэг хаалга татаад суусан. Чи яах гэж байгаа юм гэхэд чамтай юм ярих гэж байна гэж хэлсэн. Би буу гэсэн чинь буухгүй гэсэн. Чи Ууганбаярыг алсан заяагүй амьтан гэж хэлсэн. Тэгж хэлж байхад нь манай хүүхэд гайхаад байсан. Би аргаа ядаад эгч рүүгээ ярьсан. С.Умашинд суучихаад буухгүй байна гэхэд яагаад байгаа хүн бэ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хөдөлж явсан чинь ханилсан ханиа алсан цагдаад хэлнэ, би гэрчилнэ гэж хэлсэн. Би цагдаа руу явж байгаа юм шиг явж байгаад эгч рүү хүрээд очсон. ... намайг алах гээд явж байна гэж цагдаад хэлээд байсан. Чи хаягаа хэл гээд утсаа дөхүүлэхэд нь би өрөөсөн гараараа цохих гэж байгаад утсыг нь өвөр дээрээ унагаасан. Тэгсэн утас аваад ир пизда минь гээд дахиад цохьсон. Эгчийн хүүхдүүд, хүмүүс гарч ирээд юу болоод байгаан гэж хэлсэн. Энэ хүн хашаа тойроод зугатаагаад яваад өгсөн. Манай эгч хойноос ирээд хөөе яагаад байгаан гэж хэлэхэд та нар муусайн алуурчид гэж хэлсэн. Хүүгээ хөтлөөд цагдаа дээр очсон. Тэгээд гар утсыг нь үлдээгээд явсан. Хүүгээ айлд үлдээчихээд би эмнэлэг рүү явсан. Тэгээд би гомдлоо гаргаад цагдаа дээр очсон. Би гомдолтой энэ хүн миний биед байнга гар хүрч байдаг. 96000 төгрөгийн тархины эм тариа авсан. Замын-Үүд сум руу шүүх эмнэлэгт үзүүл гээд цагдаа хэлэхээр нь би явсан. Энэ хүн 2013 оноос миний биед байнга бага хэмжээгээр гэмтэл учруулдаг гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: С намайг машиндаа суулгаад хэл амаар доромжилсон, заналхийлсэн. Машин дотор миний утсыг булааж авсан. Тамгын газрын үүдэнд ямар ч зодоон цохион хийгээгүй байхад намайг  хэл амаар доромжилж гүтгэдэг. Надад Сг зодож цохьсон асуудал байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 47 дугаар хуудас / ,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай: Ц.Сгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тамгын газрын үүднээс хөдлөөд явсан чинь Уөөрийнхөө барьж байсан гар утсаараа миний зүүн чихний ард нэг удаа цохихоор нь гар утсыг нь булааж авсан чинь дахиад гараараа толгой руу цохиж авсан. ...тухайн үед би 7 настай хүү Мын хамт явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-26 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр хүнийг ээж машинаас буу гэж олон удаа хэлэхэд тэр машинаас буухгүй байхаар нь ээж машинаа асуугаад хөдлөөд явсан. Тэгээд ээжийг машинаа бариад явж байхад нь Угэдэг хүн аймаар том цагаан утас гаргаж ирээд ээжийн зүүн чихний ард талд утсаар нэг удаа, дараа нь гараараа нэг удаа цохиж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...уг тархи доргилт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч С.Унь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сайншанд сумын нутагт хохирогч Ц.Сгийн автомашин дотор хохирогчтой маргалдаж түүний толгойн тус газар нь гар болон гар утсаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Хохирогч Ц.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... Тэгээд тэндээс гараад явж байсан чинь С.Унамайг харчихаад өөдөөс ирсэн. Би хараагүй юм шиг яваад машинд суусан. Би буу гэсэн чинь буухгүй гэсэн. Чи Ууганбаярыг алсан заяагүй амьтан гэж хэлсэн. ... Чи хаягаа хэл гээд утсаа дөхүүлэхэд нь би өрөөсөн гараараа цохих гэж байгаад утсыг нь өвөр дээрээ унагаасан. Тэгсэн утас аваад ир пизда минь гээд дахиад цохьсон. Эгчийн хүүхдүүд, хүмүүс гарч ирээд юу болоод байгаан гэж хэлсэн. Энэ хүн хашаа тойроод зугатаагаад яваад өгсөн. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: С намайг машиндаа суулгаад хэл амаар доромжилсон, заналхийлсэн. Машин дотор миний утсыг булааж авсан. гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай: Ц.Сгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, Хохирогч Ц.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тамгын газрын үүднээс хөдлөөд явсан чинь Уөөрийнхөө барьж байсан гар утсаараа миний зүүн чихний ард нэг удаа цохихоор нь гар утсыг нь булааж авсан чинь дахиад гараараа толгой руу цохиж авсан. ...тухайн үед би 7 настай хүү Мын хамт явсан” гэсэн мэдүүлэг, Өсвөр насны гэрч С.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр хүнийг ээж машинаас буу гэж олон удаа хэлэхэд тэр машинаас буухгүй байхаар нь ээж машинаа асуугаад хөдлөөд явсан. Тэгээд ээжийг машинаа бариад явж байхад нь Угэдэг хүн аймаар том цагаан утас гаргаж ирээд ээжийн зүүн чихний ард талд утсаар нэг удаа, дараа нь гараараа нэг удаа цохиж авсан” гэсэн мэдүүлэг, Шинжээч Э.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...уг тархи доргилт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ушүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би Стэй машин дотор маргалдсан болохоос түүнийг цохиогүй. Утсаар яриулах гээд утсаа унагаасан гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч болон түүний хүү өсвөр насны гэрч С.Мын мэдүүлэг , шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж шүүх шийдвэрлэлээ.

 

            Иймд шүүгдэгч С.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Угаас ‎эмчилгээний зардал болох 96150 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Сд олгож, хохирогчийн тээврийн хэрэгслээр зорчсон төлбөр болох 36500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч С.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Унь 500000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Унь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Угаас 96150 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сд олгож, хохирогчийн 36500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  С.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД