Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2023/0067

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, нэхэмжлэгч Б.Г тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 129 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгж талбарын ............, .............. дугаартай газрын дунд хэсэг шатах, тослох материал түгээгүүр, агуулахын зориулалтаар төлөвлөсөн нэгж талбартай холбогдох хэсэг, мөн дээрх тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” А/126 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Б.Г  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1.1.Миний бие нэхэмжлэгч Б.Г тус шүүхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 129 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгж талбарын ..............., .................. дугаартай газрын дунд хэсэг шатах, тослох материал түгээгүүр, агуулахын зориулалтаар төлөвлөсөн нэгж талбартай холбогдох хэсэг, мөн дээрх тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” А/126 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд А.Б эвлэрч, хоорондоо тохиролцсон байгаа.

Иймд миний бие шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 129 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгж талбарын .............., ............... дугаартай газрын дунд хэсэг шатах, тослох материал түгээгүүр, агуулахын зориулалтаар төлөвлөсөн нэгж талбартай холбогдох хэсэг, мөн дээрх тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” А/126 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Дахин энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлгосон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч Б.Г тус шүүхэд Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 129 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгж талбарын ............, .............. дугаартай газрын дунд хэсэг шатах, тослох материал түгээгүүр, агуулахын зориулалтаар төлөвлөсөн нэгж талбартай холбогдох хэсэг, мөн дээрх тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” А/126 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” тухай  нэхэмжлэл гаргасан.

2. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,  газрын маргаан бүхий уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 129 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгж талбарын ............., ............. дугаартай газрын дунд хэсэг шатах, тослох материал түгээгүүр, агуулахын зориулалтаар төлөвлөсөн нэгж талбартай холбогдох хэсэг, мөн дээрх тогтоолыг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлах тухай” А/126 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Б.Г нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                               

                                             ШҮҮГЧ                                   М.РИЗА