Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03423

 

20******* 06 14 184/ШШ20*******/023

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* байр ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, *******а тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 20******* оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 20******* оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Toyoto Prius маркийн суудлын автомашинаар ******* дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт төв замаас зүүн гар тийш эргэх гэтэл арын машинтай цуг миний машиныг давхар мөргөсөн. Магсар овогтой нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай Sonota маркийн автомашинаа согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд орж зөрчил гаргасныг замын цагдаагийн газраас тогтоосон. ******* дүүргийн Прокурорын газраас хохирол бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд 2,060,000 төгрөг болсон. Иймд М.аас гэм хорын хохиролд 2,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М. миний бие 20******* оны 06 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 07 дугаар сарын 21-ны өдөр 515,000 төгрөг, 20******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 515,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж.*******т төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч М.ад холбогдуулан гэм хорын хохиролд 2,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 06 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 07 дугаар сарын 21-ны өдөр 515,000 төгрөг, 20******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 515,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Ж.*******ийн гэм хорын хохиролд 2,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч М. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 06 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 07 дугаар сарын 21-ны өдөр 515,000 төгрөг, 20******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр 515,000 төгрөг, 20******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 515,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас 23,955 төгрөг, хариуцагч М.аас 23,955 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР