Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00625

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлсөн Баянхонгор аймгийн Прокурорын газар-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овгийн *******ийн *******д холбогдох зээл 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ******* эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан Ш.******* нь Баянхонгор аймгийн *******, халамж ******* газар-аас 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр зээлжээ.

Гэвч зээлдэгч нь 3,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас авлага үүсэж, төрд хохирол учирсан байна.

Зээл 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-т олгох буюу ******* эрхлэлтийг дэмжих сан-гийн ******* тоот дансанд оруулж өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус байгууллагын ******* тоот дансанд төлсөн. Үлдэгдэлд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ талаар маргаангүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлсөн Баянхонгор аймгийн Прокурорын газар-ын зээл 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, 2,000,000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ******* тоот дансанд төлсөн нь Төрийн банк ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-т төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэх хэсгийг хэсгийг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлсөн Баянхонгор аймгийн Прокурорын газар-ын нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймгийн Прокурорын газар нь Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлөн Ш.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг хариуцагч Ш.*******аас гаргуулж, улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлсөн Баянхонгор аймгийн Прокурорын газар-ын зээл 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, 2,000,000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж, үлдэх 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтыг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газар нь Баянхонгор аймгийн *******, ******* ******* газар-ыг төлөөлөн Ш.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******аас 31,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ