Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/00133

 

 

         Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* хүсэлттэй

Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие анх 1983 онд Дорнод аймгийн ******* сумын сургуулийн харьяа цэцэрлэгт асрагчаар ажилд орсон. Цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад 1985 онд хүүхэд төрүүлсэн. Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад сумын сургуульд цэвэрлэгчээр 1 жилийн хугацаанд ажилласан. Үүнээс хойш 1987 оны 3 сарын 2-ны өдөр ******* сумандаа эвлэлийн илгээлт авч  “ ” нэгдэлд малчнаар 1992 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Би 5 хүүхэд төрүүлсэн боловч 2 хүүхэд маань эндсэн. Миний бие 2017 онд 50 нас хүрч олон хүүхэд төрүүлж өсгөсөн заалтын дагуу тэтгэвэрт гарах боломжтой болно. Гэтэл миний иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, төрсний гэрчилгээ зэрэг бүх баримт бичиг Д.******* гэдэг нэрээр бичигдсэн боловч “ ” нэгдэл болон хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан үеийн зарим тушаал дээр гэрийн нэр болох гаар бичигдсэн байна. Мөн 1983 оноос 1987 он хүртэл цэцэрлэгт ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байна. Бусад надтай холбоотой олон тушаал олдсныг шүүхэд өгсөн. Иймд намайг 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 02-ны өдөр хүртэл Дорнод аймгийн ******* сумын сургууль, цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр, мөн 1987 оны 3 сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл ******* сумын “ ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү. Ажилласан жилээ тогтоолгочихвол баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагагүй юм байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                         

Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын сургууль, цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр, мөн 1987 оны 3 сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын “ ” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох, мөн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир уг шаардлагыг гаргаагүйд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын сургууль, цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр, мөн 1987 оны 3 сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын “ ” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1985 оны 3 сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 1 дүгээр тушаал, ******* сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 3 сарын 30-ны өдрийн “Ажилчин авах тухай” 15/91 дүгээр тушаал, 1985 оны 6 сарын 24-ний өдрийн “Хүмүүжүүлэгч ажиллуулах тухай” 116/40 дүгээр тушаал, 1985 оны 6 сарын 24-ний өдрийн “Асрагч томилох тухай” 117/41 дүгээр тушаал, 1985 оны 9 сарын 10-ны өдрийн “Түр ажилчид томилох тухай” 117/41 дүгээр тушаал, 1985 оны 10 сарын 21-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 51 дүгээр тушаал, 1985 оны 11 сарын 29-ний өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 65 дугаар тушаал, 1986 оны 7 сарын 7-ны өдрийн “Ээлжийн амралт олгох, ажил хүлээлцэх тухай” 61 дүгээр тушаал, 1986 оны 9 сарын 18-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 87 дугаар тушаал, 1987 оны 3 сарын 2-ны өдрийн “Ажилчин шилжүүлэх тухай” 130/13 дугаар тушаал, ******* сумын “ ” нэгдлийн даргын 1987 оны 3 сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 дугаар тушаал, тус нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 6 сарын 24-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” 14/32 дугаар тогтоол, мөн нэгдлийн даргын 1989 оны 10 сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/14 дүгээр тушаал, 1990 оны 11 сарын 28-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/41 дүгээр тушаал, ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Д.******* ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр, “ ” нэгдэл татан буугдсан тухай аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 16 дугаар албан тодорхойлолт, 125299 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Т.Алтанцэцэг, А.Долгоржав нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын Бямбыг 1983 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын сургууль, цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгч, цэвэрлэгчээр, мөн 1987 оны 3 сарын 02-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын “ ” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ