Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/02638

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 182/ШШ2024/02638

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................................... тоот хаягт байрлах, О ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................. тоот хаягт оршин суух, Т овогт Б.Э /РД:00000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 684,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О ББСБ ХХК нь Б.Этэй 2023.11.30-ны өдөр 40881 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Зээлдэгч Б.Э нь 2023.11.30-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6,9 хувийн хүүтэй z000067209 тоот зээлийг Хаан банк дахь 5832031516 тоот дансанд, 2023.11.30-ны өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6,9 хувийн хүүтэй z000067254 тоот зээлийг Хаан банк дахь 5832031516 тоот дансанд тус тус шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.05.08-ны өдрийн байдлаар z000067209 тоот зээл 2024.01.29-ний өдөр дуусч нийт 273,600 төгрөг, z000067254 тоот зээл 2024.01.29-ний өдөр дуусч нийт 410,400 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Иймд хариуцагч Б.Эөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 684,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Э нь О ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 684,000 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.06.30-ны дотор бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 684,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 684,000 төгрөгийг 2024.06.30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Т.И, М.М, Б.Д, Д.Б, У.Х, М.М, Ж.А, М.М нарт 2 жилийн хугацаатай хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий С-1/1297 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Т.И нь хариуцагч Б.Эийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.Эөөс тэмдэгтийн хураамжид 10,483 төгрөг, улсын төсвийн орлогоос 10,483 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.13-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,966 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 684,000 төгрөгийг 2024.06.30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Эөөс тэмдэгтийн хураамжид 10,483 төгрөг, улсын төсвийн орлогоос 10,483 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.13-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,966 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА