Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00421

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2024/00421

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 20 дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, ******* , нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,163,282 төгрөг нотариатын зардал 17,000 төгрөг нийт 16,180,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Э., Д. нарт холбогдуулан 16,163,282 төгрөг нотариатын зардал 17,000 төгрөг нийт 16,180,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э. нь ******* Хөгжлийн Банктай 2022 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр № тоот "цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 17,000,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. 2022 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр № тоот цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож № БГ/ тоот Баталгааны гэрээг иргэн овогтой тэй байгуулсан. Зээлдэгч Э., батлан даагч Д. нар 2022 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр № тоот цалингийн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч овогтой , батлан даагч овогтой нараас № тоот цалингийн зээлийн гэрээний 2024 оны 6 дугаар сарн 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13,394,936.38 төгрөг, хүү 2,477,270.2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,07*******.73 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг нийт 16,180,282 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э., Д. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э. миний бие 2022 оны 1 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* ******* *******наас 17,000,000 төгрөгийг зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа 16,180,282 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Мөн миний эхнэр Д. нь тухайн зээлийг авахад хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан нь үнэн болно. Бидний талаас маргах зүйлгүй гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч нар нь 16,180,282 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бидний талаас маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* , нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,163,282 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг нийт 16,180,282 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,8*******1 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 119,42******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 119,42******* төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

ШҮҮГЧ П.ТУЯА