| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03710/И |
| Дугаар | 182/ШШ2024/02942 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02942
2024 07 03 182/ШШ2024/02942
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Ч.....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....
Хариуцагч: Ч.....нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,443,304.15 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б Н.Эрнар нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр .... банктай ЗГ1705194538 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,160,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Л.Б Н.Эрнь ЗГ1605242322 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 213 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,906,741.26 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 508,803.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,759.26 төгрөг, нийт 5,443,304.15 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээ хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Иймд зээлдэгч Л.Б Н.Эрнараас ЗГ1705194538 тоот зээлийн гэрээний үүрэгт 5,443,304.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Б Н.Эрнар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 5,443,304.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 943,304.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч .... банк ХК нь хариуцагч Л.Б Н.Эрнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,443,304.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б Н.Эрнар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,443,304.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 943,304.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... банк ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,043 төгрөгөөс 51,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 51,021.5 төгрөг болон хариуцагч Л.Б Н.Эрнараас улсын тэмдэгтийн хураамжид 51,021.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б Н.Эрнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,443,304.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б Н.Эрнар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,443,304.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 900,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 943,304.15 төгрөгөөр нэхэмжлэгч .... банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,043 төгрөгөөс 51,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 51,021.5 төгрөг болон хариуцагч Л.Б Н.Эрнараас улсын тэмдэгтийн хураамжид 51,021.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ