Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03511

 

2*******4 06 19 184/ШШ2*******4/03511

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, дугаар хороо, ******* ******* гудамж *******, ******* ******* ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж,  тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: УХ9612*******05/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 197,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2*******4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2*******4 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголиа ХХК нь иргэн Ц.тай 2*******1 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2*******000712 дугаартай, Цахим зээлийн эрх нээх гэрээ, хавсралт гэрээг байгуулж, 2*******1 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүний Хаан банкны 5034757806 тоот дансанд 80,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн Ц. нь 2*******2 оны 01 дүгээрсарын 20-ны өдөр үндсэн зээл 80,000 төгрөг болон шимтгэлийг төлж барагдуулах байсан хэдий ч зээлийн төлөлтийг төлөөгүй. ******* зээл 80,000 төгрөг, шимтгэл 6,400 төгрөг, зээлийн хүү 110,800 төгрөг нийт 197,200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Ц.аас зээлийн гэрээний үүрэгт 197,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц. миний бие 2*******4 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 285,333.25 төгрөг, 2*******4 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 285,333.25 төгрөг, 2*******4 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 285,333.25 төгрөг, 2*******4 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 285,333.25 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 197,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2*******4 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 98,600 төгрөг, 2*******4 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 98,600 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 197,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Ц. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2*******4 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 98,600 төгрөг, 2*******4 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 98,600 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ******* 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /10*******00900941/ тоот данснаас 3,283 төгрөг, хариуцагч Ц.аас 3,283 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР