Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00418

 

 

 

 

 

202******* оны 07 сарын *******6 өдөр

Дугаар *******0*******/ШШ202*******/00**************8

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ******* гудамжны *******а тоотод оршин суух, ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд *******,50*******,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь Д.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд *******,50*******,*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.******* нь 2022 оны ******* дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ******* дүүргийн *******9 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод Б. толгой тус газарт алхаар цохиж эрүүл мэндэд нь "гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийг ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны *******0 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/*******0************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар Д.******* 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.*******ийн учруулсан "гавлын дух ясны шугаман хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт" бүхий хүнд гэмтлийн улмаас хохирогч Б. нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна.

Үүнд: H Гэмтэл согог судлалын үндэсний төв-Гэмтлийн яаралтай тусламж 2**************,000 төгрөг, эмийн эмчилгээ 9*******6,900 төгрөг, амбулаторийн үзлэг *******5,000 төгрөг, Нийслэлийн түргэн тусламжийн төв ойрын дуудлага *******8,000 төгрөг, ******* дүүргийн Эрүүл мэндийн төв Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц нийт 72,000 төгрөг, Бриллиант эмнэлэг амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ *******95,500 төгрөг нийт *******,50*******,*******00 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.******* дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой. Мөн Иргэний хуулийн 5************** дугаар зүйлийн 5**************.******* дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.******* дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсгийн *******.*******.6, мөн хуулийн *******9 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламк үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Д.******* холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 202******* оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн 0*******/*******2*******8 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан "... гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Иймд Д.*******ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох *******,50*******,*******00 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь *******00900020080 дугаартай дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 202******* оны *******0 дугаар сарын 28-ны өдөр ЭХТА-ийн **************.*******.2.******* дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б. нь эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний төлбөр болох *******,50*******,*******00 төгрөгийн нэхэмжлэлтэй маргах зүйлгүй болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Эмчилгээний төлбөр болох *******,50*******,*******00 төгрөгийн нэхэмжлэлтэй маргах зүйлгүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд *******,50*******,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.*******, **************.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжид *******8,972 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******8,972 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******9,*******86 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА