| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03557/И |
| Дугаар | 182/ШШ2024/02675 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02675
2024 06 10 182/ШШ2024/02675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .......................... тоот хаягт оршин суух, Б.Л /РД:00000000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.О /РД:00000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Х.О нь өөрийн ээжийнхээ албан ажлыг гүйцэтгэдэг бөгөөд 2015.11.04-ний өдөр ......................... тоотод байрлах, Б ХХК, нөгөө талаас Б.Л нар ............................. тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй, орон сууцны барилгын В блок, 1 дүгээр орц, 6 давхар, 49,03 м.кв, 2 өрөө байрыг 39,224,000 төгрөгөөр тооцож, 2016 оны 4 дүгээр улиралд багтаан зураг төсвийн дагуу ашиглалтад оруулж, захиалагч надад хүлээлгэж өгөхөөр 015 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч Б ХХК өнгөрсөн 8 жил гаруй хугацаанд олон удаагийн уулзалт, хурал, зөвөлгөөнөөр элдэв шалтаг, шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл тухайн байрыг ашиглалтад оруулаагүй намайг хохироосоор байна. Хариуцагч Б ХХК-д холбогдуулан тухайн үед оршин байрлаж байсан хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягтаа оршин байрладаггүй нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 181/ШЗ2024/007762 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.О нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,
-2024.05.24-ний өдрийн 360 тоот Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн болон ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-2017.07.05-ны өдрийн 17/211 тоот Б ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 6 х/,
-Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 7-8 х/,
-Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-ийн 9 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,
-2015.11.04-ний өдрийн №BLLC2015/11/15 тоот Орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 11-14 х/,
-Банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү /хх-ийн 15-16 х/,
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 181/ШЗ2024/07762 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 17-18 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Оы оршин /байрлах/ суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Б.Л шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015.11.04-ний өдрийн №BLLC2015/11/15 тоот Орон сууц захиалгын гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК-ийн оршин байрлах хаягийг ....................... тоот гэж тодорхойлсны дагуу Б.Л нь хохиролд 16,521,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 181/ШЗ2024/07762 дугаартай шүүгчийн захирамжаар Б ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хаяг ...дээрх хаяг тус хороонд байдаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 17-18 х/,
Б ХХК нь Б.Лтэй 2015.11.04-ний өдөр №BLLC2015/11/15 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Б.Лийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 11-14 х/,
Б ХХК-ийн гэх хаяг нь ...тус хороонд байдаггүй... болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 181/ШЗ2024/07762 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Б.Лийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Б.Лийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Оы оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.О /РД:00000000000/-ыг тус тус эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Оыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин /байрлаж/ сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА