Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0552/З |
Дугаар | 128/ШШ2024/0028 |
Огноо | 2024-01-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0028
2024 01 04 128/ШШ2024/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Х******* овогт А*******ийн А******* /РД:*******/, өмгөөлөгч Г.Х,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А,
Гуравдагч этгээд: С.Э, РД:У,
Гуравдагч этгээд: А овогт Дийн Э, РД:, өмгөөлөгч Д.О, С.Б нарын хоорондын “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 008 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.А*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээд Д.Эы өмгөөлөгч Д.О, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бь хяналт шалгалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 008 дугаартай шийтгэлийн хуудсаар А.А*******д Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.
1.2. А.А******* уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/4675 дугаартай албан бичгээр “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн байна.
1.3. Улмаар А.А*******гаас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бид холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 008 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчаас тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “А.А******* миний бие Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Л.Бийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0080 тоот шуудангаар илгээсэн шийтгэлийн хуудсыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т “Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана”, 18.7-т “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 22.1-т “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасны дагуу шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хандсан. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/4675 тоот албан бичгээр “...таны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 037 тоот албан бичгээр ирүүлсэн гомдолтой танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2310 дугаар зөрчлийн хэрэг нээн шалган, 008 дугаар шийтгэлийн хуудсаар 50 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэсэн хариуг ирүүлснийг миний бие 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, уг хариуг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
1. Хариуцагч нь “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд уг тогтоолоо гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөөгүй, оролцогч бус этгээдийн гаргасан гомдлыг үндэслэж гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд байхаар хуульчилсан байхад үүнийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус, хохирогч бус, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээдийн гаргасан гомдлыг үндэслэж, Зөрчлийн хэрэг нээх тухай 23100 тоот тогтоол гаргасан.
2. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоос харахад “гомдол мэдээллийн дагуу” зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тул “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол гаргажээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 2 дах хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.1-т “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх”, 2.2-т “гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заасан байдаг.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хариуцагч гомдол мэдээллийн дагуу хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар “Зөрчлийн хэрэг” нээжээ. Гэтэл хавтаст хэргийн 17 дугаар хуудаст “Х” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэх иргэн Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 тоот гомдол мэдээлэл гаргасан байхад хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчиж, өөрөөр хэлбэл ЗШШТХ-ийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...ажлын 5 хоногийн дотор Зөрчлийн хэрэг нээх тухай.....” хуулийн зохицуулалтыг зөрчиж, ажлын 8 долоо хоног өнгөрсний дараа 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Зөрчлийн хэрэг нээсэн.
3. Оролцогч гэх Д.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн прокурорт гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бөгөөд прокурорт хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй”, 2-т “Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана”, 2.1-т “энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор” гомдол гаргахаар тус тус хуульчилжээ. Зөрчлийн хэргийн баримтаас харахад гомдол гаргагч Д.Эаас гомдолдоо “тус Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Х******* овогт А.А******* СӨХ-ны 2022 оны үйл ажиллагаа санхүүгийн тайлангаа удирдах зөвлөлд тавих үүрэг авсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа ирэхгүй байгаагийн дээр СӨХ-ны тамга, тэмдгийг гэр лүүгээ авч яван уг тэмдгийг удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хэрэглэхэд саад учруулж, тэмдгийг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфт хадгалах журмыг ноцтой зөрчиж байна” гэх гомдлыг 2023 оны 01 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид хандаж гаргасан байдаг. Уг гомдлыг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаар албан бичгээр “Таны гаргасан хүсэлтэд танилцаж дараахь хариуг хүргүүлж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах хэсэгт заасан тус тус тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгогддог тул таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг хүргүүлсэн. Дээрх хариуг гомдол гаргагч Д.Э нь эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот дугаар албан бичгээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргад хандаж гомдол гаргасан байдаг бөгөөд гомдолд, нэгдүгээрт "Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд заасан тамга тэмдэг хэрэглэх хадгалах журмыг зөрчсөн нь зөрчлийн хэрэг болох тул зохих хариуцлага хүлээлгэх” талаар, хоёрдугаарт “Х” СӨХ-ны тэмдгийг түүнээс авч Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх талаарх агуулгатай гомдол гаргасан баримт Зөрчлийн хэрэгт авагдсан байдаг. Уг гомдлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга хүлээн авч хянаад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/1538 дугаар албан бичгээр доорх хариуг гомдол гаргагчид хүргүүлсэн. Үүнд:
“Х” СӨХ-ийн тэмдгийг гүйцэтгэх захирал А.А******* гэр лүүгээ авч явсан гэх асуудыг хянахад Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Х” СӨХ-д олгосон 18/33 дугаар гэрчилгээнд “Гүйцэтгэх захирал” А.А******* бүртгэлтэй байх бөгөөд Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмын 6 дугаар зүйлийн 6.7 дугаар заалтад “байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно” гэж заасан. Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт заасан Зөрчлийн шинжгүй байна. Түүнчлэн “Х” СӨХ-ны тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай асуудлыг хянаад Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 126 дугаар албан бичгээр өгсөн хариу нь Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна” гэсэн хариуг хүргүүлсэн.
Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т “Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана”, 18.7-т “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 22.1-т “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байдаг. Эндээс харахад.... гомдол гаргагч Д.Э нь ЗШШТХ-ийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногийн дотор прокурорт гомдол гаргах хуулийн зохицуулалтыг ажлын 18 хоногоор хэтрүүлж гомдол гаргасныг прокурор хүлээн авч Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан нь ЗШШТХ-ийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн. Энэ нь Зөрчлийн хавтаст хэргийн 2-р хуудаст авагдсан, ХУДУБХ-ийн хяналтын улсын байцаагч Л.Бийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд, ХУДПГ-ын хяналтын прокурор Д.Н уг зөрчлийн хэрэгт дугаар олгосон, мөн зөрчлийн хавтаст хэргийн 25 дугаар хуудаст авагдсан, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/308 тоот гомдол гаргагч Д.Эд хандсан албан бичгийн хариу зэргээс гомдол гаргагч нь, гомдлоо 2023.03.10-ны өдөр прокурорт гаргасан ба энэ нь прокурорт гомдлыг ажлын 5 өдрийн дотор гаргаагүй болох нь нотлогддог.
4. Прокурор нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг анхаарч үзээгүй төдийгүй, хугацаа сэргээлгэх хүсэлтийг гомдол гаргагч гаргаагүй байхад прокурор хугацаа хэтэрсэн гомдолд хариу өгч, зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хавтаст хэрэгт хугацаа сэргээлгэх хүсэлтийг гомдол гаргагч гаргаагүй, прокурор ийм хүсэлтийг хүлээн авч сэргээгээгүй атлаа зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан нь ЗШШТХХ-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална” гэж заасныг прокурор ноцтой зөрчсөн.
5. Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд хандаж гаргах талаар хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид гаргасан гомдлыг хэлэлцээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад гомдлоо гаргаж болох бөгөөд түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргахаар тус тус хуульчилсан байна. Тиймээс Улсын байцаагч нь гомдол гаргагчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийг зөрчсөн гэх гомдолд нь зөрчлийн хэрэг үүсгээгүй, үүсгээгүй учраас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад гомдол гаргасныг мөн адил зөрчлийн шинжгүй гэж дүгнэж, Зөрчлийн хуулийн 10.20 дугаар зүйлд заасныг дагуу зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж, энэ талаарх хариуг гомдол гаргагчид албан ёсоор 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 1/1538 дугаар албан бичгээр мэдэгджээ. Гомдол гаргагч үүнийг хүлээн авч танилцсан боловч Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргаагүй тул энэ талаарх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Гэтэл гомдол гаргагч Д.Э нь нэг агуулгатай, урьд нь шийдвэрлэсэн гомдлыг дахин гаргасан байхад гомдлыг хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна.
6. Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг зөрчлийн хэрэг нээсэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг холбогдогч этгээд болох А.А*******д ажлын 5 хоногийн дотор мэдэгдээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчийн эрхийг нэрлэн заасан, зөрчлийн хэрэг нээсэн талаар холбогдогч А.А*******д 2023.03.29-ны өдөр мэдэгдсэн. Хариуцагч Л.Бь нь холбогдогч А.А*******д зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг 2023.03.17-2023.03.22-ны өдрийн хооронд мэдэгдээгүй нь холбогдогч нь зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй нь хуульд нийцээгүй юм.
7. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссанаас хойш хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тухай тогтоол гаргаж, шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ЗШТХТХ-ийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 2 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ”, 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 3-т “Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно”, 4-т “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж тус тус заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулиар тогтоосон хугацааны дотор явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон агуулгатай байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна” гэж заажээ. Гэтэл хариуцагч улсын байцаагч нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2310 дугаартай тогтоолоор тамга тэмдэг хадгалах журам зөрчсөн зөрчилд А.А*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байхад хэрэг бүртгэлтийн хугацаа дууссанаас хойш 3 өдрийн дараа удирдах албан тушаалтны 2023 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааr 14 хоногоор сунгасан шийдвэрийг үндэслэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Бь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь 2023.03.17-ны өдрөөс эхэлж, 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 24 цагт дууссан байхад буюу 2023 оны 04-р сарын 03-ны өдөр удирдах албан тушаалтан болох С.Оэд хүсэлт гарган дээрх өдрөөс 3 хоногийн дараа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2023.04.03-ны өдрөөс хууль бусаар сунгасан бөгөөд уг хууль бус шийдвэрийг үндэслэж, хуульд заасан тодорхой хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаас удирдах албан тушаалтан болох С.Оийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2023.04.03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан хугацааг дууссан буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2023.04.16-ны өдрийн 24 цагт дуусгавар болсон байхад хариуцагч Л.Бь 04 дүгээр сарын 17-ны өдөр шийтгэл ногдуулсан нь мөн л хууль зүйн үндэслэлгүй бөгөөд, өөрөөр хэлбэл мөн л хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Хариуцагч этгээд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. А.А******* миний бие нь ХУДУБХ-ийн хяналтын байцаагч Л.Бь гэдэг хүний дуудсанаар 2023 оны 03-р сарын 30-ны өдөр очихдоо, ...Д.Э бол "Х” СӨХ-ны УЗ-ийн дарга биш бөгөөд гомдол гаргах эрхгүй этгээд ба СӨХ-ны хэвийн үйл ажиллагааr алдагдуулж байгаа этгээд шүү, харин хууль ёсны УЗ-ийн дарга С.Э надтай хамт ирсэн, түүнээс тайлбар авна биз ээ, мөн ХУДТГ-ын СӨХ хариуцсан албанаас албан ёсоор мэдээллээ хүргүүлсэн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн мэдээллийг аваарай, тэгж байж энэ асуудал зөв шийдвэрлэгдэх байх шүү, тэгээд УЗ-ийн дарга С.Э СӨХ байрладаг өрөө найдваргүй, тийм болохоор чи энд бичиг баримт, тамга тэмдэг үлдээж болохгүй, өөртөө авч явж бай гэж хэлсэн юмаа... гэж хэлсээр байтал үүнийг хүлээн аваагүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хариуцагч Л.Бь нь “Х” СӨХ-ны хууль ёсны Удирдах Зөвлөлийн дарга С.Э 2023 оны 03-р сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж тайлбар мэдүүлэг өгөхийг хүсэхэд нь хүлээн аваагүй атлаа, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, Хяналтын зөвлөлд байдаггүй этгээд болох Д.Эы гаргасан гомдлыг хүлээн авч, тус СӨХ-г төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн, мөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, Хяналтын зөвлөлд байдаггүй этгээд болох О.М******* гэгчийг дуудан ирүүлж тайлбар авч сонсох ажиллагаа явуулсан, “Х” СӨХ-ны тамга тэмдгийн асуудлыг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж, нэг асуудлаар 2 өөр шийдвэр гаргаж, хууль бусаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бийн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0080 тоот шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг юм ярьж тодорхой боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Зөрчлийн хуудас журмын 6.1-ийг зөрччихсөн буюу ажлын байранд цоожтой шүүгээ сейфт хадгална гэдгийг зөрчсөн гэж байгаа. Гэтэл 6.2 дээр хориглох заалтыг нь заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл талуудын дунд хэлэлцээд явахад ер нь энэ маргаан эрхтэй юм уу, эрхгүй юм уу гээд хэлэлцээд байгаа агуулга нь юу байна вэ гэхээр тамга тэмдгийг хэрэглэхтэй холбоотой маргаан байгаа. Өөрөөр хэлбэл тамгыг ажлын байранд хадгалж байгаад удирдах албан тушаалтан гэж хэлээд хэрэглэх гээд байна. 6.2-т авч гарахыг хориглох албаны бус хэрэглээнд ашиглах гэж байгаа бол ажлын байрнаас авч гарахыг хориглоно гэж байна. Энэ албан тушаалтан өөр бусад зорилгоор ашигласан талаар ямар ч нотлох баримт энд сая хэлэлцэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл эрхтэй хүнд нь тэр тамгыг нь өгчихсөн юм байна. Энэ хүний зөвшөөрлөөр тамгыг нь хэрэглэдэг юм байна. Тэр албаны бус зориулалтаар энэ хүн чинь авч гаргаад байх юм бол хадгалах үйл ажиллагаа дээр байцаагч зөрчлийн хуудас нээдэг юм байна. Тэгэхээр 6.2-т гадагш авахыг хориглоно бусад гэж байна. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэглээнд ашиглах зорилгоор авч гарахыг хориглоно. Албаны бус зорилгоор ашиглах гээд аваад гарсан үйл баримт саяын хэргийг хэлэлцэхэд ямар ч тийм баримт авагдсангүй, маргаан бүхий зөрчлийн хуудас дээр ямар ч тийм үг үсэг байхгүй. Ажлаасаа гаргаад өөр юманд ашиглах гээд байгаа бол болохгүй гэж байна.
6.4-д хариуцагч байгууллагад 2 албан тушаалтан байдаг юм байна. Хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг хяналтын байцаагч тамга тэмдгийг хэрэглэх үйл ажиллагаанд тавьдаг, албан хэрэг хөтлөлт дээр нь холбоотой хяналт тавьдаг албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч гэж байдаг юм байна. Гэтэл манай албан тушаалтан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч биш. Хадгалах үйл ажиллагаа гэдэг чинь юу явагдаад байна вэ гэхээр ерөөсөө л хадгална. Архив хадгална гэдэг чинь архивд хадгалах гэж байна шүү дээ энэ үйл ажиллагаанд хариуцах эрхгүй албан тушаалтан шийдвэр гаргачихсан юм байна гэж хэргийг хэлэлцэх явцад дүгнэж байна. 2 субъект байна, архивд нэг хүн хяналт тавьдаг юм байна, хэрэглэх дээр нь өөр хүн тавьдаг юм байна. Эрх бүхий албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гээд журмыг нь харахаар 1.5-д 2.5-д зааснаас бусад архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэдэг тэмдэг хийлгэх хэрэглэхийн энэ журмаар зохицуулахгүй гэж байна. Хэргийг хэлэлцээд байхаар энэ хүмүүс тамгыг хэн дарж энэ эрхээ ямар албан тушаалтан хэрэглэх вэ гэдэг дээр л маргаан үүсгэж гомдол гаргасан юм байна. Чи чөлөөлөгдчихсөн тамгаа өгөхгүй байна, тамгаа дарах юман дээр л гомдол гаргаж явсан юм байна. Хадгалах үйл ажиллагаанд захиргааны акт гаргасан байна. Тэгэхээр өөр үйл ажиллагаанд хэрэглэсэн үйл баримт тогтоогдсонгүй. Маргаан бүхий акт зорилгодоо нийцсэн байх, үндэслэл бүхий байх шаардлага ерөөсөө хангаагүй. Өөр иргэдийн эсрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн ямар ч үйл баримт хэрэгт хэлэлцэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хоёрдугаарт албаар би шүүгчид хүсэлт гаргана энийг нэг тал руу нь шийдэж өгөөч гэсэн. Яагаад гэвэл энэ хүн байгууллагын эрх бүхий албан тушаалтных нь шийдвэрээр томилогдоод ирчихсэн байна. Эрх бүхий залгамжилж авсан хүн чинь өнөөдөр н.Д байна. н.Д энэ хүнд зөрчлийн шинжгүй байна шүү гээд хариу өгч байсан байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн шинжтэй гэдэг чинь эрх бүхий албан тушаалтан байна шүү гэдэг нь хэрэглэх үйл ажиллагаа дээр нь хариу өгч байсан байгаа. Өнөөдөр энд хариуцагч гээд сууж байгаа хүн өөрийнх нь олгоод томилоод байгаа хүнийхээ эсрэг хариу тайлбар хэлээд байна. Өөрчлөөд өөр бусад байдлаар хэрэглээд тийм тайлбар гаргасан уу гэж би асуугаад байсан нь тэр шийдвэр хэвээрээ учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна, энийг бас шүүх харгалзаж үзээсэй. Шүүх хэрэглэх дээр та нар гомдол гаргах юм уу, юу хадгалах уу гээд хоёуланг нь яг салгаад асуучихсан. Тэгэхээр энэ маргаан чинь ерөөсөө хэрэглэх маргаан явагдаад байгаа юм байна. Хадгалах маргаан чинь арай өөр юм байна шүү. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. н.Д даргын хариуг хүлээж авснаас хойш шүүхэд хандах эрхээ алдчихсан, прокурорт хандах эрхээ ч бас алдчихсан байгаа. Зөрчил зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаагаа алдчихсан бол хугацаагаа сэргээх хүсэлт гаргадаг тийм ямар ч юм байхгүй. Тийм учраас маргаан бүхий акт үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Л.Бь тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/1076 албан бичгээр “Х” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Д.Эаас гаргасан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б хотхоны “Х” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А******* нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш СӨХ-ны тэмдгийг авч яваад өгөхгүй байна гэх гомдол нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул шалгуулахаар хүргүүлэн ирсний дагуу тус өдрөөс хяналт шалгалтын ажиллагаа эхэлсэн. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буюу тус шалгуулах хүсэлт ирснээс 3 хоногийн дараа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан зөрчлийн хэрэг нээн тогтоолд зөрчлийн хэргийн дугаар авахаар прокурорт танилцуулан зөрчлийн хэргийн дугаар 2310 авсан болно. “Тамга тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэсэн хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална” гэж, мөн зүйлийн 6.2-д “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж тус СӨХ-ийн тэмдгийг авч явсан нь холбогдогчдын мэдүүлэг, мөн сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдсон. Иймд иргэн А.А*******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СӨХ ерөнхийдөө өөрийн гэсэн байртай байдаг. Улсын бүртгэл дээр гарч байгаа энэ маргаан дээр ч гэсэн техникийн буюу Сөх өөрийн мэдлийн талбайг ашиглаж орон сууцын авто зогсоол дээр өөрсдийн байртай байдаг. СӨХ байргүй байдаг гэж итгэхгүй байна. Сая А.А******* нэхэмжлэгч ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагад яагаад энэ шийтгэлийн хуудас бичигдэх болсон бэ гээд үзэхээр 2023 оны 03 сарын 14-ний өдөр Прокурорын газраас Д.Э гэдэг хүний гаргасан 11 дүгээр хороо Блүскай хотхоны Х сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А*******д 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Сөх-ийн тэмдгийг авч яваад өгөхгүй байна гэх гомдол нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй тул шалгуулахаар хүргүүлэв гэсэн ийм албан бичиг ирсний дагуу хяналтын улсын байцаагч Л.Бь зөрчлийн хэрэг нээгээд шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Зөрчлийн хэрэг маргаанд сонсох ажиллагаа явуулаад тэмдэглэл хэргийн материалд авагдсан байна. Ерөнхийдөө зөрчлийн хэрэг бүртгэлийг прокурор дандаа хянаж явдаг. Зөрчлийн хэрэг нээгээд шийтгэлийн хуудас бичигдэх үйлдэл прокурорт сар бүр хэргийн материалаа шалгуулаад явдаг тийм журамтай байгаа. Яагаад энэ зөрчил гарсан бэ гэхээр бичиг баримт дээр тамга тэмдэг, баталгаа, хэвлэмэл хуудас хэрэглэх журмын 6.1-д тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээд хадгална гэсэн журам зөрчсөн учраас энэ зөрчлийн хэрэг нээгээд шийдсэн.
Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Яагаад гэвэл ажлын байрандаа хадгалдаггүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас бичигдсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчлийн хуулиар тамга тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн тухайн хүнийг торгоно гэсэн байгаа.” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:
4.1. Гуравдагч этгээд С.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “С.Э даргатай Удирдах зөвлөл нь 2022 оны 8-р сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон бөгөөд дахиж тус СӨХ-ны бүх гишүүдийн хурал хуралдаагүй юм. Харин 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 19 цагт СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хурал болсон бөгөөд тус уулзалт эхлэх үед 14 оршин суугч ирсэн ба хурлын дундуур нэмж 3 оршин суугч ирж нийт 17 хүн оролцсон уулзалт болж өнгөрсөн. Уг уулзалтаар УЗ-ийн дарга С.Э миний бие нь удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй ажиллах гишүүн байх шаардлагатай байна, тиймээс СӨХ-ны дүрмийн 5-р зүйлийн 5.7-д “Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүндээ тодорхой шалтгаанаар өөрчлөлт оруулахаар байвал үүнийг Удирдах зөвлөлийн дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу УЗ-д 2 гишүүн хэрэгтэй байна гэхэд Д.Э “... би эрх зүйч мэргэжилтэй, бас бизнес хийдэг учир СӨХ-ны УЗ-д орж хотхоноо өөд нь татахад татгалзах зүйлгүй...” гэж хэлэхэд нь УЗ-ийн гишүүнээр орохыг нь зөвшөөрсөн. Мөн Ч.Д******* гэдэг хүнийг би өөрөө дуудаж уг уулзалтад уриад УЗ-ийн гишүүн болооч гэж санал тавьсан юм. Ингээд УЗ-д шинээр гишүүн болохоор орж ирсэн Д.Э, Ч.Д******* нарыг Иргэний үнэмлэхийн хуулбар, ҮХХ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цээж зураг зэрэг холбогдох материалуудаа авч ирээд, анкет бөглөөд гүйцэтгэх захиралд өгөөрэй гэж хэлэхэд 2 хоногийн дараа буюу 29-ний орой Гүйцэтгэх захирал А.А*******, Хяналтын Зөвлөлийн дарга Д.Б******* бид гурвыг СӨХ-ны өрөөнд ажил яриад сууж байхад нэг залуутай хамт орж ирээд “...бид тав хоорондоо ярьж тохироод, ер нь хуучин хүмүүсийг бүгдийг нь халаад шинээр сонгохоор болсон, тиймээс та нарыг бүгдийг чинь болиулна...” гэж хэлээд гарч явсан бөгөөд айлуудаар явж гарын үсэг зуруулан хууль зөрчин өөрсдийгөө УЗ-ийн гишүүд болгож СӨХ-ны үйл ажиллагаанд хууль бусаар оролцож эхэлсэн. Д.Э нь гүйцэтгэх захирлыг өрөөндөө ганцаараа сууж байхад нь орж ирээд ширээн дээр байсан СӨХ-ны тэмдгийг авч өөрийнхөө барьж орж ирсэн хэдэн бичиг дээр дураараа дарчихсан гэдэг ба энэ нь өөрсдийгөө УЗ-ийн гишүүд болгон бичсэн хууль бус тогтоолууд байсныг хожим шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үед л мэдэж 2023 оны 4 сарын 28-ны өдрийн УЗ-ийн тогтоолоор хүчингүй болгосон юм. 2023 оны 11-р сард СӨХ-ны өрөөнд их засвар хийгээд хаалга үүд онгорхой шороо тоостой байснаас гадна Д.Э УЗ-ийн гишүүн Б*******гээс өрөөний түлхүүрийг байсан учир гүйцэтгэх захирал А*******г гол бичиг баримтууд болон СӨХ-ны тэмдэг, санхүүгийн тэмдгийг өрөөндөө битгий үлдээ, өөртөө авч явж бай гэж би өөрөө үүрэг болгосон юм.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Бь нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл СӨХ-ны Удирдах болон Гүйцэтгэх удирдлагад албан ёсоор бүртгэгдээгүй этгээдийн гаргасан гомдлыг үндэслэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд байхаар хуульчилсан байхад үүнийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус, хохирогч бус, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээдийн гаргасан гомдлыг үндэслэж, Зөрчлийн хэрэг нээх тухай 23100 тоот тогтоол гэргэн зөрчлийн хэрэг нээн шалгах, 008 дугаар шийтгэлийн хуудсаар 50 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан нь буруу гэж үзэж байна.
Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргасан байдаг бөгөөд уг гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хүлээн авч хянаад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 02 гаар сарын 14-ний өдрийн 1/1538 дугаар албан бичгээр доорх хариуг гомдол гаргагчид хүргүүлсэн бөгөөд уг хариуг мөн надад шуудангаар ирүүлсэн. Үүнд:
1. “Х” СӨХ ийн тэмдгийг Гүйцэтгэх захирал А.А******* гэр лүүгээ авч явсан гэх асуудыг хянахад Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Х” СӨХ-д олгосон 18/33 дугаар гэрчилгээнд “Гүйцэтгэх захирал” А.А******* бүртгэлтэй байх бөгөөд Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмын 6 дугаар зүйлийн 6.7 дугаар заалтад “байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно” гэж заасан. Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт заасан Зөрчлийн шинжгүй байна. Түүнчлэн “Х” СӨХ-ны тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай асуудлыг хянаад Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 126 дугаар албан бичгээр өгсөн хариу нь Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна” гэсэн хариуг хүргүүлсэн. Тиймээс Улсын байцаагч нь гомдол гаргагчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийг зөрчсөн гэх гомдолд нь зөрчлийн хэрэг үүсгээгүй, үүсгээгүй учраас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад гомдол гаргасныг мөн адил зөрчлийн шинжгүй гэж дүгнэж, зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлд заасны зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж, энэ талаарх хариуг гомдол гаргагчид албан ёсоор 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 1/1538 дугаар албан бичгээр мэдэгджээ.
Хариуцагч этгээд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь “Х” СӨХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөлд байдаггүй Д.Э гэгч этгээдийн гаргасан гомдлыг тус СӨХ-ны УЗ-ийн нэрийн өмнөөс өргөдөл, гомдол гаргах эрх бүхий этгээд гэж үзэж, хууль бусаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Гүйцэтгэх захирал А.А*******д шийтгэл ногдуулсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бь нь гүйцэтгэх захирал А.А*******г маргаан бүхий асуудлаар анх дуудахад нь би өөрийн биеэр хамт очсон ба түүнд хандан Намайг Э гэдэг. Би “Х” СӨХ-ны УЗ-ийн дарга нь байна. юу болоод байгаа юм бэ, би холбооны тэмдэг авч явахыг үүрэгдсэн юм, надаас асуух юм байвал асуу, би тайлбар өгье... гэхэд Хариуцагч этгээд за ойлголоо, та өнөөдөртөө явж бай, дараа нь таныг дуудъя, ер нь бол прокурор хэрэг нээсэн, ер нь бол нээх асуудал бишээ, зүгээр гэхээр нь би явсан. Харин намайг дуудаагүй, хаа хамааралгүй О.М******* гэгчийг гэрчээр асуусан болоод, манай СӨХ-д цоожтой сейф шүүгээ байдаг эсэхийг ч мэдэхгүй байж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Бийн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0080 тоот шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай СӨХ-ийн хашаанд болох асуудал энд сая яригдлаа. Энэ хүн тамга тэмдэг сейфэнд цоожлоогүй тухай л асуудал өнөөдөр хэлэлцэж байна. Тэгэхээр шүүх мэдээж шийдчих байх. Нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдмээр юм байна. Эрх зүйн туслалцаа авч байж удирдах зөвлөлд байхгүй хүний нэр уншаад байх юм. Энэ хавтастай хэргээ хардаггүй юм уу, хэдэн төгрөгийг нь аваад эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа бол ажил руу нь зөв оруулчхаач. Энэ хэрүүл бид нарын хашаан дотроо шийдэгдчихнэ” гэв.
4.2. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х*******” СӨХ-ны үйл ажиллагаа явахаа байж хотхон хог, цасандаа дарагдсан (ажиллах ажилтангүй болсон 2022 оны 10, 11 сарын үед хотхоны оршин суугч нар эсэргүүцлээ илэрхийлж А*******г ажлаа хийж чадахгүй байгаа учир мөнгөө өгөхгүй гэх зүйл ярьсан. Ингээд 2022 оны 11 сард бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар болсон. Үүний дагуу хэсэгчилсэн байдлаар бүх гишүүдийн хурлыг хийж бүх гишүүдийн хурлаас хотхоны оршин суугчдын олонхын саналаар Удирдах зөвлөлийн 5 гишүүнийг онгосон. Ингээд Х******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 12 сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дэх заалтаар удирдах зөвлөлийн 5 гишүүнийг шинээр сонгож, 2 дох заалтаар өмнөх 5 гишүүн болон С.Эг чөлөөлсөн. 2022 оны 12 сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн 22/09 тоот тогтоолын 1 дэх заалтаар Д.Э удирдах зөвлөлийн даргаар сонгож, 2 дах заалтаар с.Эг даргаас нь чөлөөлсөн. Ингээд удирдах зөвлөлийн даргын ажлыг аваад, ажлаа хийж эхэлсэн. Гүйцэтгэх захирал А.А*******тай хамтран ажиллаж боломжгүй нөхцөл байдал бий болсон учир 2023 оны 01 сарын 22-ны өдөр Х******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн. СӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-д заасны дагуу Удирдах зөвлөлд холбооны тамга тэмдгийг А.А******* нь өгөлгүй аваад зугтсан. Ингээд тухайн асуудлаар холбогдох байгууллагад хандаж асуудлыг ХУД-н улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Миний хувьд тамга тэмдэг байхгүй ч “Х*******” СӨХ-г өнөөдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаанд гал алдуулахгүй, гүйцэтгэх захирал томилж үйл ажиллагааг авч явсаар ирлээ. А.А******* нь гүйцэтгэх захирал гэх нэр, мөн тамгыг ашиглаж Төрийн банкин дах “Х*******” СӨХ-ны данснаас зарлага хийхээр оролдсон учир Хяналтын зөвлөлөөс төрийн банканд хандаж дансыг хаалгаснаас хойш өнөөдрийг хүртэл зарлага хийж чадахгүй байгаа. Гэсэн хэдий ч бид СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг явуулах, оршин суугчдын амьдрах тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор СӨХ-ны даргын хувийн дансаар СӨХ-ны төлбөрийг авч үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байна. Зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулсан үндэслэл бүхий тул зөрчлийн үр дагаврыг арилгуулах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.3. Гуравдагч этгээд Д.Эы өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын бүртгэлийн байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ талаар төлөөлөгчөөс орж ирсэн хүн төдийлөн сайн тайлбарлахгүй байгаад байна. Тэр талаас нь жоохон тайлбарлая. Энэ тамга тэмдэг хэрэглэхтэй холбоотой Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоол ямар харилцааг зохицуулахад оршиж байна тэгэхээр энэ баталгааны тамга тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх хадгалахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа. Үүнтэй холбоотой хадгалалттай холбоотой байх ёстой байран дээрээ байхгүй байна гэж гомдол гаргасан. Хэрэглээтэй холбоотой гомдол гаргаагүй, орчин нөхцөл үүсээгүй байсан. Өөрөөр хэлэх юм тамгаа авч явчхаад хэрэглээд Сөх-ийг төлөөлөөд албан бичиг өгч байсан үйл явдал тэр үед байхгүй байсан. Тэгэхээр хадгалалттай холбоотой асуудал үүсээд байна шүү дээ гэдэг агуулгаараа гомдлоо гаргасан. Ер нь Улсын бүртгэлийн ерөнхий газар гаргана уу, прокурортоо гаргана уу энэ өөрөө сонголтын асуудал байгаа. Гэнэт зөрчлийн талаар хүн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно. Тэр мэдээллийг нь шалгаад хөөн хэлэлцэх хугацааны дотроо байгаа бол прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд арга хэмжээ авч байгааг яагаад буруу гэх юм. Жишээ нь прокурор процесс зөрчөөд хэрэг үүсгэчихсэн процесс зөрчөөд сунгачихсан процесс зөрчөөд ингэчихлээ гэж байгаа юм. Энэ үйлдэл болгон дээр нь А.А******* гуай өөрөө ороод энэ процессыг зөвтгөх агуулгаар прокурорын дотоод системийн буюу дээд шатны прокурор зөрчлийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгох замаар энэ ажиллагаа зөвтгөх боломжтой. Тийм юмыг одоо шүүхээр шийдүүлнэ гэвэл энэ чинь юу болох юм бэ, болохгүй. Нөгөө талаасаа яг энэ жишгээр харах юм бол гэмт хэрэг зөрчлийн талаар хэн нэгэн этгээд холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаж болохгүй гэсэн агуулга яриад байна. Энэ байж болохгүй зүйл. Хадгалахтай холбоотой зөрчил гарсан гэдгийг А.А******* гуай өөрөө маш тод томруун ярилаа. Би аваад явчихсан гэдгээ маш тод ярилаа. Тэгэхээр Засгийн газрын 226 дугаар тогтоолын 6.1 ажлын байран дээрээ байх ёстой шүүгээ сэйфэнд байж тэрийг та биедээ аваад явж байна, гэртээ аваад явж байна энэ зөрччихсөн байна гээд л дүгнэчихсэн юм шүү. СӨХ-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд С.Э гуай та яаж сонгогдсон юм бүх гишүүдийн хурал чинь болсон юм уу, Д.Э яаж сонгогдсон юм бүх гишүүдийн хурал чинь болсон юм уу, нийт оршин суугчид нь оролцсон юм уу? СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд сонгогдсон эсэх гээд дотоод гал тогоо руу нь чирч оруулах гээд байна. С.Эд өг гэж хэлээгүй. Д.Э тэр тамгыг өг гэж хэлээгүй сейфт очоод байлга гэсэн тэрнээс биш Д.Эд авч өгөх гээд байна гэсэн санаа хэлээд байгаа. Тэгэхээр хадгалалтай холбоотой таны биед явж байгаа буруу байна, СӨХ-ийн байранд байх ёстой тамга халаасанд нь явж байна. Тэгэхээр 6.1 маш ойлгомжтой асуудал байгаа. Тэгэхдээ нотариатын тухай хууль хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газар буюу гэрчлэх агуулгаар тамга дардаг 2 байгууллагад хамаагүй бусдад нь хамаатай шүү гээд хэлчихсэн байгаа юм. Тэгэнгүүт хэн нэгэн миний тамгыг очоод булаагаад авчих вий дээ гэдэг агуулгаар хандаад биедээ аваад яваад байгаа 6.2-т хамааралгүй юм гэсэн тайлбар өгөхөөр байна.
Дараагийн нэг асуудал нь энд яригдах ёсгүй л юм байгаа юм. Тэгэхдээ нэхэмжлэл дээрээ байнга дурдаад байгаа учраас ярьчихъя СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байгаа. Бүх гишүүдийн хурал нь ээлжит бус байна гэж байгаа юм 2022 оны 11 сарын 19-ний өдөр 200 оршин суугчтай хотхоноос 71 ээлжит бус хурлаа хуралдуулъя гээд хуралдаад 19-ний өдөр хуралдуулах зараа түгээгээд хуралдсан. Үүнтэй холбоотой хэсэгчилж хуралдаад хамгийн сүүлд удирдах зөвлөл 5 гишүүн гаргаад нэг гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болгоно гэж бодъё тэгэнгүүт санал авсан тэмдэглэл дээр нийт 104 гишүүн оролцоод, 101 нь дэмжээд, 3 нь татгалзаад явна. Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тэгэхээр хүчин төгөлдөр ирц байна уу гэвэл байгаа. Тэр ирцээр удирдах зөвлөлийн гишүүдээ сонгочихсон уу гэвэл сонгочихсон. Ингээд 8-ын хоёрыгоо хангачхаж байна. 8-ын хоёроо хангачхангуут 10 дугаар зүйл удирдах зөвлөл гэж байгаа. Удирдах зөвлөл дээр 4.5.7-гоор оруулчихдаг юм гэсэн. Гэтэл энэ дээр удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхын саналаар гэж байгаа юм. Удирдах зөвлөлийн гишүүнийг нийт оршин суугчдын олонх нь сонгоно гэж байгаа. Тэрнээс биш н.Д*******, Д.Э ороорой гэдэг асуудал биш. Тэгэхээр тэр хэсэгчилж яваад байгаа нийт оршин суугчдын хүсэл зоригийг асуучхаад байгаа 10 сарын 15-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр. 104 гишүүн оролцсон байна. 10 сарын 5-ны өдөр нийт гишүүдийн саналаа авчхаад 10 сарын 10-ны өдөр баталгаажуулж байгаа гэсэн үг. Баталгаажуулж байгаа нь бүх гишүүдийн хурлын тогтоол гэж байгаа. Хурлын тэргүүлэгч нь М******* гээд 3 хүн гэж байгаа. Тэр хурлаараа удирдах зөвлөлийн гишүүдийг албажуулсан байна. С.Э гуайг чөлөөлчихсөн байна ингээд болж байна тэгэнгүүт бүх гишүүд асуудлаа шийдчихлээ шинээр байгуулагдсан удирдах зөвлөл хуралдаад нэг дэх заалтаараа С.Э гуайг чөлөөлчихсөн. Энэ дээр тэмдгүүд нь дарагдчихсан байгаа. Тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөж явж байсан баримтууд байгаа. 2023 оны 01 сарын 2-ны өдөр шинээр удирдах зөвлөлөөр сонгогдсон хүн гүйцэтгэх захирлын ажлыг дүгнэе асуудлыг нь авч хэлэлцье гэхээс маргаан эхэлж байгаа. Та ажлаа тайлан гээд өгөнгүүт тэмдгийг нь дарсан тэмдэг нь Д.Э тэмдгийг тэрийг дараад А.А*******д танилцуулсан нь тэрнээс хойш тэмдгээ аваад алга болчхож байгаа.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөнгүүт, удирдах зөвлөлийн шийдвэр гарангуут гүйцэтгэх захирал ажлын 3 хоногийн дотор холбооны тэмдэг болон бусад зүйлийг удирдах зөвлөл дээр хүлээлгэж өгөх ёстой. Ингээд өгөхгүй алга болчхож байгаа. Ийм шалгуур шинжээр нь авах юм бол нөгөө хууль ёсоор байгуулагдсан эсэх гэдэг дээр хэлэх байна. н.Д гээд байгаа дарга зөрчил биш гэж үзсэн гэж. Эхлээд тамга тэмдэг шинээр авъя гээд хүсэлт 01 сард гаргачхангуут 01 сарын 28-нд дахин шинээр олгох боломжгүй байна гээд хариу өгөөд тэрнийх нь дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гарангуут зөрчил биш гэдэг юм уу яг ямар агуулгаар гомдол гаргасан тэр агуулгын хүрээнд хариу өгч байгаа эсэх нэг талаасаа эргэлзээд байгаа. Улсын байцаагч зөвхөн тамганы асуудал хараад шийтгэл оногдуулаад сууж байгаа этгээд биш. Тэр хүн чинь төрөлттэй холбоотой, нас баралттай холбоотой, өмчийн бүртгэлтэй холбоотой гэрлэлт дуусгавар болсонтой холбоотой, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэнтэй холбоотой бүх хяналтыг хэрэгжүүлж байгаа энэнтэй холбоотой шийтгэлүүдээ гаргаж байгаа. Энэ улсын бүртгэгчийн жинхэнэ чиг үүрэг учраас энэнтэй холбоотой шийдвэрийг ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нар хянана. Ялгаа нь зөрчлийн тухай хуулийн 1.8-д харьяалуулчихсан байна тэгэхээрээ нарийвчлан зохицуулсан хяналт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хяналт энэ биш энэ бол прокурорын байгууллагын хяналтад хийгдэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа энэ хүрээн дээр явчихсан. Энэ 2 чинь ялгаатай байсан юм шүү гэдгийг нь хэлье.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.2-т улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч гэж байгаа.” гэв.
4.4. Гуравдагч этгээд Д.Эы өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрх ашиг нь хөндөгдөөгүй хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн нь буруу байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж байна. Нэгдүгээрт 1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд 2022 оны 12 сарын 10-ны өдрийн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоол авагдсан. Энэ тогтоолоор удирдах зөвлөлийн даргаас өгөгдсөн баримт авагдсан. Нөгөө талаас нь авч үзэх юм бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1.2-т хүн хуулийн этгээдээс гаргасан гомдол мэдээллийг прокурор хүлээн авч одоо нэгдсэн бүртгэлд бүртгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан. Энэ дээр хүн гээд заасан тэрнээс заавал эрх нь зөрчигдсөн хүн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заагаагүй. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх хүн бүхэнд байгаа энэ аль ч талаасаа гомдол гаргах эрхгүй субъект гэдэг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан байхад найман 7 хоногийн дараа 3 сард зөрчлийн хэрэг нээж байгаа нь буруу гэж тайлбарлаж байна. Үүнд 01 сарын 16-ны өдөр гаргасан гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй зөрчлийн хэрэг нээгдээгүй. 3 сарын 10-ны өдөр гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээгдээд зөрчил шалгах ажиллагаа явагдсан. Тэгэхээр 3 сарын 11-ний гомдол шинээр прокурорт гаргасан гомдлын дагуу шалгасан юм шүү гэдгийг энэ дээр хэлэх нь зүйтэй байх. Гуравдугаарт нь гомдол гаргах хугацааг хэтрүүлчихсэн. Энэ чинь 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэр байгаа. Дээрээс нь 2 дугаар сарын 14-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр байгаа иймд захиргааны шүүхэд гомдол гаргах ёстой байтал гаргаагүй гомдол гаргах эрхээ алдчихсан гээд ингээд тайлбарлаад байна л даа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д хууль зөрчилдөх юм бол тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан хууль хэрэглэнэ гэж байгаа юм. Тэгэхээр энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчил гаргасан асуудал дээр тавигдсан акт байгаа. Үүнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэглэнэ. Зөрчлийн тухай хуульд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурор хяналт тавина гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд дугаар олгогдоод дараа нь шийдвэрлэх ажиллагаа явагдана гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан асуудал нь 3 сарын 10-ны өдөр гомдол байгаа. Тэгэхээр энэ гомдолд яг хуулийнхаа дагуу процессынх нь дагуу явагдсан. Дараагийн асуудал нь юу вэ гэхээр Улсын бүртгэлийн газрын дарга зөрчлийн шинжгүй байна гээд дүгнэчихсэн энэ хүчин төгөлдөр болчихсон гэж тайлбарлаад байна. Тэгэхээр Зөрчлийн тухай хуульд зааснаараа энэ зөрчлийг шалган шийдвэрлэдэг эрх бүхий субъект нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга биш тэгэхээр энэ бол эрхгүй этгээд гаргасан акт байгаа учраас 47.1.3-д зааснаар илт хууль бус акт гарсан цагаасаа өөрчлөгдөхгүй акт байна гэж ингэж дүгнэж байна.
Зөрчил нээсэн тогтоолыг 5 хоногийн дотор А.А*******д мэдэгдэх ёстой болтол мэдэгдээгүй гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдана. Энэ дээр зөрчлийн хэрэг нээсэн талаар холбогдогчид мэдэгдэх үүрэг энэ хуульд огт байхгүй хуулийн дагуу явагдсан ажиллагаа байна. Тавдугаарт нь зөрчлийн хэргийн бүртгэлийн хугацаа дуусчихсан байхад хэрэг бүртгэлийн хугацаа сунгаад явчихсан гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм.
Тэгэхээр энэ дээр ямар тайлбар байна вэ гэхээр Зөрчлийн тухай хуулийн 6.1.1-д прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж дугаар авснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ гэж байгаа юм. Тэгэхээр дугаар авсан нь хэзээ юм гэхээр түрүүн хавтаст хэргийн материал судлах явцад гарчихсан 2023 оны 3 сарын 20-ны өдөр прокурорын бүртгэлд бүртгүүлж дугаар авсан байгаа. 3 сарын 20-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд яг хуулийн хугацаандаа хугацаа сунгагдаад ингээд явсан үйл ажиллагаа байгаа хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж дүгнэж байгаа. Эцэст нь хэлэхэд процессын зөрчил гарсан хуулийн хугацаанд явагдаагүй гээд яриад байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн ажиллагаатай холбоотой прокурорын шийдвэрийг дээд шатны прокурорт нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дээр прокурорт гомдол гаргасан үйл баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй энэ асуудал захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх асуудал биш юм байна гэж үзэж байгаа.
Дараагийн асуудлын тухайд захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй тухайн газар энэ цоож зурагтай сейф байдаггүй, ажлын байр байдаггүй гээд тайлбарлаад байгаа боловч гуравдагч этгээд С.Э Д.Э нарын хэлж байгаагаар тайлбарлаж байгаагаар тухайн Сөх цоож сейфтэй юм байна тамгыг сейфтээ хадгалаагүй үйл баримт тогтоогдсон энэ талаас нь шүүх дүгнэж үзээсэй гэсэн тайлбар өгч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.А*******гаас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бид холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 008 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж гомдлын үндэслэлээ,
- эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй оролцогч бус этгээдийн гомдлоор хэрэг нээсэн,
- гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэрэг нээх эсэхээ шийдвэрлэх ёстой байсан,
- гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад гомдлыг хүлээж авч шийдвэрлэсэн,
-“Х” СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргаас өгсөн чиглэл, зөвшөөрлийн дагуу тамга тэмдгээ авч явсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, тухайн тамга тэмдгийг хадгалах байр сав байдаг эсэхийг шалгаж тодруулаагүй,
- зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусгавар болсноос хойш хугацаа сунгах тогтоол гаргаж, шийтгэл ногдуулсан,
- эрхгүй этгээдийн гаргасан гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж намайг торгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг гомдлыг хангаж, улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 008 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна” гэж хугацаа тоолох журмыг тогтоосон ба мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” бол эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах үүрэгтэй байна.
4. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Л.Бь нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2310 тоот зөрчлийн хэрэг нээжээ.
5. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор “А.А*******д холбогдох 2310 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл 14 хоногоор сунгаж” шийдвэрлэсэн, прокурорт хүсэлт гаргаж хугацааг дахиж сунгуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24:00 цагт дууссан байхад хариуцагч нь 04 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон шийтгэлийн хуудас үйлдсэн байгаа нь хариуцагч улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүргэж байх бөгөөд гомдол гаргагчийн “хуулийн хугацаа өнгөрсөн байхад шитгэл ногдуулсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
7. Учир нь Хууль тогтоогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хугацаа, түүнийг тоолох журмыг хуульд нарийвчлан зааж, уг хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй бол шийдвэр гаргах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг байхаар заасан байхад хариуцагч нь дээрх хугацаа хэтэрсний дараа шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зорилгод нийцэхгүй юм.
7. Харин гомдол гаргагчийн гомдлын бусад үндэслэлүүдийг хүлээж авахааргүй байх тул эдгээр нь шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:
7.1. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нийслэлийн Хан-уул дүүргийн Прокурорын газрын 1/1076 тоот албан бичгээр “СӨХ-ийн тэмдгийг авч яваад өгөхгүй байна гэх гомдол нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул шалгуулахаар хүргүүлэв” гэсний дагуу 2310 тоот зөрчлийн хэргийг нээж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх тул “гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэрэг нээх эсэхээ шийдвэрлэх ёстой байсан” гэх гомдол үндэслэлгүй.
Тодруулбал, маргааны тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хүн хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд харьяаллын дагуу прокуророос шилжүүлсэн гомдлыг хүлээн аваад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэрэг нээсэн нь хуульд нийцжээ.
7.2. Мөн “Х” сууц өмчлөгчдийн холбоо/ цаашид СӨХ гэх/-ны тэмдгийг А.А******* авч явсан гэх үйл баримт нь 2022 оны 12 дугаар сард болсон байх боловч Д.Эаас Хан-Уул дүүргийн прокурорт гомдол гаргасан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл СӨХ-ийн тэмдэг СӨХ-ийн байранд байгаагүй, холбогдогч А.А*******д байсан болох нь эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөтөлсөн сонсох ажиллагааны тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Д.Эаас, 04 дүгээр сарын 17-ны өдөр О.М*******аас авсан гэрчийн мэдүүлэгт тус тус тусгагдсан, мөн гомдол гаргагчаас энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байх тул гомдол гаргагчийн “гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад гомдлыг хүлээж авч шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. Энэ тохиолдолд зөрчил нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсээр байсан байх тул эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг үүсгэх талаарх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
7.3. Түүнчлэн “Х” СӨХ-ийн удирдах зөвлөлийн хурлаар Д.Эыг тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр гарсан, одоогийн байдлаар ажиллаж байгаа гэж хэргийн оролцогчдоос тайлбарлах байх тул СӨХ-ийн тэмдгийг журмын дагуу хадгалахгүй байгаа асуудлаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ. Харин тухайн СӨХ-ийн бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
7.4. Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар үйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2-т “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно”, 6.6-д “Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна”, 6.7-д “Байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно”, 6.8-д “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж заажээ.
7.5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу байгууллагын тамга, тэмдгийг түших эрх бүхий этгээд нь тэмдгийг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгалахаар байхад “Х” СӨХ-ийн тэмдгийг А.А******* нь 2022 оны 12 дугаар сард авч явж, ажил үүргээ гүйцэтгээгүй атлаа 2023 оны 03 дугаар сарыг дуустал өөрт байлгасан, улмаар СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга С.Эд өгсөн, одоогийн байдлаар тэмдэг “Х” СӨХ-ийн байранд бус С.Эд хадгалагдаж байгаа болох нь гомдол гаргагч А.А*******, гуравдагч этгээд С.Э нарын тайлбараар тогтоогдож байгаагаас үзвэл, зөрчил өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр гэж үзэхээр байх тул хариуцагчаас маргаан бүхий актаар торгох шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй, гомдол гаргагчийн “СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргаас өгсөн чиглэл, зөвшөөрлийн дагуу тамга тэмдгээ авч явсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
7.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж, мөн хэсгийн 6.20 дахь заалтад “улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2, 6, 7 дахь хэсэг, 10.9, 10.10, 10.20 дугаар зүйл, 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйл, 15.24 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил” гэж заасан тул хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал зөрчөөгүй байна.
8. Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад А.А*******гаас “СӨХ-ийн тэмдгийг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгалаагүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон байх боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаандаа шийдвэрээ гаргаагүй байх ба энэ нь гомдол гаргагчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.А*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 008 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ