| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2017/0149/э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн О.Иийн Даюун маркийн мотоциклийг шатааж хууль бусаар устгасны улмаас 1 500 000 төгрөгний хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв,
Шүүгдэгч С.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Иийг нааш ир гээд дуудахад мотоциклиос буугаад хойшоо ухраад байсан юм. Би ирж уулзахгүй бол мотоциклийг чинь шатаалаа шүү гэхэд ирэхгүй байсан. Тэгээд би мотоциклийн крантны шланкыг нь сугалаад асаагуураар асаагаад шатаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх- 30 /,
Хохирогч О.Иийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг Н дарга дуудаад би зогсож уулзсан юм. Тэрнээс өмнө нь би ганцаараа мотоцикльтой явж байхад Н дарга соёлын төвөөс баруун тийш байдаг хашааны гадаа сууж байхад нь таараад намайг дуудахаар нь би дэлгүүрээс нэгж авчихаад эргэж ирээд уулзъя гээд явсан байсан. Тэгээд дараа нь Ж ахыг сундлаад явж байхад таараад дуудахаар нь зогсоод уулзахад чи ахтайгаа уулзахгүй яагаад зугтаагаад тойрч яваад байгаа юм бэ гэхэд нь би хэн зугтаасан юм бэ, би түрүүн нэгж авчихаад эргэж ирээд уулзъя гэсэн биздээ гэхэд Н дарга надруу давшилаад байсан ба намайг гараараа алгадахад нь би хойшоо гэдийгээд хурууны үзүүр нь хацар талыг шүргээд явчихсан юм. Тэр үед би мотоциклиос буучихсан байсан ба над руу давшилаад байхаар нь би ухраад зугатаагаад байсан. Би тэгээд зайдуу очоод холоос хараад явган сууж байхад Н дарга миний мотоциклийн хажууд очоод юм оролдоод байх шиг байсан. Гэнэт миний мотоциклиос гал гарсан...” гэсэн мэдүүлэг /хх- 8-9 /
Гэрч Х.Жн мөрдөн байцаалтанд өгсөн: “...И мотоцикльтой явж байхаар нь ахыгаа хөдөө хүргээд өг гэхэд за гэж хөдлөөд явж байтал сумын Соёлын төвийн ард талд Б, Н хоёр мотоцикльтой явж байгаад Н зогсож бай гэсэн. Тэгтэл И зогссон, гэтэл Н бууж ирээд Иийг нэг удаа цохисон. Тэгтэл И мотоциклио орхиод зугтаасан. Тэгсэн чинь шууд мотоцикль дээр нь очоод крантыг нь сугалаад асаагуураар асаагаад шатаасан гэсэн мэдүүлэг/хх- 12 /
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н тааралдаад намайг төв рүү хүргээд өг гэхээр нь ардаа суулгаад явж байтал Соёлын төвийн ард явж байтал нэг мотоцикльтой хоёр хүн зөрсөн. Тэгтэл Н зогс гэхээр нь би зогстол манай сумын И, Ж хоёр явж байгаад зогссон. Тэгтэл Н мотоцикпиос буугаад Иийг нэг алгадсан. Тэгээд Н нь Иийн мотоцикпийг шатаана гээд асаагуур бариад мотоциклийн крант нь шаланкыг нь сугалаад асаасан. Тэгтэл мотоцикль нь шатаад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх- 15-16 /,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-4-6/,
Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ДГО 689 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн О.Иийн Даюун маркийн мотоциклийг шатааж хууль бусаар устгасны улмаас 1 500 000 төгрөгний хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Ныг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч О.И нь мөрдөн байцаалтанд өгсөн “ Н надад шинэ мотоцикль авч өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н нь хохирогчид шинэ мотоцикль худалдан авч байгаа тухай фото зургаар бэхжүүлсэн баримт, шинэ мотоцикль худалдан авсан тухай зарлагын баримт болон өөрийн сайн дураар суудлын бүрээс, хөгжим зэргийг авч өгсөн байх тул шүүгдэгч С.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ныг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь 450 000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА