Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/798

 

Д.Н, Д.Э, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

хохирогч Ж.Золжаргалын өмгөөлөгч Б.Зулбаяр,

хохирогч Ж.Б, Б.Баасансүрэн, С.Ганхүү, Н.Эрдэнэнямбуу, С.Пүрэвжав, А.Агьзул, Н.Амарзаяа нарын өмгөөлөгч А.Ганбат,

хохирогч Ч.Б, Б.Б, Ж.Б,

иргэний хариуцагч Б.Дулмаа,

иргэний хариуцагч Д.Болорхишигийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Хандармаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх, Г.Энхболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.Н, хохирогч Б.Баасансүрэнгийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогч Д.Жанчивдорж, Ж.Б, Д.Оюунтунгалаг, Б.Чулуунцэцэг, Ж.Дашцэрэн, Х.Цэцгээ, Ц.Мөнхцэцэг, иргэний хариуцагч Л.Отгончимэг, Б.Дулмаа, И.Цээсүрэн, М.Гантуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Н, Д.Э, Б.М нарт холбогдох 201726021282 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Э, ............ оны .... дугаар сарын ....-нд ............................ төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

 

2. Д.Н, ....... оны ... дугаар сарын .....нд ................. төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

 

3. Б.М, .......... оны ..... дүгээр сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

Шүүгдэгч Д.Э, Д.Н нар нь Т.Лхагватай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис түрээслэн иргэдэд “Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэдтэй зээлийн гэрээ байгуулан мөнгийг бэлнээр авч, нийт 260 иргэнээс 1.856.127.500 төгрөгийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.М нь Т.Лхагватай бүлэглэн:

 

1. 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 22 тоотын гадаа “...Цагдаагаас явж байна. Та Баянгол дүүргийн Энхбаярын зам дээр хүн шүргэсэн байна. Камерт таны энэ дугаартай автомашин байсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Золжаргалыг хуурч, төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 36-37 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг залилж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамжны 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн О.Мөнх-Очирыг хуурч мэхлэн Хаан банкны 5041056459 дугаарын дансаар 1.800.000 төгрөгийг залилан авсан,

3. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Г.Цэвэлмааг хуурч мэхлэн бэлнээр 1.400.000 төгрөгийг залилан авсан,

4. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 143 дугаар байрны 122 тоотод байрлах иргэн Ч.Ариунчимэгийн эзэмшлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр “Үнэгүй.мн” сайтад тухайн орон сууцыг түрээсэлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн М.Төвшинтогтохыг хуурч мэхлэн бэлнээр 1.080.000 төгрөгийг залилан авсан,

5. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Баттулгыг хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 1.500.000 төгрөгийг залилан авсан,

6. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Л.Мөнхтуяаг хуурч мэхлэн Хаан банкны 5022690898 дугаарын дансаар 500.000 төгрөгийг залилан авсан,

7. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Мөнхбатыг хуурч Делл загварын зөөврийн компьютерыг худалдаж авахаар шалгуулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Б.М нь ганцаараа:

1. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 300.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Энхжинг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын “Саппоро” үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-с 2.000.000 төгрөгийг 5022690898 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууц сарын 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Эрдэнэзаяаг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн Хаан банкны АТМ-с 350.000 төгрөгийг 5006766891 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

3. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Үнэгүй.мн”сайтад 2 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Түмэнбаярыг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 336 тоотод бэлнээр 2.000.000 төгрөгийг залилан авсан,

4. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.Шинэцэцэгийг хуурч мэхлэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” төвийн Хаан банкны АТМ-с 1.000.000 төгрөгийг 5175116667 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

5. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Отгонбаярыг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400.000 төгрөгийг Хаан банкны 5925400219 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

6. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 550.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.Ариунтунгалагийг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 550.000 төгрөгийг Хаан банкны 5175116667 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

7. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Төгс-Арвижихыг хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 11-305 тоот гэрээсээ 400.000 төгрөгийг Хаан банкны 5020452538 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

8. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Бүрнээбаярыг хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500.000 төгрөгийг Хаан банкны 5006819381 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

9. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 480.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Золзаяаг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5026984078 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

10. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Үнэгүй.мн”сайтад 1 өрөө орон сууцыг түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Батцэцэгийн нөхөр болох Бүгд Найрамдах Солонгос улсад байдаг Мөнх-Эрдэнийг хуурч мэхлэн 1.600.000 төгрөгийг Хаан банкны 5026984078 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

11. 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ч.Тэгшжаргалыг хуурч мэхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400.000 төгрөгийг Хаан банкны 5166061752 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

12. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 1 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Одонцэцэгийг хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ амаржих газрын Хаан банкны АТМ-с 500.000 төгрөгийг 5025968499 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

13. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Вилл” хотхонд “байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Р.Цэцэгдарийг хуурч мэхлэн 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Б.М нь:

2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Б.Уянгын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 825.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

мөн шүүгдэгч Б.М нь Т.Лхагватай бүлэглэн:

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний автобусны буудлын хойд талд байрлаж чингэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг ломбард болон гар утас засвар худалдааны газарт түлхүүр тааруулан нууцаар нэвтэрч 43 инчийн Некс маркийн ЛЕД зурагт, Асус маркийн хар өнгийн 17 инчийн зөөврийн компьютер, Тошиба маркийн цэнхэр өнгийн 14 инчийн зөөврийн компьютер, Самсунг Эс-6, Ай фоне 5 гар утас хоёр ширхэг, Самсунг жи-1, Самсунг Жи-2, Скайтелийн хар өнгийн андройд загварын гар утас хоёр ширхэг болон гурван боодол гар утасны батерей зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.461.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н, Д.Э нарыг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Лхагвыг ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Лхагвад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н, Б.М нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эн цагдан хоригдсон 612 /зургаан зуун арван хоёр/ хоногийг, шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 728 /долоон зуун хорин найм/ хоногийг, шүүгдэгч Б.Мгийн 717 цагдан хоригдсон /долоон зуун арван долоо/ хоногийг тус тус тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н нараас тус бүр нийт 360.875.994 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт-1-д зааснаар хохирогч нарт олгож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мгаас нийт 21.546.310 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ж.Золжаргалд /СЖ86091922/ 4.750.000 төгрөг, О.Мөнх-Очирт /ЛЙ95100213/ 900.000 төгрөг, Г.Цэвэлмаад /ЙС94031223/ 700.000 төгрөг, М.Төвшинтогтоход /ИП96090610/ 540.000 төгрөг, П.Сарангуад /ЙП86082603/ 730.960 төгрөг, Э.Баттулгад /ВД86070819/ 750.000 төгрөг, Л.Мөнхтуяад /НЬ89010901/ 250.000 төгрөг, Р.Мөнхбатад /ИХ83011911/ 1.000.000 төгрөг, С.Энхжинд /УШ91012924/ 2.000.000 төгрөг, Г.Эрдэнэзаяад /ИК93090707/ 350.000 төгрөг, Д.Түмэнбаярт /ЙВ74022503/ 500.000 төгрөг, С.Шинэцэцэгт /ГП97020804/ 1.000.000 төгрөг, Д.Отгонбаярт /ТЛ97070812/ 400.000 төгрөг, М.Ариунтунгалагт /МО90071624/ 550.000 төгрөг, Д.Төгс-Арвижихад /УЮ98040901/ 400.000 төгрөг, Б.Уянгад /НБ95062608/ 825.350 төгрөг, Б.Бүрнээбаярт /УХ93071206/ 500.000 төгрөг, Б.Золзаяад /КГ95042303/ 2.400.000 төгрөг, О.Батцэцэгт /ИЗ76051404/ 1.600.000 төгрөг, Ч.Тэгшжаргалд /УХ95101021/ 400.000 төгрөг, О.Одонцэцэгт /СЧ85092760/ 500.000 төгрөг, Р.Цэцэгдарьд /ХН87120807/ 500.000 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч Б.Дулмаа /РЮ72040763/-аас 21.300.000 төгрөг, Б.Ганчимэг /ЕО60092061/-ээс 900.000 төгрөг, Д.Отгонбаяр /РЮ72040763/-аас 900.000 төгрөг, Н.Ганцэцэг /СЩ62102802/-ээс 775.000 төгрөг, С.Оюун /ЧВ61030706/-аас 1.550.000 төгрөг, И.Цээсүрэн /ВЮ80083003/-ээс 5.000.000 төгрөг, Б.Адъяасүрэн /ЗЮ85101303/-ээс 12.250.000 төгрөг, Р.Баярмаа /ЧТ77122703/-аас 2.250.000 төгрөг, Г.Мөнгөнтуул /МЖ62091705/-аас 6.200.000 төгрөг, Б.Эрдэнэбаатар /ФМ 81021951/-аас 5.650.000 төгрөг, Д.Нямханд /НМ78092409/-аас 3.100.000 төгрөг, Г.Гантуяа /УХ95032801/-аас 38.149.518 төгрөг, Л.Отгончимэг /КК79051102/-ээс 10.650.000 төгрөг буюу нийт 108.674.518 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт-2-т зааснаар хохирогч нарт тус тус олгож, шүүгдэгч Т.Лхагва нас барсан тул түүний хариуцвал зохих хохирлыг өв хүлээн авсан этгээдээс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогч нар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай туулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Д.Н нараас тус бүр 5.833.333 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн /ИЙ83120613/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэдийн өргөдөл 2 хавтас /нийт 279 хуудас/, “Бүртгэлийн дэвтэр” гэх бичиглэл бүхий №2 дугаартай цэнхэр өнгийн том дэвтэр /Модны-2 салбар бүх багийн бүртгэл гэх хаягтай/ 1 ширхэг, №24 гэж дугаарласан “Бэлэн мөнгөний орлогын баримт” гэх хаягтай баримт 2 хавтас /нийт 286 ширхэг/, №23 гэж дугаарласан “Тооцооны хуудас” гэх хаягтай баримт 2 хавтас /295 ширхэг/, Цагаан өнгөтэй “Ангийн журнал” гэх №21 дугаартай том дэвтэр 1 ширхэг, №29 гэж дугаарласан “Цалингийн өргөдөл” гэх  хаягтай 1 хавтас /116 хуудас баримт/, №27 гэж дугаарласан “Шивэлтийн баримт, Модны-2 салбар эх хувь” гэх хаягтай 1 хавтас /101 хуудас баримт/, №14, 15, 16, 17, 18, 19, 20 гэж дугаарласан цагаан өнгийн 12 хуудастай дэвтэр 7 ширхэг, №3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 гэж дугаарласан Багуудын нэртэй бүртгэлийн жижиг дэвтэр 11 ширхэг, №1 гэж дугаарласан “Бадам баг” гэх хаягтай, №31 гэж дугаарласан “Бундаа баг” гэх хаягтай бүртгэлийн том дэвтэр 2 ширхэг, Ерөнхий цалингийн бүртгэлийн дэвтэр /жижиг/ 1 ширхэг, Ногоон өнгийн хавтсанд хийсэн нотариатаар батлуулсан “Зээлийн гэрээ”-үүд, Шаргал өнгийн хавтсанд хийсэн “10 дугаар хороолол салбар, Шивэлтийн материал” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Шивэлтийн материал, 139 хуудас” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл, буцаалт” /60 хуудас/ гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Өргөдөл /52 хуудас/” гэх хаягтай баримтууд, Ногоон өнгийн хавтсанд хийсэн “Багийн бүртгэл /100 хуудас/” гэх хаягтай баримтууд, Цагаан өнгийн хавтсанд хийсэн “10 дугаар хороолол шивэлтийн баримт /156 хуудас/” гэх хаягтай баримтууд, бичлэг бүхий СД-5 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн процессор-2 ширхэг, Хар өнгөтэй жижиг зургийн аппарат 1 ширхэг, Бор шар, хар өнгийн “Bill Counter” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай мөнгө тоологч машин 1 ширхэг, Хар хөх өнгийн тооны машин 1 ширхэг, Хар өнгийн “EPSON L-360” маркийн цаасан хайрцагтай хэвлэгч төхөөрөмж 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу худалдан борлуулж үнийг хохиролд тооцуулах, шүүгдэгч Д.Нн эзэмшлийн KIA-5 маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж хохиролд нөхөн төлүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 55.259.500 төгрөг, 6.200 ам.долларыг Мөрдөн байцаах албаны Төрийн сангийн 100900012405 дугаартай төгрөгийн данс болон ажил хариуцсан нярваас тус тус гаргуулан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн өгч, нэр бүхий 260 хохирогчид хувь тэнцүүлэн олгуулж, шүүгдэгч Д.Н, Д.Э, Т.Лхагва нарын хариуцан төлөх төлбөрөөс хасаж тооцож, Иргэний хариуцагч Д.Болорхишиг нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, түүний дансны гүйлгээ болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан Прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 414, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 478 дугаарууд бүхий зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 2 дугаар сарын 9, 10-нд болсон шүүх хуралд миний сэжигтнээр өгсөн гэх өөрчлөгдсөн мэдүүлгийг үндэслэн ял оноосонд гомдолтой байна. Би ажил хийснийхээ төлөө ял аваад зогсохгүй, их хэмжээний хохирол төлөхөөр тогтоосонд маш их гомдолтой байна. Энэ бүх зүйлд ямар үндэслэл, нотлох баримтаар надад ял оноож байгааг ойлгохгүй байна. Миний хувьд хийсэн хэрэг байхгүй учир хөндөгдсөн эрхээ сэргээлгэж ялаас чөлөөлж, хэргийг үнэн бодитоор шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч агсан Т.Лхагва болон Д.Н нарын ятгалгаар уг үйл ажиллагаанд оролцсон. Би тухайн үед луйврын үйл ажиллагааг мэдээгүй тул өөрийгөө хохирогч гэдгээ мэдэгдэж байна. ...Т.Лхагва, Д.Н хоёрын өгсөн даалгаврын зааврыг дагаж өөрт цугларсан мөнгийг тухайн өдрийн орой нь хүргэж өгдөг байсан. ...Уг хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М миний алдаагаа ухамсарлан ойлгосон, цаашдаа зөв шударгаар амьдрахад минь ганцхан боломж олгож, сурч боловсрох чин хүслийг минь харгалзан үзэж надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэл оногдуулж, тус хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдолдоо: “...Шүүх Д.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан аль шинжийг нь хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж дүгнэсэн. Ингэхдээ “өндөр шагнал урамшуулал олгохоор уралдаант элсүүлэлт зарлаж” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар уралдаанд элсүүлэлт зарласан гэсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” зэрэг зүйлүүдийг шийтгэх тогтоолд тусгаж, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Эгийн үйлдэлд “гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ” зэрэг зүйлүүд бүрэн тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна.

Д.Эгийн хувьд Т.Лхагва, Д.Н нар анх ажлын санал тавьж ажиллуулсан бөгөөд өөрийнх нь нэр дээр компани үүсгэн байгуулсныг анхандаа мэдээгүй, сүүлд мэдсэн, мөн залилангийн гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй, эдгээр хохирогч нарын мөнгийг өөртөө авч захиран зарцуулсан зүйл байхгүй гэж мэдүүлдэг.

Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “Т.Лхагва нь Д.Э гэх хүний бичиг баримтын лавлагааг гаргаж ирээд энэ хүний нэр дээр компани байгуулъя, энэ хүн манай найз байгаа юм” гэж хэлсэн. Ингээд Эрдэнэдалайгийн цахим үнэмлэхийн лавлагааг компани үүсгэн байгуулж өгнө гэж байсан компанийн хүмүүст өгсөн” гэж мэдүүлдэг. Эндээс үзэхэд Д.Э уг компанийг өөрийнх нь нэр дээр үүсгэн байгуулсан гэдгийг мэдээгүй, сүүлд нь мэдсэн гэсэн мэдүүлэг үнэн зөв байх боломжтой байна. Иймд хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тухайн компанийг үүсгэн байгуулах баримт бичигт ямар хүн гарын үсэг зурсан, уг баримт бичгийг хэн улсын бүртгэлийн байгууллагад өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

Мөн уг хэргийн тухайд хохирлыг бодитой тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. Иймд эдийн засгийн шинжээч томилж, хохирлыг бодитой тогтоох шаардлагатай байна. Түүнчлэн шүүгдэгч нараас ямар үндэслэлээр Д.Э, Д.Н нараас 360.875.994 төгрөг гаргаж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хулгайлах, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа болно. Харин залилах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байгаа юм.

Учир нь, тухайн цаг үед Б.М нь талийгаач Т.Лхагватай хамт амьдардаг, өсвөр насны хүүхэд байсан.

Б.Мгийн гэнэн томоогүй цайлган зан, бие хамгаалж чадахгүй байдал, ар гэрийн байдал, араас нь хөөцөлдөх хүнгүй, архины хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй эцэгтэйгээ амьдардаг байдлыг үндсэндээ талийгаач Т.Лхагва ашиглаж байсан гэж үзэж байна.

Талийгаач Т.Лхагва нь амьд байхдаа шүүхийн хэлэлцүүлгүүд дээр энэ гэмт хэрэгт Мөнхтуяа ямар ч хамааралгүй, би бүгдийг зохион байгуулж байсан, Мөнхтуяаг заримдаа хуурч мэхлэн, заримдаа хүчээр дарамталж дагуулж явдаг байсан гэж мэдүүлж байсан нь хурлын тэмдэглэлд байдаг.

Хууль хэрэглээний хувьд, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Т.Лхагвын хийсэн үйлдлийг ялгаж салгаж дүгнэж чадсангүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”-ын бүх заалтыг үнэн зөв тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол хор уршгийг хуульчилж өгснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд миний үйлчлүүлэгчийн бусдад учруулсан хохирлыг үнэн зөвөөр тогтоож, залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Б, Б.Баасансүрэн, С.Ганхүү, Н.Эрдэнэнямбуу, С.Пүрэвжав, А.Агьзул, Н.Амарзаяа нарын өмгөөлөгч өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Баасансүрэн нь “Би Д.Болорхишиг гэдэг хүнтэй уулзаж, мөнгөө Д.Болорхишигийн гарт өгсөн.” гэж тодорхой мэдүүлдэг. Ийм тодорхой мэдүүлгүүд байгаад байхад Д.Болорхишигийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэхээс аргагүй байна.

Иймд энэхүү хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлүүлэх үүднээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Жанчивдорж давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Д.Жанчивдорж би өөрт учирсан хохирлоо тухайн залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Н, Д.Э, гэрч гэх Т.Бадамцэцэг, С.Билгүүн нар болон иргэний хариуцагч Б.Адъяасүрэнгээр барагдуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Гэтэл хохирогч намайг /бусад хохирогч нарыг ч мөн адил/ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон Т.Бадамцэцэг, С.Билгүүн нарыг шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамт тухайн хэрэгт хамтран оролцогчоор татаж, шүүхээр гэм бурууг нь шүүн хэлэлцээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёсны зарчим, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201726021282 дугаартай залилан мэхлэх гэмт хэрэгт нэмэлтээр Т.Бадамцэцэг, С.Билгүүн нарыг яллагдагчаар татаж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Б миний бие анх “Лимитлесс бридж” ХХК 2017 оны 6 сарын 2-нд мөнгө хураан авч байсан Цацрал гэдэг эмэгтэйд мөнгөө өгсөн нь үнэн болно. Цацрал нь шүүх хуралд оролцоогүй тул энэ хүнийг шалгахыг хүсэж байна. Мөн Цацрал гэдэг хүнээс мөнгөө авах хүсэлтэй байна. Шүүгдэгч Д.Н, Д.Э, Т.Лхагва нарыг танихгүй тул мөнгө өгсөн Цацралаас мөнгө авах хүсэлтэй байна. Хохирогч би шүүх хурал зарлагдах өдөр болгон очиж байсан тул хураагдсан мөнгө хэзээ, яаж хохирогчдод тараахыг мэдмээр байна. Мөн хувь дүйцүүлж мөнгө тараахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ 261 хүнээс зөвхөн хуралд тогтмол оролцож байсан 10 гаруй хүн ирдэг байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаж үзвэл, шүүхэд оролцоогүй хохирогч нараас мөн нэр давхардсан хамгийн сүүлд оруулсан хүмүүсээ давхар залилж мөнгө авсан хүмүүс нилээд байгаа болов уу гэж бодож байна. Иймд ямар хүнийг хэн хэн уруу татаж оруулсан, мөн багийн ахлагч нэртэй цаанаа хуйвалдаан байж болох тэр бүгдийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: “...Д.Оюунтунгалаг миний бие Бадамцэцэг, Эрдэнэдалай, Намсрай, Лхагва нарт 2017 оны 5 сарын эхээр 2.050.000 төгрөгийг дүү Отгондэлгэрээр дамжуулан өгсөн. Нэг ч төгрөг аваагүй тул мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүсээс хохирлыг минь нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн 201726021282 дугаартай хэрэгт анхандаа сэжигтнээр татагдан шалгагдаж байснаа сүүлдээ сэжигтнээр татагдсан тогтоол хүчин төгөлдөр байгаа атал гэрчээр мэдүүлэг өгсөн өөрийн танил Э.Баттулга гэгч залуу нь 2017 оны 6 дугаар сарын 5-нд утсаар ярин 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хэдхэн хоногийн дараа 5.000.000 төгрөг болгон буцаан өгдөг, өндөр ашигтай компани... гэх зэргээр намайг /мөн бусад хохирогч нарыг ийнхүү хохироосон байдаг/ санаатай хууран мэхэлж, 2.050.000 төгрөгийг маань 6 дугаар сарын 5-ны өдөр Э.Баттулгын 5018385568 дансанд хийсэн ба хэд хоногийн дараа бонус гээд 300.000 төгрөг буцаан авсан.

...Э.Баттулга хохирогч намайг хууран мэхэлж миний мөнгийг шилжүүлэн авсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь санхүүгийн пирамид залилангийн шинжтэй байдаг бөгөөд тэд энэ гэмт хэргээ шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамтран үйлдсэн гэж дүгнэж байна. Хохирогч Б.Чулуунцэцэг би өөрт учирсан хохирлоо тухайн залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Н, Д.Э, гэрч гэх Э.Баттулга болон иргэний хариуцагчаас барагдуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Гэтэл хохирогч намайг /бусад хохирогчдыг мөн адил/ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутай этгээдүүдийг шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамт тухайн хэрэгт хамтран оролцогчоор татаж, шүүхээр гэм бурууг нь шүүн хэлэлцээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201726021282 дугаартай залилан мэхлэх гэмт хэрэгт нэмэлтээр Э.Баттулгыг яллагдагчаар татаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ж.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: “...Бадамцэцэгийг шүүгдэгчээр татан хүмүүсийг хохиролгүй болгож, үнэн мөнийг тогтоож өгөхийг шударга шүүхээс хүсэж байна. ...” гэжээ.

Хохирогч Х.Цэцгээ давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Х.Цэцгээ би 2017 оны 5 дугаар сарын эхээр 2.050.000 төгрөгөөр өөрийн нэр дээр “Лимитлесс бридж” ХХК-д элсэж, 2017 оны 5 дугаар сарын 12-нд өөрийн төрсөн дүү Ц.Цэцэгдарийг элсүүлж, нөхөр Дагваас 2.050.000 төгрөг зээлж мөнгө тушаасан. /Мөнгө тушаагчдын 158-д эрэмблэгдсэн/ Найз З.Наранхүү, Ж.Дашцэрэн нарыг тус бүр 2.050.000 төгрөг, бүгд 3 хүнийг элсүүлж 8.200.000 төгрөг тушаасны урамшуулалд 900.000 төгрөг авснаас өөрөөр мөнгө аваагүй.

Өргөдөл, мөнгө тушаасан баримтуудыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Лхамсүрэнд өгсөн. Гэтэл дээрх тогтоолоор миний элсэлтийн мөнгийг 1.050.000 төгрөг болгож бууруулаад намайг 1.150.000 төгрөгөөр хохироолоо.

Хөгшин, амьдралын боломж, чадвар, орлогогүй хүнийг чихэр боов, уран цэцэн үгээр уярааж, өглөө оройгүй утсаар ярьж, гэр орноор ирж, жүжиглэсэн захирал Т.Бадамцэцэгт үнэхээр их гомдолтой байна.

Иймд 1.150.000 төгрөгийг захирал Т.Бадамцэцэгээс гаргуулж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Хохирогч Ц.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн 201726021282 дугаартай хэрэгт анхандаа сэжигтнээр татагдан шалгагдаж байснаа сүүлдээ сэжигтнээр татагдсан тогтоол хүчин төгөлдөр байгаа атал гэрчээр мэдүүлэг өгсөн өөрийн танил Э.Баттулга гэгч залуу нь 2017 оны 6 сарын 3-нд утсаар ярин 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хэдхэн хоногийн дараа 5.000.000 төгрөг болгон буцааж өгдөг, өндөр ашигтай компани гэх зэргээр намайг /мөн бусад хохирогчдыг ч ийнхүү хохироосон байдаг/ санаатай хууран мэхэлж 2.050.000 төгрөгийг маань 6 дугаар сарын 3-ны өдөр Э.Баттулгын 5018385586 дансад хийсэн.

...Э.Баттулгын хохирогч намайг хууран мэхэлж миний мөнгийг шилжүүлэн авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь санхүүгийн пирамид залилангийн шинжтэй байдаг бөгөөд тэд энэ гэмт хэргээ шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамтран үйлдсэн гэж дүгнэж байна. Хохирогч Ц.Мөнхцэцэг би өөрт учирсан хохирлоо тухайн залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Н, Д.Э, гэрч гэх Э.Баттулга нар болон иргэний хариуцагчаар барагдуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Гэтэл хохирогч намайг /бусад хохирогч нарыг ч мөн адил/ залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийг шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамт тухайн хэрэгт хамтран оролцогчоор татаж, шүүхээр гэм бурууг нь шүүн хэлэлцээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн 201726021282 дугаартай залилан мэхлэх гэмт хэрэгт нэмэлтээр Э.Баттулгыг яллагдагчаар татаж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Л.Отгончимэг давж заалдах гомдолдоо: “...Л.Отгончимэг намайг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, анхан шатны шүүхээс 10.650.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан материалуудыг сайн судлаагүй, миний удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг уншиж танилцаагүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Би тухайн компанид Намсрай нэрээр 1 удаа 2 050 000 төгрөг, Отгончимэг нэрээр 4 удаа 8.200.000 төгрөг, Мөнхцэцэг нэрээр 4 удаа 8.200.000 төгрөг, нийт 18.450.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 4 удаагийн цалин 20.000.000 төгрөг, 3 удаагийн бонус 900.000 төгрөг, нийт 20.900.000 төгрөгийн урамшуулал авсан. Ингэхээр зөрүү 2.450.000 төгрөгийг миний бие хариуцахаар байгаа.

Энэ талаар анх хэрэгт холбогдсон цагаас эхлээд тайлбар, мэдүүлгээ өгсөөр ирсэн. Мөн иргэний хариуцагчийн хувьд миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан бөгөөд хариуцагч биш болохоо нотлох баримтуудыг гаргаж өгөх байтал шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй учраас анхан шатны шүүх хуралдаанд би оролцож чадаагүй. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж, шүүх үндэслэлгүйгээр 10.650.000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийм учраас надад холбогдох хэсгийг дахин шалгаж, төлбөрийн хэмжээг 2.450.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Дулмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Лимитлесс бридж” ХХК-нд оффис менежер хийдэг гэх Цацралтай 2017 оны 4 дүгээр сард танилцаж, түүний санал болгосноор би байраа барьцаанд тавьж 14.350.000 төгрөгийг “Лимитлесс бридж” ХХК-д өгсөн. Тэгээд Цацрал цалингаа тавьж байна гэж дуудхаар нь очиж нийт 36.800.000 төгрөг авснаар 15.500.000 төгрөгөөр ББСБ-аас байраа чөлөөлж авсан, “Лимитлесс бридж” ХХК-ийн оффис менежер Цацралд мөнгө өсгөж өгсөн гэж 10.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 11.300.000 төгрөгөөр Өлзийжаргал гэж хүний нэрээр 6.150.000 төгрөгийг “Лимитлесс бридж” ХХК-д өгсөн бөгөөд цалин, урамшуулал гэж авч байгаагүй.

“Лимитлесс бридж” ХХК-иас болж би хүнд байдалд орж, хадам ээж Б.Ринад 3.500.000 төгрөг, эгч Б.Нарантуяад 3.500.000 төгрөг, Б.Бд 3.750.000 төгрөгийг өөрөөсөө өгч, хохиролгүй болгоод байна. Мөн Ц.Баяржаргалыг “Лимитлесс бридж” ХХК-д анх элсэхэд нь би өөрөөсөө 2.100.000 төгрөг, дараа нь мөн 2.600.000 төгрөг өгсөн. Ц.Баяржаргалын хохирсон гээд байгаа мөнгөний 4.700.000 төгрөг нь миний мөнгө бөгөөд үүнийг Ц.Баяржаргал сайн мэдэж байгаа. ...” гэв.

Иргэний хариуцагч И.Цээсүрэн давж заалдах гомдолдоо: “...И.Цээсүрэн намайг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж, анхан шатны шүүхээс 5.000.000 төгрөг төлөх мэдэгдэл нь миний өөрийн хөдөлмөрлөж олсон 6.150.000 төгрөгийг хасаагүй шийдвэр гаргасан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Д.Этай Цээсүрэн би нотариатаар 6.150.000 зээлийн гэрээ хийсэн. Оруулсан 6.150.000 төгрөгийг олж аваагүй байхад хариуцвал зохих мөнгөн дүн 5.000.000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан нь анхны хөрөнгө оруулалтыг хасаагүй гаргасан шийдвэр тул 6.150.000 төгрөгөөс хариуцвал зохих мөнгөн дүн 5.000.000 төгрөгийг хасаж, хохирол болох 1.150.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Г.Гантуяа давж заалдах гомдолдоо: “...Г.Гантуяа миний бие Барилгын хөрөнгө оруулалтын компани гэх энэхүү хэрэгт иргэний хариуцагчаар нэр минь бичигдэн зохих дүнгийн хүснэгтэд байгаа үнийн дүн нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, маш их гомдолтой байна.

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллага надаас 2 жилийн өмнө дуудан мэдүүлэг авсанд Г.Гантуяа миний бие болон Гэрэлбат, Гантуяа, Мөнхтулга, Мөнхбат, Майжаргал, Энхтөр, Зулжаргал, Долгордулам, Отгонцэцэг гэх зэрэг хүмүүстэй хамтран давхардсан тоогоор өөрсдийн нэрийг /44 нэр/ бичүүлэн нэр тус бүр 2.050.000 төгрөг буюу нийт 90.200.000 төгрөгийг бэлнээр Модны 2-т байрлах захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч нарт өгсөн ба тус оны 6 дугаар сарын 1-ний өдөр бид нар захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч, менежер гэх хүмүүст өргөдөл өгч /мөнгөнүүдээ эргүүлэн авъя гэж/ нягтлангаар нь үлдэгдэл мөнгөө бодуулан /44 нэрийн 90.200.000 төгрөг, үүнээс 8 хүний цалинг 5.000.000-аар бодож 40.000.000 төгрөг, мөн 40 хүний 300.000 буюу 12.000.000 төгрөг авсныг хасуулж/ үлдэгдэл мөнгө болох 38.200.000 төгрөгийг бид нар захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч, менежер гэх хүмүүсээс буцаан авч /бэлнээр/, мөнгөө эргүүлэн авсан гэх жагсаалт кассын баримт дээр Г.Гантуяа би төлөөлөн гарын үсэг зурсан болно.

Энэхүү хэрэгт би Г.Гантуяа болон бусад хүмүүс мөнгөө буцаан авсан хохиролгүй, хохирол учруулаагүй гэх өргөдөл баримтыг Г.Гантуяа миний энэхүү гомдолд хавсаргасан болно.

Мөн Г.Гантуяа би “намайг энэхүү хэрэгт үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар бичсэн нь тус хэргийг захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч, менежер зэрэг нь Г.Гантуяа би болон бид нарыг зөвхөн өгсөн мөнгөө гарын үсэг зуран буцааж авч хохиролгүй болсон, мөн барилга гэх байгууллагыг нь хохироогоогүй болохыг мэдсээр байтал намайг буруутан мэтээр иргэний хариуцагч болгон зохион байгуулалттай миний нэр хүнд болон сэтгэл санаа, цаашлаад санхүүд минь гэм хор учруулах гэсэн санаатай гүтгэлэг бөгөөд өөрсдийгөө хаацайлах гэсэн халхавч гэж бодож гомдолтой байна.

Иймд тус хэрэгт иргэний хариуцагчаар бичигдсэн Г.Гантуяа намайг уг хэрэгт үнэн зөвөөр шүүж, миний бие гэм буруугүйг нотолж, мөн захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч, менежер нарт хариуцлага тооцож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо Дулмаагаас авсан. ...” гэв.

Хохирогч Ц.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 2.100.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.600.000 төгрөгийг Дулмаагийн данснаас шилжүүлэн авч, “Лимитлесс бридж” ХХК-д өөрийн нэрээр өгсөн. Хохирлын мөнгийг Дулмаагаас гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.Золжаргалын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх байр суурьтай оролцсон. Ж.Золжаргалын залилсан гэх үйлдэл нь хүч хэрэглэсэн шинжтэй байдаг. Хаалгыг гаднаас нь хааж түгжээд тээврийн хэрэгслийг нь авч явсан байдаг. Энэ байр суурь хэвээрээ байгаа, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай. Мөн тухайн тээврийн хэрэгслийг хаана байгааг тодруулах ажиллагааг хийгээгүй. ...” гэв.

Иргэний хариуцагч Д.Болорхишигийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ганбат өмгөөлөгч Д.Болохрхишигтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргасан учраас шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцож байна. Д.Болорхишиг 85.000.000 төгрөг өгөөд, уг оруулсан хөрөнгөө буцааж аваад гарсан. Ийм учраас иргэний хариуцагчаар яллах дүгнэлтэд дурдагдаагүй, улсын яллагчийн зүгээс иргэний хариуцагчаар татах саналыг хүчингүй болгох санал гаргасан. Баасансүрэн нь Болорхишигээр дамжуулж Цацрал гэх хүнд 2.050.000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс хойш Д.Болорхишиг нь ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Д.Болорхишигт холбогдуулан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Нгийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шинжээчийн дүгнэлтэд багийн ахлагч нар мөнгийг завшсан асуудал байж болзошгүй гэж үзсэн. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Д.Нгийн данс руу 50.000.000 төгрөг орсон, үүнийг зөвшөөрдөг. Бусад хохирлыг хэн учруулсан талаарх нотолбол зохих ажиллагааг хийгээгүй. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М болон П.Гансүх өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэх ёстой. Б.Мгийн ганцаараа болон Лхагватай бүлэглэсэн үйлдэл байгаа гэх боловч Лхагва нь Б.Мгийн ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг ашиглаж гэмт хэргийг үйлдсэн. Мөнхтуяа ганцаараа үйлдсэн хэрэг байхгүй, Лхагва ард нь зохион байгуулдаг байсан. Лхагва нь сүлжээний бизнес эрхлээд өрөнд орсон, дампуурсан байсан учраас Б.Мгаар залилан хийлгэж, мөнгийг нь авч бусдад өөрийнхөө өр төлбөрийг өгч байсан. Б.М мөнгө авч, хэрэглэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 болон 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнээ Б.М хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчлөх боломжтой учраас уг хуульд хамруулж өгнө үү. Намайг хэргийн материалтай танилцах үеэр анхан шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүн өөр байсан боловч шүүх хуралдаан дээр 2 шүүгч өөрчлөгдсөн байсан. Тухайн захирамж нь хэргийн материалтай танилцах үеэр байгаагүй, нөхөж оруулсан эсэхийг мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн эсэхийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн оролцогч нарын тайлбар болон давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын тайлбар, гомдолд дурьдагдаж буй Бадамцэцэг, Билгүүн, Булгансайхан нарыг яллагдагчаар татаагүй байна гэх асуудал анхан шатны шүүх хуралдааны үеэр мөн яригдсан. “Лимитлесс бридж” ХХК-ийн бэлэн мөнгө авдаг, хариуцдаг, тухайн компанийн танилцуулгыг бусдад хийдэг ажилтнууд болох Бадамцэцэг, Билгүүн, Булгансайхан нар нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн компанийг байгуулж, иргэдийг элсүүлэх ажлыг гол зохион байгуулсан 3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Тухайн хүмүүс уг компанид ажилласных нь төлөө гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн яллагдагчаар татах үндэслэлгүй. Д.Н нь уг компанид ажилд орсон, Д.Э нь бүх гэрээг байгуулдаг байсан гэж ярьдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр Лимитлесс бридж” ХХК-ийн танилцуулгыг Д.Н, Булгансайхан гэх хүмүүс хийдэг байсан нь тогтоогддог. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны-2 гэх газар “Лимитлесс бридж” ХХК-ийн салбарыг байгуулсан. Салбар болон төв оффист цугларсан мөнгийг орой болгон Д.Э бэлэн мөнгөөр авч явдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт “цалингийн ерөнхий бүртгэлийн дэвтэр” гэх баримт авагдсан. Уг дэвтэрт Д.Эд бэлнээр мөнгө өгсөн гээд гарын үсэг зурсан байдаг. Дэвтэр дээр байгаа мөнгөн дүнг нэмэхэд 1.640.390.000 төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон. Д.Нгийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулаагүй, мэдүүлгийг өөрчилсөн, эрүү шүүлт тулгасан гэдэг талаар холбогдох байгууллагууд болох Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс болон Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүү шүүлт тулгасан, мэдүүлгийг өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан, эрэн сурвалжлах ажиллагаа хийж эдгээр хүмүүсийг олж, цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авсан. Сэлэнгэ аймгаас бэлэн мөнгө аваад явж байхад нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт хүмүүс мод руу оруулж хүлээд бэлэн мөнгийг авч явсан, өөрөө тэндээс зугтаасан гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад үүнтэй холбоотой баримт тогтоогдоогүй. Д.Э болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, хохирлын хэмжээг буруу тооцсон гэж байна. Энэ хэргийг 3 хүн бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Д.Э нь бэлэн мөнгийг авч явдаг байсан нь гарын үсэг бүхий баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, бүх мөнгийг аваад Лхагва, Д.Н нарт өгдөг байсан талаараа мэдүүлсэн. Шүүгдэгч нар нь харилцан эсрэг ашиг сонирхол бүхий мэдүүлгийг өгдөг. Шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авсан талаарх баримт хэрэгт байхгүй. Ийм баримт байхгүй учраас хэрэгт хавсаргах боломжгүй. Шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тогтоох боломжгүй, тогтоох шаардлагагүй. Гурван шүүгдэгч нь санаатайгаар гэмт хэрэг бүлэглэн үйлдэж, иргэдийг хохироосон. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, хүмүүст уруу татагдсан гэдэг нөхцөл байдал ярьдаг боловч иргэдтэй гэрээ байгуулж, нотариатаар батлуулах үйл ажиллагаанд Д.Э нь өөрөө оролцдог байсан. Иймд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Б.М нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Талийгаач Лхагвын үйлдсэн гэмт хэргийг Б.Мд тохсон, гэмт хэргийг нь хүлээсэн мэтээр тайлбар гаргаж байна. Б.Мд 3 зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Лхагватай бүлэглэн болон ганцаараа 20 удаагийн үйлдлээр бусдыг залилсан. Анх 2018 онд насанд хүрээгүй байхдаа энэ гэмт хэрэгт холбогдоод цагдан хоригдсон боловч ар гэрийн байдал, аавынх нь биеийн байдал муу гэсэн шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн боловч ганцаараа залилах гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс болж хэрэг удааширсан. Лхагватай хамтран амьдардаг байсан, өөр ямар нэгэн орлогын эх үүсвэр уг 2 хүнд огт байгаагүй. Нэг аргаар л бүх залилах гэмт хэргээ үйлдсэн. Ихэвчлэн бусдын байрыг өөр этгээдэд давхар түрээслэх аргаар залилдаг байсан. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх үг хэлсэн гээд хохирлыг төлөх нотолгоо гэж үзэх үндэслэлгүй. Санхүүгийн нөхцөл байдал нь хохирлыг нөхөн төлөх боломжтой эсэх талаар холбогдох баримтуудыг үндэслэж байж өршөөлд хамрагдуулах эсэх асуудал яригдах ёстой. Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, ямар нэгэн байдлаар хөнгөрүүлж өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирлын тооцоог ямар үндэслэлээр 9.000.000 төгрөгийн зөрүүтэй болсон гэж байгаа нь ойлгомжгүй байгаа учраас хохирлын талаар тайлбар хэлэх боломжгүй байна. Хохирогч Ж.Золжаргалын “приус-20” загварын тээврийн хэрэгслийг залилан авч явахдаа “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан учраас шалгуулна” гэх нөхцөл байдал яриад тээврийн хэрэгслийг авч явсан. Лхагва, Б.М нар нь нийтийн байр хамтран түрээсэлж амьдардаг байсан. Уг байрандаа оруулж Цагдаагийн байгууллагын албан хаагч иртэл хүлээж байгаараа гэж хэлээд хаалгыг түгжээд гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн учраас залилах гэмт хэрэг гэж үзсэн. Хохирогч нар нь мөнгө өгсөн хүнээсээ мөнгөө гаргуулна гэх тайлбар, гомдол гаргаж байна. Тухайн хүмүүс нь хохирогч нараас мөнгийг нь авсан боловч “Лимитлесс бридж” ХХК-д уг мөнгийг тушаасан. “Лимитлесс бридж” ХХК-ийн санхүүгийн бүртгэл, тайлан тооцоо гэх зүйл байхгүй. Дэвтэр дээр мөнгө өгсөн хүмүүсийн нэрийг бичдэг байсан, хүмүүс баримт шаардсан учраас гэрээ байгуулж, кассын орлогын ордер гэх баримтыг өгдөг байсан. Санхүүгийн анхан шатны баримт, тайлан тооцоо гэх зүйл байхгүй. Тухайн компанид хөрөнгө оруулсан гэх хүмүүсийн регистрийн дугаар, утасны дугаар нь байдаггүй. Хохирогч нар нь өөрийнхөө болон бусдын нэрээр мөнгө тушаадаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл байхгүй. Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байгаа. Давж заалдах гомдол гаргасантай холбоотойгоор хохирлын асуудлыг дахин шалгасан. Аривжихын Баярмааг иргэний хариуцагчийн нэрсийн 7, хохирогчийн нэрсийн 102 дээр давхардуулж оруулсан байсан. А.Баярмааг хохирогчийн 102 дугаар дээрээс хасч, иргэний хариуцагчаар байх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлын тооцоонд 2.250.000 төгрөг хариуцахаар оруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нийт 4.600.000 төгрөгийг “Лимитлесс бридж” ХХК-д тушаагаад 8.850.000 төгрөгийн урамшуулал, бонус, цалин хэлбэрээр авсан. Иргэний хариуцагчаар хариуцвал зохих үнийн дүн нь 4.250.000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулах саналтай байна. Иргэний хариуцагч нар нь хүмүүст бэлнээр мөнгө өгсөн гэж ярьдаг. Баримтад тулгуурлан хохирлын тооцоо, иргэний хариуцагчийн тооцоог гаргасан. Бэлнээр мөнгө авсан гэсэн баримт байвал иргэний хариуцагчаас хасах боломжтой. Ийм баримтыг анхан шатны шүүх хуралдааны үе хүртэл өгөөгүй, давж заалдах шатны шүүхэд өгөөгүй бол хасч тооцох боломжгүй гэж дүгнэж байна. Б.Мгийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн хохирогч Түмэнбаярын хохирлыг 500.000 төгрөг гэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тооцооллын алдаа гарсан, Түмэнбаяр нь “2.000.000 төгрөгийг Б.Мд бэлнээр өгсөн, тухайн байранд амьдарсан хугацаанд тооцон 334.000 төгрөгийн хасаад 1.666.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн баримт хэрэгт авагдсан учраас энэ дүнгээр хохирлын дүнг тооцож зөвтгөх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э, Д.Н нар нь Т.Лхагватай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис түрээслэн иргэдэд “Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэдтэй зээлийн гэрээ байгуулан мөнгийг бэлнээр авч, 258 иргэнээс 1.775.202.500 төгрөгийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилан мэхэлж авсан болох нь:

хохирогч С.Чулуунцэцэг /1хх 130, 135/, П.Дашцэрэн /1хх 137/, Б.Цэрэнлхам /1хх 139/, Н.Бямба-Очир /1хх 141/, Б.Дуламсүрэн /1 хх 143-144/, Б.Батцэцэг /1хх 159-160/, Н.Саранчимэг /1хх 166/, Д.Болор-Эрдэнэ /1 хх 178-179/, Х.Энхжаргал /1хх 182/, Ж.Хэрлэнчимэг /1хх 187/, Х.Цэцгээ /1хх 190/, Т.Батжаргал /1хх 197/, Д.Батчимэг /1хх 200, 5хх 89-91/, Ц.Долгорсүрэн /1хх 207/, М.Цэцэгбаатар /1хх 211-212/, Ж.Лхамсүрэн /15хх 53/, С.Оюунмаа /1хх 220/, З.Эрдэнэчимэг /1хх 228/, Ё.Мөнхзул /1хх 234/, Б.Урантөгс /1хх 237, 242/, Ж.Дашцэрэн /1хх 249/, Ч.Одонтуяа /2хх 3-4/, Л.Өлзиймөнх /2хх 7-8/, С.Мөнхзул /2хх 13/, Б.Жавзан /2хх 15/, Г.Чинбат /2хх 16-17, 17хх 22/, Б.Дүүрэн /2хх 24, 26/, Ё.Мөнхзаяа /2хх 29/, Г.Батцэнгэл /2хх 37-38/, Ч.Наранжаргал /2хх 40-41/, Б.Норовсүрэн /2хх 44/, Н.Бадам /2хх 57-58/, Д.Соёлмаа /2хх 68-69/, Д.Дүгэрмаа /2хх 78/, Д.Оюунтунгалаг /2хх 82/, Т.Алтаншагай /2хх 87/, Д.Энхтуяа /2хх 94/, Д.Наранцацрал /2хх 98/, Г.Ганчимэг /2хх 101-102/, П.Баттунгалаг /2хх 106, 16хх 170/, Ч.Отгонбаяр /2хх 109, 16хх 38-39/, Х.Мөнгөнчимэг /2хх 112/, Д.Жанчивдорж /2хх 119/, Н.Чимгээ /2хх 131/, Б.Балдорж /2хх 133-134/, Д.Цогтдэлгэр /2хх 140-141/, Х.Баасанжав /2хх 146, 15хх 229-230/, Э.Энхмандах /2 хх 149/, Ц.Алтанцоож /2 хх 159/, Д.Баярмандах /2хх 164, 16хх 14/, Ж.Алтанчимэг /2хх 172/, Р.Төмөрбаатар /2хх 178-179/, Д.Батаа /2хх 185, 5хх 187/, Г.Пүрэвсүрэн /2хх 192-193/, Т.Ариунжаргал /2хх 200/, Б.Оюунтунгалаг /2хх 208-209/, Б.Рина /2хх 217/, Ш.Алтанцэцэг /2хх 224-225/, Ж.Б /2хх 235-236/, А.Жаргал /2хх 239/, Б.Өнөржаргал /2хх 242-243, 15хх 80/, П.Ганцэцэг /2хх 250, 3хх 1/, Д.Алтанцэцэг /3хх 5-6/, А.Цэнд-Аюуш /3хх 16-17/, А.Идэрбат /3хх 28/, Д.Цэцгээ /3хх 38/, Ц.Баярсайхан /3хх 47-48/, Н.Банзрагч /3хх 55-56/, С.Баянмөнх /3хх 62-63/, Б.Байгальмаа /3хх 71/, Г.Мөнхбаяр /3хх 80-81/, Ж.Чинбат /3хх 88-89/, Г.Буянхишиг /3хх 94-95/, Б.Бямбадулам /3хх 111/, Д.Жавзмаа /3хх 120/, Б.Баасансүрэн /3хх 128/, Б.Энхболор /3хх 137-138/, А.Агьзул /3хх 146/, Ч.Энхжаргал /3хх 150/, Д.Сармандах /3хх 153/, Д.Энхсайхан /3хх 165/, Б.Баярмаа /3хх 169-170/, С.Пүрэвжав /3хх 177-178/, Л.Пүрэвцэрэн /3хх 198-199/, И.Буянтогтох /3хх 206-207/, Д.Оюунжаргал /3хх 213-214/, Б.Цогзолмаа /3хх 220-221/, Ж.Алтангэрэл /3хх 227-228/, Ц.Баярхүү /3хх 235/, Д.Одгэрэл /3хх 241/, Д.Цэцэг-Өлзий /4хх 1-2/, Б.Уянга /4хх 7-8/, С.Энхмаа /4хх 18/, Т.Энхбат /4хх 24-27/, Г.Сийлэгмаа /4хх 30/, Л.Цэрэндолгор /4хх 34/, Р.Оюун /4хх 38/, Б.Шүрэнцэцэг /4хх 43-45/, Ц.Амарсанаа /4хх 49-50/, Б.Адъяа /4хх 53-54/, Ч.Өдөрсод /4хх 63-65/, Р.Баярмаа /4хх 69-70/, Л.Сарантуяа /4хх 73/, Р.Ажийнаа /4хх 80-82/, Б.Түмэндэмбэрэл /4хх 88/, Ё.Золзаяа /4хх 92/, С.Мияасүрэн /4хх 96/, Н.Чимэдрэгзэн /4хх 99-100/, Д.Оюунцэрэн /4хх 108-110/, Э.Цэнд-Аюуш /4хх 114-115/, Ч.Энхтуул /4хх 121-123/, Г.Должин /4хх 127, 17хх 101-102/, Ш.Дариймаа /4хх 130/, Б.Ганбат /4хх 138-140/, Д.Даваасүрэн /4хх 145-147/, Г.Мөнхнаран /4хх 152-154/, Ч.Сүнжидмаа /4хх 160/, Б.Б /4хх 163/, Д.Цэрэннадмид /4хх 167/, Б.Одхүү /4хх 172-173/, Д.Мягмарсүрэн /4хх 178-179, 5хх 55-57/, Р.Энхтайван /4 хх 193-196/, Ц.Отгонцэцэг /4хх 205-207/, Б.Шүрэнцэцэг /4хх 218-221/, Ё.Нарантуяа /4хх 231-233/, Б.Найдан /4хх 242-244/, З.Отгон /5хх 1/, М.Хүүхэндорж /5хх 11/, Н.Насанпүрэв /4хх 21/, Д.Отгондэлгэр /4хх 25-26/, С.Даваасүрэн /5хх 33/, Б.Энхжаргал /5хх 39-41/, Б.Ганцэцэг /5хх 47-49/, Б.Даваахүү /5хх 66-67/, Л.Цэндрулам /5хх 72, 74-75/, Д.Оюунгэрэл /5хх 79/, С.Сайнбуян /5хх 83-84/, Б.Номингэрэл /5хх 96-98/, М.Одончимэг /5хх 103-105/, Б.Цэцэгмаа /5хх 117/, Ц.Алтанцэцэг /5хх 119-120/, Ш.Алтанцэцэг, /5хх 125-126/, Р.Алтанцоож /5хх 133-134/, М.Алтангэрэл /5хх 140-141/, Н.Амарзаяа /5хх 147/, Ц.Батсүрэн /5хх 156/, Б.Б /5хх 164-166/, Ц.Баянжаргал /5хх 170-172, 174-175/, Б.Батболд /5хх 181/, Г.Баянжаргал /5хх 178-180/, Х.Гантуяа /5хх 191-193/, Д.Дуламсүрэн /5хх 200-201/, Т.Долгормаа /5хх 204-206/, Б.Должин /5хх 211-213/, Ч.Дуламсүрэн /5хх 221-222/, Д.Дарьсүрэн /5хх 233/, Ж.Жаргалтайболд /5хх 238-239/, Г.Цацралмаа /5хх 245-246/, Д.Жаргалмаа /6хх 7/, Б.Зулжаргал /6хх 15/, Б.Мөнхтуул /6хх 21/, Т.Мягмарсүрэн /6хх 28-29/, Ц.Мөнхцэцэг /6хх 41-42/, Б.Нэргүй /6хх 48-49/, Д.Наранцэцэг /6хх 54/, Б.Нарантуяа /6хх 61/, Э.Наранцэцэг /6хх 71/, Д.Тогтох /6хх 80/, Д.Цэндоо /6хх 85-86/, Т.Цэвэлжид /6хх 93/, Ш.Цэцэгбал /6хх 99/, С.Цэцгээ /6хх 103-104/, Б.Чулуунцэцэг /6хх 112/, Н.Эрдэнэнямбуу /6хх 126-127/, Ш.Эрдэнэцэцэг /6хх 133-134/, Ц.Энхтуул /6хх 140-141/, Д.Энхтөр /6хх 146-147/, Э.Ариунжаргал /6хх 153-154/, Б.Юмжирдулам /6хх 160/, Г.Цэрэндолгор /6хх 171-172/, Б.Жавхлан /15хх 6/, А.Долгорсүрэн /15хх 24-25/, Ч.Дариймаа /15хх 30-31/, Б.Даваамаа /15хх 39-40/, Н.Нанжаахүү /15хх 45-46/, Ц.Нямханд /15хх 59-60/, Б.Оюунцэцэг /15хх 70-71/, Д.Жаргал /15хх 91-92/, Ж.Нямжав /15хх 97-98/, Б.Нэргүй /15хх 113/, Т.Мягмаржав /15хх 119-120/, Д.Тамир /15хх 127/, П.Лхам-Орших /15хх 132-133/, С.Ганхүү /15хх 145-146/, М.Мөнхжаргал /15хх 154/, А.Наранчимэг /15хх 163-164/, Н.Даваа /15хх 170/, С.Маруся /15хх 177-178/, Т.Ганцэцэг /15хх 187-188/, Т.Болд /15хх 194/, Г.Батням /15хх 201/, Ю.Алтангэрэл /15хх 207-208/, Д.Баттулга /15хх 216/, Ц.Байгалмаа /15хх 221-222/, С.Батмөнх /15хх 237/, Я.Болормаа /15хх 242-243/, Б.Батцогт /15хх 250, 16хх 1/, Б.Гандулам /16хх 8/, Л.Бямбажав /16хх 21-22/, Т.Ануударь /16хх 28-29/, Б.Цэрэнпил /16хх 33-34/, С.Содноо /16хх 43/, Ж.Цогзолмаа /16хх 49-50/, Ц.Саранцэцэг /16хх 55-56/, Ц.Сарантуяа /16хх 62/, Д.Цолмон /16хх 68-69/, Л.Цэцгээ /16хх 74-75/, Н.Өгөөмөр /16хх 79-80/, Д.Түмэнжаргал /16хх 84-85/, Э.Отгонбаяр /16хх 92/, Р.Гэрэлтуяа /16хх 96-97/, А.Мөнхцэцэг /16хх 113-114/, Ш.Эрдэнэтуяа /16хх 137-138/, Ч.Хатанбаатар /16хх 148/, Д.Одонцэцэг /16хх 155-156/, Д.Мөнхжаргал /16хх 163-164/, Я.Байгалмаа /16хх 175/, П.Дариймаа /16хх 181, 16хх 184/, С.Оюунцэцэг /16 хх 190/, Ө.Оюунчимэг /16хх 199-200/, Л.Адъяаням /16хх 209/, М.Алтанцэцэг /16хх 215-216/, Б.Саранцэцэг /16хх 222-223/, Д.Хоролгарав /16хх 229-230/, Б.Хасбазар /16хх 243-244/, Ц.Пүрэвсүрэн /16хх 249-250/, С.Энхтуяа /17хх 13/, И.Чулуунцэцэг /17хх 26-27/, Б.Энхболд /17хх 33/, Г.Эрдэнэбаяр /17хх 39-40/, Б.Үнэнбат /17хх 46-47/, Б.Урин /17хх 54/, М.Ундрахбаяр /17хх 58-59/, М.Удаа /17хх 65-66/, Б.Туул /17хх 73-74/, М.Тамара /17хх 81/, Б.Хандмаа /17хх 88-89/, О.Хажидмаа /17хх 95-96/, А.Анхбаяр /19хх 208-209/, Ч.Мөнгөнтулга /19хх 223/, С.Нарантуяа /19хх 229/, Д.Тэгшжаргал /19хх 234-235/, Д.Жаргал /19хх 240/, О.Баянзул /19хх 247-248/, А.Гүндэгмаа /21хх 155/, О.Пүрэвсүрэн /21хх 160/, Т.Цэцэгмаа /21хх 167/, Д.Давааням /21хх 170/, С.Халтар /21хх 175-176/, Д.Баярсайхан /21хх 179/, Н.Юмжаа /1хх 151-152/,

иргэний хариуцагч Б.Дулмаа /5хх 14-15/, Б.Ганчимэг /5хх 61/, Д.Отгонбаяр /8хх 73-75/, Н.Ганцэцэг /8хх 89/, С.Оюун /8хх 93/, И.Цээсүрэн /8хх 105/, Б.Адъяасүрэн /8хх 126-127/, Р.Баярмаа /8хх 133-134/, Г.Мөнгөнтуул /8хх 138-139/, Б.Эрдэнэбаатар /8хх 142-143/, Д.Нямханд /8хх 146-147/, Г.Гантуяа /8хх 164-166/ Л.Отгончимэг /8хх 168-170/, Д.Болорхишиг /8хх 77-80/,

гэрч С.Билгүүн /7хх 11-12/, Э.Булгансайхан /7хх 16-18/, Т.Бадамцэцэг /7хх 28-29/, Л.Отгончимэг /7хх 43-45/,

 

шүүгдэгч Д.Н /7хх-246-248/, Д.Э /9хх-206, 208, 223-224/ нарын мэдүүлгүүд,

 

бэлэн мөнгөний орлогын баримт /1хх 154, 218, 2хх 46-47, 60-61, 106, 120, 125, 182, 183, 3хх 29, 44, 114-115, 186-189, 4хх 90, 188, 199, 224, 245, 5хх 9, 68, 111-113, 115, 160, 8хх 148, 15хх 9, 33, 137-138, 183, 211, 16хх 30, 122, 129, 131, 236-239, 3хх 35, 50, 17хх 91, зээлийн гэрээний хуулбар /2хх 9-10, 160, 3хх 3, 8-9, 102, 4хх 29, 116, 124, 132, 211, 5хх 51, 6хх 64-65, 135, 8хх 101, 15хх 20, 48, 34, 55, 86, 122, 139-140, 157, 196, 16хх 89, 123, 130, 229, 132, 193, 17хх 60/, кассын орлогын ордер /2хх 20, 211, 219, 3хх 72, 4хх 222, 5хх 68, 15хх 18, 202, 17хх 5-7, 18, 50, 85/, тооцооны хуудас /4хх 55, 84, 175, 15хх 108, 156, 17хх 4, 28/  зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.М нь Т.Лхагватай бүлэглэн:

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд “...Цагдаагаас явж байна, Баянгол дүүргийн Энхбаярын зам дээр хүн машинд шүргүүлсэн байна, камерт таны энэ дугаартай автомашин байсан, “Үнэгүй.мн” сайтад орон сууц түрээсэлнэ гэж зар тавьж, зөөврийн компьютерыг худалдаж авахаар шалгуулж байна гэсэн  аргуудаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 7 удаагийн үйлдлээр бусдад 17.780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Золжаргал /10хх 143-144, 147/, О.Мөнх-Очир /10хх 248-249/, Г.Цэвэлмаа /11хх 2-38/ М.Төвшинтогтох /11хх 6-7/, Л.Мөнхтуяа /12хх 98-99/, Р.Мөнхбат /23хх 41-42/, Э.Баттулга /11хх 229/,

гэрч Г.Туул /11хх 8-9/, С.Төмөрдулам /11хх 15/ А.Цэрэндулам /11хх 233/, Б.Оюунбат /12хх 102/,

шүүгдэгч Б.М /10хх-172, 12хх-131, 23хх-58, 168/ нарын мэдүүлгүүд,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 136-139/, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18/45 дугаартай “Кости Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолт /10хх 174/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /10хх 188/, Хаан банкны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орлогын баримт /11хх 68/, С.Төмөрдуламын Хаан банкны 5019142767 тоот дансны хуулга /11хх 63/, А.Цэрэндуламын Голомт банкин дахь 1175111394 тоот дансны хуулга /11хх 235/, хохирогч Э.Баттулгаас гаргаж өгсөн 12 кадр зургийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /11хх 240-243/, хохирогч Л.Мөнхтуяагийн Хаан банкин дахь 5034326347 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /12хх 85/, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хаан банкны АМТ-ын хяналтын камерын бичлэгийг буулгасан 2 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /12хх 86-87/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /12хх 89-96/, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /12хх 111-112/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 136-139, 11хх 178-183/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 186-187, 12хх 89-96/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /12хх 10-12/ зэрэг нотлох баримтуудаар,

 

 

шүүгдэгч Б.М нь ганцаараа:

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд “Үнэгүй.мн” сайтад орон сууц түрээслүүлнэ” гэсэн зар тавьж, түрээсийн мөнгийг авах байдлаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 13 удаагийн үйлдлээр 12.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Энхжин /18хх 10/, Г.Эрдэнэзаяа /18хх 46/, Д.Түмэнбаяр /18хх 78/, С.Шинэцэцэг /18хх 119/, Д.Отгонбаяр /18хх 190/, М.Ариунтунгалаг /18хх 215/, Д.Төгс-Арвижих /19хх 2/, Б.Бүрнээбаяр /21хх 71-72/, Б.Золзаяа /24хх 22/, О.Батцэцэг /23хх 112-113/, Ч.Тэгшжаргал /23хх 181/, О.Одонцэцэг /24хх 108/, Р.Цэцэгдарь /23хх 233/,

 

гэрч Б.Орхонтуул /18хх 85/, П.Дөлгөөн /18хх 206/, Б.Дорлигжав /18хх 208/, Н.Ууганбаяр /19хх 5/, Ц.Цогжаргал /21хх 75/, Н.Ховор-Эрдэнэ /24хх 41/, Ц.Баасанцэрэн /24хх 43/, Б.Наранбаатар /24хх 44/, Т.Өнөржаргал /23хх 124/, М.Хосбаяр /23хх 132/, насанд хүрээгүй гэрч С.Тэргэл /23хх 148/, Ш.Алтанцэцэг /24хх 110/ нарын мэдүүлгүүд,

 

Хаан банкны 5022690898 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 22/, Хаан банкны 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн орлогын баримт /18хх 51/, Хаан банкны 5006766891 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 53/, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” /18хх 68/, Хаан банкны 5552096571 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 71/, хохирогч С.Шинэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5278133878 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 125/, хохирогч Д.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5056111744 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 181/, Хаан банкны иргэн М.Мөнхбамбарын эзэмшлийн 5090524476 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /21хх 84/, гэрч Ц.Лхагвадуламын эзэмшлийн Хаан банкны 5026984078 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /24хх 57/, Хаан банкны 5026984078 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23хх 119/, хохирогч Ч.Тэгшжаргалын эзэмшлийн Хаан банкны 5920254704 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23хх 183/, Хаан банкны 5166061752 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23хх 211/, хохирогч Р.Цэцэгдарийн эзэмшлийн Хаан банкны 5023364910 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23хх 239/, гэрч Ш.Алтанцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5025968499 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /24хх 112/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /19хх 25/, гэрч Ц.Цогжаргалаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /21хх 67-68/, гэрч Б.Наранбаатарын фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /24хх 52-55/, Хаан банкны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 29/7250 дугаартай АТМ574-АТМ5-ын камерын бичлэгийг СД-нд хуулбарлан хүргүүлсэн тухай албан бичиг /23хх 121/ зэрэг нотлох баримтуудаар,

 

мөн шүүгдэгч Б.М нь:

2019 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Б.Уянгын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 825.350 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Уянгын мэдүүлэг /21хх 12/, бараа материал хүлээлцсэн тухай тэмдэглэлийн хуулбар /21хх 14-15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /21хх 23-25/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Б.М нь Т.Лхагватай бүлэглэн:

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний автобусны буудлын хойд талд байрлах чингэлэг дотор үйл ажиллагаа явуулдаг ломбард болон гар утас засвар худалдааны газарт түлхүүр тааруулан нууцаар нэвтэрч, 43 инчийн Некс маркийн ЛЕД зурагт, Асус маркийн хар өнгийн 17 инчийн зөөврийн компьютер, Тошиба маркийн цэнхэр өнгийн 14 инчийн зөөврийн компьютер, Самсунг Эс-6, Ай фоне 5 гар утас 2 ширхэг, Самсунг жи-1, Самсунг Жи-2, Скайтелийн хар өнгийн андройд загварын 2 ширхэг гар утас, гурван боодол гар утасны батерей зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.461.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Сарангуа /11хх 192-193/, гэрч Ц.Бямбацогт /11хх 195/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн БЗ2-19-281 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 10-12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 178-183/, хохирогч П.Сарангуагаас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий СД-г хүлээн авч хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /11хх 184-185/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 186-187/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н, Д.Э нарыг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, шүүгдэгч Б.Мг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Н “...2021 оны 2 дугаар сарын 9, 10-нд болсон шүүх хуралд миний сэжигтнээр өгсөн гэх өөрчлөгдсөн мэдүүлгийг үндэслэн ял оноосонд гомдолтой байна. ...Миний хувьд хийсэн хэрэг байхгүй учир хөндөгдсөн эрхээ сэргээлгэж ялаас чөлөөлж, хэргийг үнэн бодитоор шийдэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Д.Э “...Би тухайн үед луйврын үйл ажиллагааг мэдээгүй тул өөрийгөө хохирогч гэдгээ мэдэгдэж байна. ...Т.Лхагва, Д.Н хоёрын өгсөн даалгаврын зааврыг дагаж өөрт цугларсан мөнгийг тухайн өдрийн орой нь хүргэж өгдөг байсан. ...Уг хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Т.Мөнхтуяа “...надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч М.Хандармаа “...хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Эгийн үйлдэлд “гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ” зэрэг зүйлүүд бүрэн тогтоогдоогүй байна.

...хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тухайн компанийг үүсгэн байгуулах баримт бичигт ямар хүн гарын үсэг зурсан, уг баримт бичгийг хэн улсын бүртгэлийн байгууллагад өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

...эдийн засгийн шинжээч томилж хохирлыг бодитой тогтоох шаардлагатай байна. Түүнчлэн шүүгдэгч нараас ямар үндэслэлээр Д.Э, Д.Н нараас 360.875.994 төгрөг гаргаж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч П.Гансүх “...хулгайлах, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа болно. Харин залилах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллаж байгааг зөвшөөрөхгүй байгаа юм.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”-ийн бүх заалтыг үнэн зөв тогтоож чадсангүй гэж үзэж байна.

...Иймд миний үйлчлүүлэгчийн бусдад учруулсан хохирлыг үнэн зөвөөр тогтоож, залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Пирамид тогтолцооны луйврын схемийг нэг хүн, эсхүл хэд хэдэн хүн эхлүүлэн хүмүүсийг схемдээ элсүүлж, тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийлгэдэг бөгөөд хөрөнгө оруулалтаас эхний хүмүүс ашиг хүртдэг онцлогтой. Түүнчлэн, хоёрдогч байдлаар орсон хүмүүс өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөж авахын тулд өөрсдийнхөө дор дахиад хүмүүс элсүүлж, шинээр элссэн хүмүүс нь мөн л тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийж, дараагийн хүнийг элсүүлэн ашиг хүртэх байдлаар явагддаг.

Тухайлбал, сүлжээнд элссэн хоёр дахь үеийн хүмүүс өөрсдөө доороо хүн элсүүлэх байдлаар, гурав дахь үеийн хүмүүс, дөрөвдөх үеийн хүмүүс хүн элсүүлэх байдлаар урамшуулал авч, энэ схем дараалсан үе шаттайгаар үргэлжилсээр пирамидын төгсгөлд байгаа хүмүүс нь хүн шинээр элсүүлэх боломжгүй болтлоо үргэлжилдэг.

Шүүгдэгч Д.Эгийн нэр дээр 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Лимитлесс бридж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан байх бөгөөд тухайн компаний байранд ирсэн хүмүүст Д.Н, Д.Э, Т.Лхагва нар нь “Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэсэн зар сурталчилгаа явуулж, улмаар Э.Булгансайхан, Л.Отгончимэг, С.Билгүүн, Т.Бадамцэцэг нарыг компаний ажилтнаар авч, тэднээр сурталчилгаа хийлгэн иргэдтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр авч байсан үйл баримт тогтоогдсон байх тул Д.Н, Д.Э нарыг бүлэглэн бусдыг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н, Д.Э нар нь оффис түрээслэж, иргэдэд “манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, танай манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хэлж, мөнгийг нь өсгөж өгөх, ашиг хүртээхээр амлах зэргээр зар сурталчилгаа явуулж, хүн элсүүлсэн хүнд урамшуулал өгч, энэ схемээ дараалсан үе шаттайгаар үргэлжлүүлсэн нь олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгосон байхыг хамааруулан авч үздэг.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ, гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Иймд шүүгдэгч Т.Мөнхтуяагийн залилах гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд ганцаараа болон Т.Лхагватай бүлэглэн нийт 20 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байдлыг дээрх “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинжтэй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, уг ажиллагааны үр дүнд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд нь тус тус тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Н болон Д.Э, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Б.М нь 2001 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа /12хх 55/-аар нотлогдож байх бөгөөд тэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байжээ.

Иймд Б.М нь гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “өсвөр насны хүн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалах шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.Баасансүрэнгийн өмгөөлөгч А.Ганбат “...Миний үйлчлүүлэгч Б.Баасансүрэн нь “Би Д.Болорхишиг гэдэг хүнтэй уулзаж ярилцан мөнгөө Д.Болорхишигийн гарт өгсөн” гэж тодорхой мэдүүлдэг. Ийм тодорхой мэдүүлгүүд байгаад байхад Д.Болорхишигийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэхээс аргагүй байна.

Иймд энэхүү хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлүүлэх үүднээс хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...” гэсэн,

хохирогч Д.Жанчивдорж “...залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон Т.Бадамцэцэг, С.Билгүүн нарыг шүүгдэгч Д.Н, Д.Э нартай хамт тухайн хэрэгт хамтран оролцогчоор татаж шүүхээр гэм бурууг нь шүүн хэлэлцээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.

...Т.Бадамцэцэг, С.Билгүүн нарыг яллагдагчаар татаж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Ж.Б “...Цацрал гэдэг хүнээс мөнгөө авах хүсэлтэй байна. Шүүгдэгч Д.Н, Д.Э, Т.Лхагва нарыг танихгүй тул мөнгө өгсөн Цацралаас мөнгө авах хүсэлтэй байна.

...ямар хүнийг хэн хэн уруу татаж оруулсан, мөн багийн ахлагч нэртэй цаанаа хуйвалдаан байж болох тэр бүгдийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна. ...” гэсэн,

хохирогч Д.Оюунтунгалаг “...миний бие Бадамцэцэг, Эрдэнэдалай, Намсрай, Лхагва нарт 2017 оны 5 дугаар сарын эхээр 2.050.000 төгрөгийг дүү Отгондэлгэрээр дамжуулан өгсөн. Нэг ч төгрөг аваагүй тул мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүсээс хохирлыг минь нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Б.Чулуунцэцэг “...би өөрт учирсан хохирлоо тухайн залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Н, Д.Э, гэрч гэх Э.Баттулга болон иргэний хариуцагчаар татагдсан хүмүүсээс барагдуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201726021282 дугаартай хэрэгт Э.Баттулгыг яллагдагчаар татаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Ж.Дашцэрэн “...Бадамцэцэгийг шүүгдэгчээр татан хүмүүсийг хохиролгүй болгож, үнэн мөнийг тогтоож өгөхийг шударга шүүхээс хүсэж байна. ...” гэсэн,

хохирогч Х.Цэцгээ “... захирал Т.Бадамцэцэгт үнэхээр их гомдолтой байна. 1.150.000 төгрөгийг захирал Т.Бадамцэцэгээс гаргуулж өгөхийг хүсье. ...” гэсэн,

хохирогч Ц.Мөнхцэцэг “...би өөрт учирсан хохирлоо тухайн залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Н, Д.Э, гэрч гэх Э.Баттулга нар болон иргэний хариуцагчаар татагдсан хүмүүсээс барагдуулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлтээр Э.Баттулгыг яллагдагчаар татаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н, Д.Э нараас 2.050.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оюунтунгалагт олгохоор заасан бөгөөд тэрээр уг мөнгийг авах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.

Хэрэгт буй нотлох баримтаас үзэхэд:

Гэрч Д.Болорхишиг “...Би өөрийнхөө эргэлдүүлдэг байсан бүх мөнгөө шавхаад нийлүүлээд 85.000.000 төгрөг болгоод 2017 оны 4 дүгээр сарын 19, 20-ны өдрийн үед Лимитлесс бридж ХХК-ийн 10 дугаар хороололд байрлах байран дээр нөхөр Ганбаатарын хамт очиход Булгансайхан, Цацрал, Лхагва гэх хүмүүс байсан ба уулзаад бидэнд 85.000.000 төгрөг байна. Энэ мөнгөө танай компанид оруулбал 10 хувийн хүүг урьдчилгаа болгон буцаан өгөх үү, мөн сарын дараа 10 хувийн хүүтэй өгөх үү гэж асуусан. Гэтэл тэнд байсан хүмүүс тэгнэ тэгнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би 85.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөд тэр хүмүүс тоолж аваад буцаагаад 10 хувийн хүү гэж 8.500.000 төгрөгийг өгсөн. ...би 1 сарын дараа мөнгөө хүүтэй нь авахаар болоод явсан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын эхээр Ганцэцэг эгч над руу яриад нөгөө компани чинь сүлжээ болчихоод байх шиг байна. Их олон хүн овоорчихсон байна. Чи энэ компани дээр хүрээд ир гэж дуудсан. ...Булгансайхан нь зааланд сууж байсан хүмүүст сургалт орсон ба уг сургалтдаа манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 1 найзыгаа урих юм бол 300.000 төгрөгийн бонус авна, эсвэл 1 сарын дараа 10 хувь өсгөж авна гэж хэлж байсан. ...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 74.600.000 төгрөгөө буцаан авсан. Ингээд дахин өөр ямар нэгэн мөнгө аваагүй...” /8хх 77-80/,

гэрч Т.Бадамцэцэг “...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Булгансайханыг дагалдаад хүмүүст өгч байгаа мэдээллийг нь сонсож суралцаад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өдрийн 20.000 төгрөгийн цалинтайгаар сургалтын менежер болсон. ...Хүмүүсийн бөөгнөрөл их болоод байна, дахин нэг салбар нээе, Билгүүн та 2 амралтын өдрөөр оффис хайж ол гэж хэлсэн. ...Модны 2-ын Аморе зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талд байрлах байрны дугаарыг нь санахгүй байна, оффис болгох өрөө олоод 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд миний бие хариуцаад үйл ажиллагаа явуулсан. 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мөнгийг өгөх хугацаа болох үед Намсрай руу утсаар яриад “Хүмүүсийн мөнгийг олгох хэрэгтэй байна, хүмүүс мөнгөө авъя гээд байна” гэж хэлтэл “Би захиралд хэлчихсэн байгаа, гааль дээр бараа саатчихсан учраас хүмүүсийн мөнгийг хэд хоног хүлээж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Эрдэнэдалайтай уулзаад “Хүмүүс мөнгө нэхээд байна, асуудал үүсээд байна, чи Шинжээ гэдэг захирал руугаа яриад хүмүүсийн хөрөнгө оруулалтаа явуул гэж хэл” гэж хэлтэл Эрдэнэдалай утсаар ярихгүй байсан. Тэгэхээр нь Эрдэнэдалайгаас “Шинжээ гэдэг хүн байдаг юм уу, чи яг үнэнээ хэл” гэж хэлтэл “Ганбаатарын Шинжээ гэх нэртэй хүн байхгүй, би уулзаагүй, танихгүй, Намсрай, Лхагва нар намайг Шинжээ гэдэг хүний дүү нь гэж хэл гэж үг зааж өгсөн” гэж хэлсэн. ...Би хичнээн хүнээс нийт хэдэн төгрөг татан төвлөрүүлсэн талаар хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхээр компанид хөрөнгө оруулж байгаа хүн нь 4 удаа хөрөнгө оруулалт хийхээр 5 дахь нь хөрөнгө оруулалт хийхгүйгээр 30 хоногийн дараа 5.000.000 төгрөг авдаг болохоор хүмүүс хоорондоо нийлж байгаад нэг хүний нэрээр мөнгө хийдэг байсан учраас хүний тоог нэг бүрчлэн гаргах боломж байхгүй. Иргэдээс авч байгаа мөнгийг бэлнээр авч байсан. Ямар нэгэн данс ашигладаггүй байсан. ...Өдөрт төвлөрсөн мөнгийг манай салбарын сургалтын менежер Билгүүн, нарийн бичиг Отгончимэг нар бөөгнүүлээд 10 дугаар хорооллын салбарт аваачиж өгдөг байсан юм. ...” /7хх 28-29/,

гэрч С.Билгүүн “...2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс Бадамцэцэг эгч Модны-2 салбар нээгээд хариуцаад тусдаа үйл ажиллагаа явуулах үед нь Бадамцэцэг эгчийн хамтаар Модны 2 салбарт менежерээр ажилласан. ...Би тухайн салбарт 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд 20 хоногийн хугацаанд ажилласан ба эхэндээ өдрийн 20.000-50.000 төгрөгийг хооронд цалин авч ажилласан. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэртээ байж байтал Бадамцэцэг эгч над руу утсаар яриад “Билгүүнээ 10 дугаар хорооллын салбар дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол төв оффис дээр манай компанид хөрөнгө оруулалт хийгээд 1 сарын хугацаа болж мөнгөө авах ёстой хүмүүс ирчихсэн байж байсан ба Бадамцэцэг эгчээс юу болсон талаар асуухад “Эрдэнэдалайтай уулзлаа, Эрдэнэдалай нь энэ компанийн захирал гээд байсан Ганбаатарын Шинжээ гэх хүний дүү нь биш гэж байна, энэ компани дампуурчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Бадамцэцэг, Булгансайхан нар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан байсан. ...2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш бараг 10 орчим хоногийн хугацаанд иргэдээс өгч байгаа 2.050.000 төгрөгийг ямар нэгэн баримт үйлдэлгүй цаасан дээр нэрийг нь бичиж авдаг байж байгаад кассын орлогын ордер үйлдэн өгч авдаг болсон юм. ...Булгансайхан, Цацрал нар мөнгө тоолж хүлээн аваад авсан мөнгөө Лимитлесс бридж ХХК-ийн захирал гэх Эрдэнэдалайд өгдөг гэж байсан. ...” /7хх 11-12/,

хохирогч Г.Цацралмаа “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр анх уулзсан Бямбажав гэдэг эмэгтэйтэй нийлээд Цацрал гэдэг нэртэй багийг үүсгэсэн. Энэ багт би Одхүү, Дулмаа гэдэг хүмүүсийг л авч ирсэн. Бусад хүмүүс нь Бямбажавын болон бусад хүмүүсийн дуудаж авч ирсэн хүмүүс байсан. Ингэж явсаар байгаад баг нийт 216 хүнтэй болсон. ...Лхагва намайг байгууллагадаа ажиллаач, өдрийн 20.000 төгрөгийн цалингаар ажиллаад өдөрт нь мөнгөө авдаг байсан. ...2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Лхагва, Намсрай нар нь ажил дээрээ ирэхээ больсон, мөн утсаа авахаа больчихсон. ...Компанийн дансны талаар би мэдэхгүй, өөрийнхөө мөнгийг би Намсрайгийн дансруу шилжүүлдэг байсан. ...” /5хх 246/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болох, тэр нь гэм буруугийн бусад хэлбэрээс хэрхэн, яаж ялгагдаж байгааг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байдаг.

 

Пирамид тогтолцооны луйврын схемийг нэг хүн, эсхүл хэд хэдэн хүн эхлүүлэн хүмүүсийг схемдээ элсүүлж, тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийлгэдэг бөгөөд хөрөнгө оруулалтаас эхний хүмүүс ашиг хүртэж, хоёрдогч байдлаар орсон хүмүүс өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөж авахын тулд өөрсдийнхөө дор дахиад хүмүүс элсүүлж, шинээр элссэн хүмүүс нь мөн л тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийж, ашиг хүртэх байдлаар үргэлжлэн явагддаг тул гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, хэрэгжүүлсэн байдал, гэмт хэргийн замаар цуглуулсан мөнгө нь эцсийн байдлаар ямар хүн дээр төвлөрч, хэн ашиг хүртэж, захиран зарцуулж байсан зэрэгт дүгнэлт хийж, хэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шийдвэрлэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.Э, Д.Н нар нь Т.Лхагватай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис түрээслэн иргэдэд “Манай компани уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна, та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэдтэй зээлийн гэрээ байгуулан мөнгийг бэлнээр авч, 258 иргэнээс 1.775.202.500 төгрөгийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилан мэхэлж авсан байх бөгөөд Д.Болорхишиг, Г.Цацралмаа нар нь олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар явуулж байсан үйл ажиллагаанд элсэн орж, хөрөнгө оруулсан, элсэн орсны дараа өөр хүмүүсийг элсэн оруулж урамшуулал авах санаа зорилготой байсан бол С.Билгүүн, Т.Бадамцэцэг нар нь Лимитлесс бридж ХХК-ийн үйл ажиллагаанд цалин хөлс авч, ажил хөдөлмөр эрхлэх байдлаар оролцсон нь гэмт хэргийн шижгүй байх тул тэднийг дээрх залилах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд хохирогч Б.Баасансүрэнгийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогч Д.Жанчивдорж, Ж.Б, Д.Оюунтунгалаг, Б.Чулуунцэцэг, Ж.Дашцэрэн, Х.Цэцгээ, Ц.Мөнхцэцэг нарын “...Д.Болорхишиг, С.Билгүүн, Г.Цацралмаа, Э.Баттулга, Т.Бадамцэцэг нарыг шалгаж, яллагдагчаар татуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хариуцагч Л.Отгончимэг “...иргэний хариуцагчийн хувьд миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан бөгөөд хариуцагч биш болохоо нотлох баримтуудыг гаргаж өгөх байтал шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй учраас анхан шатны шүүх хуралдаанд би оролцож чадаагүй. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж, шүүх үндэслэлгүйгээр 10.650.000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийм учраас надад холбогдох хэсгийг дахин шалгаж, төлбөрийн хэмжээг 2.450.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн,

иргэний хариуцагч Б.Дулмаа “...Лимитлесс бридж” ХХК-иас болж би хүнд байдалд орж, хадам ээж Б.Ринад 3.500.000 төгрөг, эгч Б.Нарантуяад 3.500.000 төгрөг, Б.Бд 3.750.000 төгрөгийг өөрөөсөө өгч хохиролгүй болгоод байна. Мөн Ц.Баяржаргалыг “Лимитлесс бридж” ХХК-д анх элсэхэд нь би өөрөөсөө 2.100.000 төгрөг, дараа нь мөн 2.600.000 төгрөг өгсөн. Ц.Баяржаргалын хохирсон гээд байгаа мөнгөний 4.700.000 төгрөг нь миний мөнгө бөгөөд үүнийг Ц.Баяржаргал сайн мэдэж байгаа. ...” гэсэн,

иргэний хариуцагч И.Цээсүрэн “...Оруулсан 6.150.000 төгрөгийг олж аваагүй байхад, хариуцвал зохих мөнгөн дүн 5.000.000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан нь анхны хөрөнгө оруулалтыг хасаагүй гаргасан шийдвэр тул 6.150.000 төгрөгөөс хариуцвал зохих мөнгөн дүн 5.000.000 төгрөгийг хасаж, хохирол болох 1.150.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн,

иргэний хариуцагч Г.Гантуяа “...тус хэрэгт иргэний хариуцагчаар бичигдсэн Г.Гантуяа намайг уг хэрэгт үнэн зөвөөр шүүж, миний бие гэм буруугүйг нотолж, мөн захирал гэх Бадамцэцэг, нягтлан бодогч, менежер нарт хариуцлага тооцож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Иргэний хариуцагч Б.Дулмаа “...оруулсан 14.350.000 төгрөгийг нийт 36.800.000 төгрөг болгож би авсан. ...” /5хх 15/,

Иргэний хариуцагч Г.Гантуяа “...миний оруулсан мөнгөний цалин гэж 15.000.000 төгрөгийн цалин гарсан. ... 43 суудлын мөнгө болох 88.150.000 төгрөгөөс 8 суудлын цалин авсан 40.000.000 төгрөг, бонус мөнгө гэж 12.900.000 төгрөг, мөн нотариат хийлгэсэн 123.000 төгрөг, нийт 53.023.000 төгрөгийг хасуулаад 35.250.000 төгрөгийг, мөн хүүний мөнгө болох 3.47.518 төгрөгийг нэмээд нийт 38.174.518 төгрөгийг авсан...” /8хх 164-166/,

Иргэний хариуцагч Л.Отгончимэг “...миний 2.050.000 төгрөгийг аваад оффис дээр ажиллаж байсан Булгансайхан гэх залууд өгсөн. ...би 3 суудлын бонус болох 900.000 төгрөг, 4 удаагийн цалин гэж 20.000.000 төгрөг авсан. ...” /8хх 169/ гэсэн мэдүүлгүүдээс тус тус үзэхэд тэдний давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хариуцвал зохих мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хариуцагч Н.Эрдэнэчимэг “...би хүний суудлаар 20.500.000 төгрөгийг өгч элсэн орсон. Компаниас 24.000.000 төгрөгийг хүлээн авсан. ...” /16хх 102/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр өөрийн элсэж орсон мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг илүү авсан байх тул уг мөнгийг буцаан гаргуулж хохирогч нарт олгохоор заав.

Иргэний хариуцагч Б.Дулмаа нь Б.Ринад 3.500.000 төгрөг, Б.Нарантуяад 3.500.000 төгрөг, Б.Бд 3.750.000 төгрөг тус тус өөрөөсөө өгч хохиролгүй болгоод байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх бөгөөд зарим хохирогч нарын хохирлыг төлсөн байдлаа нотлох баримтаар нотлож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн төлөх төлбөрөөс хасуулж тооцуулах боломжтойг дурдаж байна. 

Анхан шатны шүүх Р.Баярмааг хохирогчийн хувьд 9.175.000 төгрөг авахаар, иргэний хариуцагчийн хувьд 2.250.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хохирогчийн жагсаалтаас хассан болно.

Р.Баярмаа нь иргэний хариуцагчаар мэдүүлэг /8хх 133-134/ өгөхдөө Бадам багаас 8.850.000 төгрөгийн цалин, урамшуулал авсан талаараа мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлэн мөнгөний орлогын баримт буюу 1 дүгээр хавтасны 142, 145 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримтаас үзэхэд нийт 4.100.000 төгрөг тушаажээ.

Иймд, түүнээс өгсөн, авсан мөнгөний зөрүү 4.750.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнээс гадна, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралт 2-т иргэний хариуцагч И.Цээсүрэнгийн анх элсэж орсон дүн 6.150.000 төгрөг, урамшуулал, цалин хэлбэрээр авсан нийт мөнгөн дүн 39.800.000 төгрөг, авсан урамшуулал, цалингаас буцаж элсэн орсон мөнгөн дүн 34.800.000 төгрөг, хариуцвал зохих дүн 5.000.000 төгрөг гэж, иргэний хариуцагч Д.Нямхандын анх элсэж орсон дүн 4.100.000 төгрөг, урамшуулал, цалин хэлбэрээр авсан нийт мөнгөн дүн 27.700.000 төгрөг, авсан урамшуулал, цалингаас буцаж элсэн орсон мөнгөн дүн 24.600.000 төгрөг, хариуцвал зохих дүн 3.100 000 төгрөг /27хх 111/ гэж тус тус тооцсон нь буруу болсон байх тул тэднээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Тухайлбал, иргэний хариуцагч И.Цээсүрэн “...өөрөө 2017 оны 5 дугаар сарын 8-нд Алтангэрэл нэрээр, 2017 оны 5 дугаар сарын 4-нд Алтанцэцэг нэрээр нийт 10.000.000 төгрөгийг, нэг хүн тус бүрийн 300.000 төгрөг, 16 хүний 4.800.000 төгрөгийг би хүлээн авсан. Би эхэлж 6.150.000 төгрөгийг оруулсан, оруулсан мөнгийг хасаад “Лимитлэсс бридж” ХХК-д 23.850.000 төгрөгийг, мөн 4.800.000 төгрөгийг эргүүлж оруулсан. “Лимитлэсс бридж” ХХК-иас нэг хүний бонус 300.000 төгрөгийг тооцож, нийт 17.400.000 төгрөгийг авч өөрийн багийн 58 гишүүдэд тарааж өгсөн. ...” /8хх 105/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Харин, иргэний хариуцагч Д.Нямханд нь “...14 хүний 28.700.000 төгрөгийг оруулж, урамшуулал 25.000.000 төгрөгийг компаниас хүлээн авсан. Элсэн орсон 9 хүний бонус гэж 2.700.000 төгрөгийг хүлээн авсан. ...миний тооцоогоор би 1.000.000 төгрөгийг илүү өгсөн, хохирогчоор байх ёстой. ...” /8хх 146-147/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд мөн уг мэдүүлэгт тусгагдсан тооцооноос үзэхэд 28.700.000 төгрөг өгсөн, харин буцааж авсан мөнгө нь 26.750.000 төгрөг болсноос үзэхэд хариуцагчийн хувьд төлөх төлбөргүй байна.

Хохирогч Х.Энхжаргал “...би энд хөрөнгө оруулалт хийхээр болж өөрийн ээж Бадамдуламаас 2.050.000 төгрөг аваад өгсөн. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мөнгөө өгөөд гэрээ байгуулсан. Тэгээд сар нь болоогүй, би мөнгөө аваагүй явж байхдаа 2017 оны  5 дугаар сарын 19-ний өдөр шинээр баг үүсгээд манай багийн Шүрэнцэцэг гэж эмэгтэйгээс 2.050.000 төгрөг аваад дахин бүртгүүлээд байж байтал тэр өдөр Өнөржаргалтай таараад 2.050.000 төгрөг байна уу гэж асуухад Өнөржаргал надад мөнгө байна гэж хэлсэн. Тэгээд би энэ мөнгөө өгч дахин бүртгүүлсэн. Тэр өдрөө би орой нь 5.000.000 төгрөгийн урамшуулал авсан. Хүн урьсан гэдгээрээ нэг хүний 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг авсан байсан. ...” /1хх 182/,

хохирогч Д.Батчимэг “...Өөрийн нөхөр Баттулгын нэрээр 3 удаа бүртгүүлээд 14.350.000 төгрөгийг бэлэн тушаасан. ... Эргээд 11.200.000 төгрөгийг авсан. ...” /1хх 200/,

хохирогч Ж.Лхамсүрэн “... би Байгалмаа эгчээс 2.050.000 төгрөг зээлж аваад энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн, түүнээс нэг ч төгрөг аваагүй. ...” /16хх 105-107/,

хохирогч Д.Жанчивдорж “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Адьяагийн багт элсэн орж 6.150.000 төгрөг төлсөн. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр захирал Бадамцэцэг нь 3 хүний мөнгө төлсөн учраас танд 900.000 төгрөгийг урамшуулал болгон өгч байна гэж хэлээд өгсөн. ...” /2хх 117/,

хохирогч Г.Буянхишиг “...Би 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр давхар хүний нэр Цэзмаагийн хамт 1.025.000 төгрөгөөр элссэн орж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байх, санахгүй байна, тэр үед би дангаараа 2.050.000 төгрөгөөр элссэн орж, Юмжааг элсүүлж оруулсан гэж би 300.000 төгрөг авсан. ...” /3хх 94-95/,

хохирогч Ё.Нарантуяа “...Мөнгөө өсгөх санаатай л 8.200.000 төгрөг өгчихсөн юм. Тухай өдрөө 6.500.000 төгрөгийг буцаан аваад, буцаан авсан 6.500.000 төгрөгийг бүгдийг нь би авсан, одоо надад 1.700.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /4хх 227/,

хохирогч Б.Ганцэцэг “...Би нөхөр Ганбат, төрсөн дүү Найдан нартай хамтран 56.000.000 төгрөгийг бүрдүүлсэн. Найдан 10.250.000 төгрөгийг өгсөн, бусад мөнгө нь нөхөр бид хоёрын мөнгө юм. Хөрөнгө оруулалт хийсний дараа 56.000.000 төгрөгийн 10 хувь гэж 6.000.000 төгрөг буцаан өгсөн. Миний төрсөн дүү Найдан өөрийн оруулсан 10.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохоор надад 39.750.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /5хх 48-49/,

хохирогч Ц.Баянжаргал “...“Лимитлесс бридж” ХХК-нд нийт 16.400.000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж өгсөн. Би сүлжээнд элсэж орон 2.750.000 төгрөгөөр хохирсон болж байгаа юм. ...” /5хх 170-175/,

хохирогч Д.Цэндоо “...би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2.050.000 төгрөгөөр эхний суудлаа авч орсон. Тэгээд дараа нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2.050.000 төгрөгөөр Анхаа гэдэг хүний нэр доор орсон, тэгээд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10.250.000 төгрөгтэй очоод 5 суудал авч орсон. Энэ мөнгийг тушаасны дараа надад 6.500.000 төгрөг буцаан өгсөн. ...” /6хх 84/,

хохирогч Ц.Байгалмаа “...2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2.050.000 төгрөг бэлнээр тушаасан. Урамшуулал гэж 300.000 төгрөг авсан. ...” /15хх 223/,

хохирогч Ц.Сарантуяа “...Би 4 суудлаар орж 8.200.000 төгрөг тушааж, 1 удаа 5.000.000 төгрөгийн цалин буюу урамшуулал авч, бонус гэж 1.200.000 төгрөг авсан. Үүнээс хасаад 2.000.000 төгрөг нэхэмжлэхээр байна. ...” /16хх 62/,

хохирогч Д.Түмэнжаргал “...7.125.000 төгрөгнөөс 1.750.000 төгрөг, 600.000 төгрөгийг тус тус хасаад нийт 4.775.000 хохирол учирсан. ...” /16хх 84-85/,

хохирогч П.Дариймаа “...2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14.350.000 төгрөгөөр Эрдэнэчимэгийн нэр дээр 7 суудлаар хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхэд өдөр нь надад 7.200.000 төгрөг өгөхөөр нь би бэлнээр авсан. Би он, сар, өдрийг яг санахгүй байна, Эрдэнэчимэг надад манай ажил дээр 5.000.000 төгрөг авчирч өгсөн. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 5.000.000 төгрөг авснаа дутуу хэлсэн байна. Тэгэхээр миний нэхэмжлэх дүн 2.150.000 төгрөг юм. ...” /16хх 181-184/,

хохирогч С.Оюунцэцэг “...2.050.000 төгрөг Эрдэнэчимэгт өгөөд Эрдэнэчимэг цаашаа Цацрал гэдэг эмэгтэйд мөнгөө өгч байсан. Тэгээд байж байтал Эрдэнэчимэг 5.000.000 төгрөгийн цалин авахаар нь би тэрнээс 4.100.000 төгрөг зээлээр аваад өөрийнхөө нэрээр 2 суудал авсан. Тэгэхэд надад бонус гэж 300.000 төгрөг өгсөн. Тэгээд удалгүй байж байтал энэ компани дампуурчихсан. ...” /16хх 190/,

хохирогч Д.Давааням “...2017 оны 5 дугаар сарын сүүлээр оюутан охины төгсөлтийн баярын үеэр явж байхад эхнэр С.Халтар нь нэг юманд бүртгүүлсэн шүү гэж хэлсэн. ...Би тухайн сүлжээний талаар сайн мэдэхгүй, ...хохирол учраагүй. ...” /21хх 170/,

хохирогч С.Халтар “...Өөрийн нэр, нөхөр Даваанямын нэрээр хоёр хүний 4.100.000 төгрөг Пүрэвсүрэн эгчид өгсөн. Манай нөхөр Давааням дээр 5.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд Гүндэгмаа, Пүрэвсүрэн, Оюунтунгалаг, Жаргал бид хэд 1.000.000 төгрөг авч, ломбарднаас зээлсэн мөнгөө төлсөн. ...” /21хх 175/ гэсэн тус тус мэдүүлэг өгчээ.

Хохирогч С.Халтар нь нөхөр Д.Даваанямын нэрийг бүртгүүлэн элсэн орсон талаар, харин хохирогч Д.Давааням нь Лимитлесс бридж ХХК-ийн талаар мэдэхгүй, сүлжээнд элсэн орж хохироогүй талаар тус тус мэдүүлэг өгсөн байх тул хохирогч С.Халтарын өөрийн болон бусдын нэрээр элсэж, тушаасан мөнгөний хүрээнд хохирлыг тооцон шийдвэрлэв.

Хохирогч Д.Цэцэг-Өлзий нь 22.500.000 төгрөгөөр элсэн орж, 23.000.000 төгрөг буцаан авсан байх тул хохирогчийн жагсаалтаас хассан бөгөөд яллах дүгнэлтэд иргэний хариуцагчаар татагдсан хүмүүсийг анх элсэн орж мөнгөөрөө хохирсон байдалд нь хохирогчоор тогтоогоогүй, харин элсэн орсон мөнгөнөөсөө илүү мөнгө буцаан авсан байдалд нь иргэний хариуцагчаар татжээ.

Иргэний хариуцагч нар нь анх элсэн орсныхоо хувьд хохирогч боловч буцааж илүү мөнгө авсныхаа хувьд иргэний хариуцагчаар татагдсан байх тул тэднийг хохирогчийн жагсаалтад болон хохирлын хэмжээнд оруулан шийдвэрлэх асуудлыг давж заалдах шатны шүүхээс хөндөх шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нараас хохирол гаргуулан шийдвэрлэхдээ дээрх нэр бүхий хохирогч нарын хохирлын хэмжээг буруу тооцсныг зөвтгөж, дээрх нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад, хохирогч Х.Энхжаргалд 550.000 төгрөг, Д.Батчимэгт 3.150.000 төгрөг, Ж.Лхамсүрэнд 2.050.000 төгрөг, Д.Жанчивдоржид 5.250.000 төгрөг, Г.Буянхишигт 2.775.000 төгрөг, Ё.Нарантуяад 1.700.000 төгрөг, Б.Ганцэцэгт 39.750.000 төгрөг, Ц.Баянжаргалд 2.750.000 төгрөг, Д.Цэндоод 7.850.000 төгрөг, Ц.Байгалмаад 1.750.000 төгрөг, Ц.Сарантуяад 2.000.000 төгрөг, Д.Түмэнжаргалд 4.775.000 төгрөг, П.Дариймаад 2.150.000 төгрөг, С.Оюунцэцэгт 5.850.000 төгрөг, С.Халтарт 3.100.000 төгрөг тус тус олгохоор өөрчлөв.

Хохирогч Д.Түмэнбаяр “...би охиныхоо картнаас 2.000.000 төгрөг аваад нөгөө охинтой уулзаад 5 сарын төлбөр болох 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ хийсэн. ...” гэсэн мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгч Б.Мгийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 2 өрөө орон сууц сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Түмэнбаярыг хуурч мэхлэсэн үйлдэлд анхан шатны шүүх Б.Мгаас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Түмэнбаярт олгохоор шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг буруу тооцсоныг зөвтгөж, 2.000.000 төгрөг болгон өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол/-ийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж,

мөн хуулийн 34.19 дүгээр зүйл /Хэргийг хэрэгсэхгүй болгох/-ийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шүүгдэгч нас барсан” гэж тус тус заажээ.

Т.Лхагва нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа өвчний улмаас нас барсан байх бөгөөд шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх хуулийн хэм хэмжээний агуулга нь яллагдагч, шүүгдэгч нас барсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед шүүгдэгч нас барсан тохиолдолд дээрх үндэслэлээр шууд хэрэгсэхгүй болгох бөгөөд тухайн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хуульд заасан этгээдээс эс зөвшөөрч гомдол гаргасан тохиолдолд шүүх ердийн журмаар шийдвэрлэхээр байна.

Харин анхан шатны шүүх дээрх хуульд заасан ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Шийтгэх тогтоолоор Т.Лхагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хуульд заасан этгээдээс эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх нас барсан Т.Лхагвад холбогдох хэргийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э, Д.Н, Б.М нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ нас барсан Т.Лхагвын хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон нь буруу байх тул холбогдох заалтыг хүчингүй болгож, харин хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хэвээр үлдээв.

Мөн шийтгэх тогтоолын хавсралт 1-д хохирлын мөнгөн дүнг хариуцвал зохих шүүгдэгч нарт тэнцүү хуваан бичихдээ нас барсан Т.Лхагвын нэрийг уг жагсаалтад оруулж, мөнгөн дүнгийн хэмжээг заан бичсэн нь логикийн хувьд зөрчилтэй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоолын хавсралт 1, 2-т заасан зарим хохирогч нарт олгох хохирлын мөнгөн дүн өөрчлөгдсөн, зарим хохирогч нарт төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн, нас барсан Т.Лхагвын өв хүлээн авагчаас хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр заасан зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолын хавсралт 1, 2-ыг тус тус хүчингүй болгож, магадлалын хавсралтад зааснаар шүүгдэгч Д.Н, Д.Э нараас хохирол гаргуулан хохирогч нарт олгохоор заав.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.Н, хохирогч Б.Баасансүрэнгийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогч Д.Жанчивдорж, Ж.Б, Д.Оюунтунгалаг, Б.Чулуунцэцэг, Ж.Дашцэрэн, Х.Цэцгээ, Ц.Мөнхцэцэг, иргэний хариуцагч Л.Отгончимэг, Б.Дулмаа, М.Гантуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Н, Д.Э, Б.М нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 210 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

 

Б.Норжмаа, Н.Ням-Эрдэнэ, О.Мөнхцэцэг, Д.Лувсандагва, Б.Лхамцэцэг, З.Зоригбат, Ч.Жаргал, О.Давааням, Д.Дуламсүрэн, Д.Түвшинбаяр нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед өргөдөл гаргасан байх бөгөөд мөрдөгчөөс тэдэнтэй холбогдохоор гар утасруу нь залгахад холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл хавтас хэрэгт авагджээ.

 

Дээрх өргөдөл гаргасан хүмүүс нь хохирлын асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгааг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч Баянжаргал овогт Төмөрдоржийн Лхагвыг ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... иргэний хариуцагч Б.Дулмаа /РЮ72040763/-аас 21.300.000 төгрөг, Б.Ганчимэг /ЕО60092061/-ээс 900.000 төгрөг, Д.Отгонбаяр /РЮ72040763/-аас 900.000 төгрөг, Н.Ганцэцэг /СЩ62102802/-ээс 775.000 төгрөг, С.Оюун /ЧВ61030706/-аас 1.550.000 төгрөг, И.Цээсүрэн /ВЮ80083003/-ээс 5.000.000 төгрөг, Б.Адъяасүрэн /ЗЮ85101303/-ээс 12.250.000 төгрөг, Р.Баярмаа /ЧТ77122703/-аас 2.250.000 төгрөг, Г.Мөнгөнтуул /МЖ62091705/-аас 6.200.000 төгрөг, Б.Эрдэнэбаатар /ФМ 81021951/-аас 5.650.000 төгрөг, Д.Нямханд /НМ78092409/-аас 3.100.000 төгрөг, Г.Гантуяа /УХ95032801/-гаас 38.149.518 төгрөг, Л.Отгончимэг /КК79051102/-ээс 10.650.000 төгрөг буюу нийт 108.674.518 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт-2-т зааснаар хохирогч нарт тус тус олгосугай” гэснийг “... иргэний хариуцагч Б.Дулмаа /РЮ72040763/-аас 21.300.000 төгрөг, Б.Ганчимэг /ЕО60092061/-ээс 900.000 төгрөг, Д.Отгонбаяр /РЮ72040763/-аас 900.000 төгрөг, Н.Ганцэцэг /СЩ62102802/-ээс 775.000 төгрөг, С.Оюун /ЧВ61030706/-аас 1.550.000 төгрөг, Б.Адъяасүрэн /ЗЮ85101303/-ээс 12.250.000 төгрөг, Р.Баярмаа /ЧТ77122703/-аас 4.750.000 төгрөг, Г.Мөнгөнтуул /МЖ62091705/-аас 6.200.000 төгрөг, Б.Эрдэнэбаатар /ФМ 81021951/-аас 5.650.000 төгрөг, Г.Гантуяа /УХ95032801/-гаас 38.149.518 төгрөг, Л.Отгончимэг /КК79051102/-ээс 10.650.000 төгрөг, Н.Эрдэнэчимэгээс 3.500.000 төгрөг буюу нийт 106. 574.518 /нэг зуун зургаан сая таван зуун далан дөрвөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, магадлалын хавсралт-1-т заасан хохирогч нарт хувь тэнцүүлэн тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “..., Д.Түмэнбаярт /ЙВ74022503/ 500.000 төгрөг, ...” гэснийг “..., Д.Түмэнбаярт /ЙВ74022503/ 2.000.000 төгрөг, ...” гэж өөрчилсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжны 743 тоот оршин суух хаягаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Хан-Уул дүүргийн болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, хорих ялаа эдлэж дууссан үеэс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолын хавсралт 1, 2-ыг хүчингүй болгож, магадлалын хавсралт 1-т зааснаар шүүгдэгч Д.Н, Д.Э нараас хохирлын мөнгөн төлбөрийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгосугай.

9. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Д.Н, хохирогч Б.Баасансүрэнгийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогч Д.Жанчивдорж, Ж.Б, Д.Оюунтунгалаг, Б.Чулуунцэцэг, Ж.Дашцэрэн, Х.Цэцгээ, Ц.Мөнхцэцэг, иргэний хариуцагч Л.Отгончимэг, Б.Дулмаа, М.Гантуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуулыг хэрэгсэхгүй болгосугай.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР