Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/03396

 

20 06 13 1*******4/ШШ20/03396

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар: 59*******29*******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ВЙ*******6041313/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 730,990.0******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 20 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 20 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь Электроникс ХХК--иас гар утас худалдан авах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ0200220697 тоот зээлийн гэрээ байгуулан 690,000 төгрөгийг сарын 2,******* хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр дүгээр зүйлийн 4.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 506,656 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 203,33*******.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,995.*******2 төгрөг, нийт 730,990.0******* төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд зээлдэгч Б. зээлийн гэрээний үүрэгт 730,990.0******* төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. миний бие 20 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөг, 20 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 730,990.0******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөг, 20 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 730,990.0******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөг, 20 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 365,495.05 төгрөгийг тус тус ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,094 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас 11,047 төгрөг, хариуцагч Б.аас 11,047 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР