Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2024/00424

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 18 өдөр

Дугаар 10*******/ШШ202*******/00*******2*******

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 1а тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******,

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ******* овогт *******-******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь Э.*******, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөлд хамрагдсан Э.*******, багийн гишүүн, иргэн Э. нар нь 2019 оны 12 дугаар сарын 0*******-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох төсөл хэрэгжүүлэх зорилгоор ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 0*******-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 0*******-ний өдрийг хүртэл нийт *******6 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг авсан байна.

Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 280,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 9,720,000 төгрөгийг эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 202******* оны 6 дугаар сарын 19-ний өдөр 198 дугаартай албан бичгээр "...санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхэд хамтран ажиллана уу..." гэх хүсэлтийг тус дүүргийн Прокурорын газарт гаргажээ.

******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-т "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж хуульчилжээ.

Дээрх хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг үндэслэн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хүсэлтийн дагуу багийн ахлагч Э.******* багийн гишүүн, Э. нар нь "Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон санхүүгийн дэмжлэг эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол учирсан, нөгөө талаас эргэн төлөлт хийгдсэн бол дараагийн санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох байсан, нэгэнт эргэн төлөлт хийгдээгүйн улмаас санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээр төр, нийтийн ашиг сонирхлын аль алинд нь хохирол учруулж байна гэж үзэн, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, тухайн санхүүжилтийг буцаан төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс багийн ахлагч, Э.*******, гишүүн Э. нараас 9,720,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сангийн 1002002*******7010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.*******, Э. нар нь 1002002*******7010 тоот дансанд 9,720,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Э.*******, Э. нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,720,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хариуцагчийн 202******* оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт *******-******* *******, ******* овогт *******-******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 170,*******70 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 170,*******70 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 85,2*******5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА