Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******-ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

"Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах"-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч /Үрчлүүлэгч / Л.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн өөрийн охин *******ыг 2010 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн ах түүний эхнэр нарт үрчлүүлсэн юм. Гэтэл охин ******* нь 2011 онд төрсөн гэртээ буцаж ирсэн. Түүнээс хойш миний асрамжинд байж, сургуульд суралцаж байна. Охин нь эцэг, эх, дүү нараа санаад байгаа учир үрчлүүлсэн айлдаа очихгүй гэдэг юм. Иймээс *******ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Үрчлэн авагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манайх 4 хүүтэй учраас охинтой болох зорилгоор өөрийн дүү Л.*******ээс 2010 онд *******ыг үрчлэн авсан. Манай гэр хөдөө байдаг учир ******* сургуульд сурахаар аймгийн төвд ирээд эхтэйгээ хамт амьдрах болсон. *******ын төрсөн эх нь сүүлд гэдэг хүнтэй гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн. ******* нь одоо эхтэйгээ хамт амьдарч байгаа учир үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Үрчлэн авагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манайх 4 хүүтэй учраас охинтой болох гэж нөхрийнхөө дүү Л.*******ээс 2010 онд *******ыг үрчлэн авсан. Манай гэр хөдөө байдаг учир сургуульд суралцуулахаар хүүхдүүдээ аймгийн төв рүү явуулсан. 2011 оноос хойш ******* өөрийн төрсөн эх Л.*******тэй хамт амьдарч байгаа. Иймээс үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Л.******* нь шүүхэд хандан үрчлэлтийг хүчингүй болгох шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч / үрчлүүлэгч/ Л.******* нь 2002 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн *******ийн ыг 2010 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн ах од үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Улсын бүрттгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Үрчилсний бүртгэлийн дугаартай лавлагаа, дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Л.******* нь өөрийн төрсөн охин ыг 2011 оноос хойш өөрийнх нь асрамжид байлгаж байгаа учир үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан, түүнчлэн үрчлэн авагч /үрчлүүлэгчийн төрсөн ах/ нь үрчилснийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзээд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2002 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн *******ийн ыг *******ийн Батболдод үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар *******ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түний төрсөн эх Лхагвадоржийн *******ийг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар 2002 оны 11 сарын 16-ны өдөр төрсөн *******ийн ыг 2010 оны 12 сарын 14-ний өдөр *******ийн Батболд, Бямбасүрэнгийн Гэрэлчимэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан *******ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний төрсөн эх Лхагвадоржийн *******ийг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ