Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02953

 

 

 

 

 

 

 

2024 07 03 182/ШШ2024/02953

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч....д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,777,946.09 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... банк ХХК нь Г.Мө 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ2105138609 тоот зээлийн гэрээгээр 7,350,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ2105138609 тоот зээлийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, дуусах хугацааг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болгон өөрчлөлтийг оруулсан.

Гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлээ төлөлгүй үндсэн зээл 1,268,166.18 төгрөг, хүү 429,192.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,587.77 төгрөг, нийт 1,777,946.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,777,946.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 777,946.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбилэг, нөгөө талаас хариуцагч .... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... банк ХК нь хариуцагч ....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,777,946.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,777,946.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 777,946.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... банк ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,398 төгрөгөөс 21,699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,699 төгрөг болон хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжид 21,699 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....д холбогдох иргэний хэрэгт хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,777,946.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 777,946.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,398 төгрөгөөс 21,699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,699 төгрөг болон хариуцагч ....аас улсын тэмдэгтийн хураамжид 21,699 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ