Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, Цаг-уур-ын ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч Г.*******

Хариуцагч А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.той 2013 онд танилцаж, нэг гэр орж хамтран амьдарсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бидний дундаас 2016 оны 04 сарын 14-ний өдөр , лон хэмээх 2 ихэр охин мэндэлсэн. Охид маань одоогоор миний асрамжинд байдаг бөгөөд би төрөнгүүтээ ажлаасаа гарч хүүхдүүдээ харж байна. А. нь их дээрэлхүү харьцаатай хааяа надад гар хүрдэг байсан. 2016 онд намайг төрсний дараа чирж, гулдарч дарж унаган маргаж байсан. А. нь газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг бөгөөд 28 хоног ажиллаад 14 хоног гэртээ амардаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 11 сард амралтаараа ирээд гэртээ 2 хоноод үлдсэн 12 хоногт нь хаана яваа нь мэдэгдэхгүй байж байгаад ажилдаа явсан байсан. А. нь 2 нялх охин болон надад хайр халамж тавьдаггүй учир цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай 2013 онд танилцаж, нэг гэрт орж хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 онд , лон хэмээх ихэр охид төрсөн. Миний хувьд ажлын шаардлагаар эхнэр, хүүхэдтэйгээ байнга хамт байх боломж байдаггүй. Иймээс 2 охиноо эх Г.*******ын асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Г.******* нь надтай маргалдахаараа хүүхдүүдийг надтай уулзуулахгүй гэдэг. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэдний төрсөн эцэг нь учир хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж байх хүсэлтэй байна. Мөн хүүхдүүд маань ч гэсэн намайг төрсөн эцгээ гэдгийг мэдэж байх ёстой гэж бодож байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь тус шүүхэд хандан хариуцагч ын ид холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Г.******* нь А.той албан ёсны гэрлэлтийн баталгаагүйгээр 2013 оноос 2016 оны 11 сар хүртэл гэр бүлийн харьцаа тогтоон хамтран амьдарч, 2016 оны 04 сарын 14-ний өдөр , лон нарыг төрүүлэн өсгөсөн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хүүхдүүдийн , төрсний дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Ягаан цээнэ өрхийн эмнэлгээс ирүүлсэн тодорхойлолт, ******* сумын ******* дугаар багийн засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч А. нь 2016 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн , лон нарыг өөрийн төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч, оор овоглон төрсний гэрчилгээ авсан байх тул шүүхээс эцэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д " гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр " гэж хуульд заасан байх бөгөөд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар заасан байх тул хариуцагч А.оос хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 сарын 14-ний өдөр , лон нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ын оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч А.оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д, 46380,4 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ