Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/00132

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүргийн ******* хороо, *******н ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2001 онд танилцаж, 2003 онд охин ыг төрүүлж хамт амьдарч эхэлсэн. Улмаар 2008 оны 5 сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарсан үеэс архи ууж, надад гар хүрдэг болсон. Намайг ямар ч буруугүй байхад надад гар хүрч, зоддог байсанд маш их гомддог. Тухайлбал, 2007 оны 5 сарын 14-ний өдөр нь гэрт согтуу ирээд намайг зодсон бөгөөд миний зүүн талын 9 дэх хавиргыг LAA шугамаар хугалсан. Иймэрхүү маргааны улмаас бид хамтран амьдрахад хэцүү болсон. нь 2008 онд Солонгос улс уруу гэрээгээр ажил хийхээр явсан. Тэнд очоод над уруу ярьж хань нь хүний нутагт ухаан сууж байна, хүрээд ир гэсэн. Би д нэг удаа боломж олгохоор шийдэж 2008 оны 12 сард Солонгост очсон боловч тэр өөрчлөгдөөгүй байсан бөгөөд 2009 оны 3 сард миний хоолойд хоёр удаа хутга тулган ална гэж заналхийлсэн. Би г ажилдаа явсан хойгуур нь зугтаж Монголд ирсэн. Түүнээс хойш бид хоёр нэг ч удаа уулзаагүй. Би охин ыг өөрөө асарч одоо Улаанбаатар хотод хамт амьдарч байна.

Гэрлэлт цуцлуулах өргөдлөө тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Иймд тэй цаашид хамт амьдрахгүй учир гэрлэлтээ цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие *******тай хамтран амьдарч байсан. Миний хувьд түүнтэй цаашид хамт амьдрахгүй тул нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. А. миний охин мөн тул хүүхдийн тэтгэмжийг ажилтай болсон үедээ төлнө. Одоохондоо өөрийн гэсэн ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэмжийг өгөх боломжгүй байна гэв.

          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Д.*******, Д. нар нь 2003 оноос 2009 оны 3 сар хүртэл 6 жил хамт амьдарсан байх бөгөөд 2003 оны 7 сарын 01-ний өдөр охин А.ыг төрүүлж,  гэрлэлтээ 2008 оны 5 сарын 15ы өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 27 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч Д. нь “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан, өргөдөл гаргагч Д.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд ойлголцохгүйгээс маргалдан улмаар хариуцагч Д. нь эхнэр Д.*******г хүч хэрэглэж зодох, хэл амаар гутаан доромжлох зэргээр бие махбод, сэтгэл санааны хүчирхийллийг удаа дараалан үйлдэж байсан болох нь зохигчдын тайлбараар  тогтоогдож байна. Иймд эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь гэрлэлтээ батлуулахаас өмнө 2003 оны 7 сарын 01-ний өдөр охин А.ыг төрүүлсэн боловч хариуцагч “өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч, маргахгүй” байх тул А.ын төрсөн эцэг нь Д. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь охин А.ыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Д. хүлээн зөвшөөрч байх тул А.ыг эх Д.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно.  Иймд 2003 оны 7 сарын 01-ний өдөр төрсөн охин А.ыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Д.д үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт  зааснаар 2003 оны 7 сарын 01-ний өдөр төрсөн охин А.ын төрсөн эцэг нь  овогт гийн мөн болохыг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 7 сарын 01-ний өдөр төрсөн охин А.ыг эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2зааснаар охин А.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.гээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д, 46.380 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.   

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ