Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02725

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 182/ШШ2024/02725

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................................... өөрийн байранд байрлах, Г ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................. тоот хаягт оршин суух, А.Д /РД:0000000000/,

 

Хариуцагч: ................................. тоот хаягт оршин суух, Г.Х /РД:0000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,554,216.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г нь А.Д, Г.Х нартай 2022.03.22-ны өдөр ЗГ1505182347 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2024.09.20-ны өдөр дуусах боловч 6,463,762.86 төгрөгийг 201 хоног хугацаа хэтрүүлж, хариуцагч нар нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Зээлийн үлдэгдэл 9,809,725.04 төгрөг, хүү 704,368.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,122.77 төгрөг, нийт 10,554,216.47 төгрөг байна.

Иймд А.Д, Г.Х нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 10,554,216.47 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэг талаас Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нөгөө талаас хариуцагч А.Д, Г.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцов. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10,554,216.47 төгрөгийг 2024.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 3,054,216.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хариуцагч нар нь энэхүү гэрээнд заасан хугацаанаас өмнө зээлийн төлбөрийг төлж болно. Хариуцагч нар нь энэхүү гэрээний хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтөө 2 сар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар хүчин төгөлдөр болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч А.Д, Г.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,554,216.47 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч А.Д, Г.Х нь Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,554,216.47 төгрөгийг 2024.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 3,054,216.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч Г ХК-иас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Н.О, Ц.Н нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 18/04-52024/0278 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Н.О нь хариуцагч А.Д, Г.Х нартай эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд бичгээр илэрхийлсэн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч А.Д, Г.Х нараас тэмдэгтийн хураамжид 91,909 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 91,909 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.30-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,818 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.Д, Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,554,216.47 төгрөгийг 2024.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 3,054,216.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар Г ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Д, Г.Х нараас тэмдэгтийн хураамжид 91,909 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 91,909 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.30-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,818 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА