Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2024/00155

 

 

 

 

 

   2024        06         27                                  ...            

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум 1-р баг ... тоотод оршин суух, Г овогт Э-ийн Д /РД: ...., утас: ..., .../-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... аймгийн .... сум 1-р баг ... тоотод оршин суух, З овогт А-ийн Б,

Хариуцагч: ... аймгийн ... сум ... тоотод бүртгэлтэй, одоо ... аймгийн .... тоотод оршин суух, Ч овогт Ц-ийн Х /РД: ..., утас: ..., ..., .../-д холбогдох

8,488,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

3,900,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч С.Э оролцов. 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэлийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Х-ны хууль бус эзэмшлээс ... сум ... тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Бидний гэр бүл Ц.Х-ыг 2019 оны 10-р сараас байр чөлөөлүүлэхээр хөөцөлдөж явсаар анх 2023 оны 02 сард шүүхэд хандаж эхэлсэн. Энэ хугацаанд манай байранд амьдарч байсан хэрнээ шүүхэд олдохгүй, хаяг тодорхойгүй хэмээн нэхэмжлэл буцаж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж хаягийг тодруулсан үндсэн дээр дахин 2024 оны 04 сарын 12-ны өдрийн нэхэмжлэлээр иргэний хэргийг үүсгэн шийдвэрлүүлсэн. Шийдвэр гарсан хэдий ч миний эзэмшлийн орон сууцыг чөлөөлөхгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие өөрийн байрыг түрээслэж олох байсан орлогыг 2023 оны 02-р сараас 2024 оны 04-р сар хүртэл тооцож, мөн давж заалдах шатны шүүхэд оролцохоор явахад зарцуулсан бензины төлбөр болон замын хураамжийг гаргуулахаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээд Ц.Х-аас нэхэмжилж байна. Энэ бүх хугацаанд тухайн байрнаас орлого олох боломжоо алдсанаар Э.Д миний бие нь нэг талаар хохирч байна. Тухайн үед тус байранд шинээр засвар хийсэн байсан. Энэхүү алдагдсан боломжоос учирч буй хохирлоо бүрэн засвар хийгээд удаагүй байсан учир байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд учирсан хохирлыг хасаж тооцож улмаар 2023 оны 02-р сараас эхлэн тооцохдоо тухайн үеийн байр түрээс 1 сарын 600,000 мянган төгрөгөөр хохирлыг тооцож, барагдуулахаар нэхэмжилсэн болно. Ц.Х нь 2019 оны 06 сараас эхлэн Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоот байранд амьдарч байгаа. Хариуцагч нь тухайн байранд амьдран сууж, ашиглаж ашиг тус хүртэж байгаа нь оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад тухайн хүний албан ёсны оршин суух хаягийг Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоот гэж хуулийн байгууллагаас гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа юм. Тиймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж эхэлсэн 2023 оны 02 сараас 2024 оны 4 сар хүртэл нийт 14 сар болж байгаа юм. Сар бүрийн 600,000 мянган төгрөгөөр тооцож нийт 8,400,000 төгрөг, байр чөлөөлүүлэхтэй холбоотойгоор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцоход зарцуулсан зам зардал 88,000 төгрөг, нийт 8,488,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х-тай байрны маргаантай байж байгаад 2023 оны 02 сараас шүүхээр явсан. Байрны түрээсийн орлогыг 1 сард 600,000 төгрөгөөр тооцож нийт 8,488,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ус дулааны төлбөр 55,000 төгрөг, тог 20,000 төгрөг, байрыг буцаан хэвийн болгох зардалд 273,000 төгрөгийг нэхэмжиж байна. Том өрөөний гипсэн булан хийснийг нь буулгаж өөрсдөө янзалсан. Нийт 8,488,000 төгрөгийн нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорноговь Э.Д-аас ХМХ 24 айлын 42 м2 орон сууц бүхий байрыг 2019 оны 08 сар хувь лизингээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд байраа 20,000,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 10,000,000 төгрөг үлдэгдэл 9,971,160 төгрөгөө сар бүрийн 20-нд Э.Д-ийн данс болох Голомт банкны ... дансанд хийж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулаж 2022 оны 04 сарын 08-нд байрны нийт төлбөр болох 19,920,000 төгрөг төлж барагдуулсан. Тухайн байрыг зах зээлийн үнээс хямд авах болсон шалтгаан нь 2018 оны 04 сарын 02 No11 ... тоот бүхий улсын байцаагчийн суулттай дулаан цэвэр бохир болон цахилгааны схем зураг байхгүй дахин төлөвлөлтөнд оруулна уу? гэсэн дүгнэлт гарсан учир засан сайжруулна гэсэн зорилготой хямд худалдан авсан. Төлбөр тооцоог хийж барагдуулсанаас хойш 2022 оны 05 сараас тухайн байрыг засан сайжруулах ажилд УБ хотоос сантекникийн болон засал чимэглэлийн бригад Т.С-аар ахлуулсан хүмүүстэй засварын ажилд орсон. Нийт 24 айл 1 өрх 1,500,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг тохирч тухайн үед ковидын нөхцөл байдалтай бараа материал тээврийн зардал өндөр байсан тул ажлын хөлсөө нэмэх хүсэлт гаргаж "Миний хувьд тухайн байрны нөхцөл байдлыг сайжруулах зураг схем барилга хот байггуулалтын хууль журмын дагуу болгох өөрийн худалдаж авсан" байрыг үнэ цэнтэй болгох үүднээс ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг өөрөө өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэн Д нь төлбөр тооцоо дуусаж засан сайжруулсанаас хойш байрны зээлийн үлдэгдэлтэй орхиж гадаад улс руу гарна нэмж 10, 000,000 төгрөг гэж удаа дараа дарамталсан. Тухайн байрны хаяг нь дээрээ байхад эрэн сурвалжлаж нэр төрд халдсан. 2023 оны 08 сарын 28-ны өдөр байрны зээлийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөгөөр зээл хаасан. Э.Д-г нь 2020-2024 оны 05 сарын 08-ыг хүртэл байрны төлбөр болох 23,920,000 төгрөгөөр байрны зээл болон бусад санхүүгийн байдалдаа ашиглаж намайг хууран мэхэлсэн. Тухайн төлбөр тооцоог хийхийн тулд хүү Д цалингийн зээл 8,670,000 төгрөг мөн өөрийн машиныг Банк бус  санхүүгийн байгууллагад 4,000,000 төгрөгийн барьцаанд тавьж байрны төлбөр төлж байсан. Энэ хугацаанд санхүү болон сэтгэл санааны дарамтанд байгаа болно. 2019 оноос хойш амьдрах хугацаанд гадна дээвэр болон дотор таазны цууралт дулаан алдагдал дотор модон хаалга 2 ширхэг бараа материал ажлын хөлс 2,096,000 төгрөг мөн дулаан цахилгааны шугам сүлжээний засварт 1 айлын 300,000 төгрөг бохир цэвэр шугам сүлжээ суулт гадна дотор засвар үйлчилгээнд 1 айлын 1,500,000 төгрөг /засвар үйлчилгээний төлбөр ажлын хөлс 10,000,000 төгрөг/ нийт 13,896,000 төгрөгийг Д-аас нэхэмжилж байна. Бидний дунд түрээсийн гэрээ хийгээгүй. Харин засвар үйлчилгээ хийж засан сайжруулсанаар Дорноговь аймаг Замын-Үүд хотын захирагчийн албаны алба 2023 оны 06 сарын 13-ны өдрийн ..., Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Х миний нэр дээр гарсан. Үүнийгээ би тухайн барилгын гүйцэтгэлийн үнэлгээ гэж бодож байна. Надад цаашид барилгын гадна завсарын ажлыг хийж гүйцэтгэхэд тухайн маргаанаас болж ажил зогссон гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн айлтай байрыг худалдан авах гэрээтэй байсан. Уг байраа зассан. Тэгтэл байрны магистрал шугам нь асуудалтай байсан. 2022 оноос айл өрхүүдтэй ярилцаж уг магистрал шугамыг засах болсон. Түрээсийн гэрээ бидний хооронд байгаагүй. Шүүхийн маргаантай байсан тул түрээс төлөхгүй. Би тухайн байранд мөнгө өгөөд байж байсан. Том өрөөнд шугам задалсан гэж байна. Задлаж засвар хийхээс өөр арга байгаагүй. байрны тааз цуурсан байсан тул хөөсөн тааз хийсэн. 2 хаалга хийсэн. Бохирын хоолой нь цахилгааны монтажтайгаа хамт байсан. Тэрийг нь янзалсан байгаа. Дулааны төлбөрийг төлсөн байгаа. Түрээсийн гэрээ хийгээгүй тул түрээс төлөхгүй гэв.  

Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Х миний бие Э.Д-тай харилцан тохиролцож, 2019 оны 05 сард түүний өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хаягт байрлах 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрсдийн тохиролцоог бичгээр бичиж баталгаажуулан гарын үсэг зурсан. Ингээд 2019 оны 06 сарын 01-нд байрны түлхүүр болон байрыг хүлээн авч, нүүн орж амьдарч эхэлсэн. Бидний хооронд үүргийн хэлцэл хийгдсэн байсан ба 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... айлын барилгад аймгийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ашиглалт, чанар байдалд хяналт шалгалт явуулж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн ... дугаар дүгнэлтээр уг барилга нь суулт, цууралт өгсөн, дахин ашиглах боломжгүй, нураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нөхцөл байдал нь хямд зарах шалтгаан болсон би үүнийг нь мэдэж худалдан авсан. Гэтэл бодит байдал дээр 2009 оноос эхлэн үндсэн шугамаараа бохир нь явдаггүй, бохироо соруулдаг байр байсныг худалдан авсны дараа мэдсэн. Бохир дотор эрчим хүчний утас байрласнаас болж масс үүссэн учир байраараа ярилцаж байгаад миний бие өөрийн худалдан авсан байрны нөхцөлийг сайжруулахын тулд санаачлага гарган 1 айлаас 1,800,000 хураан авч, гадна засвар болон эрчим хүчний утсаа бохирын хоолойноос тусгаарлан гадагшаа холбон суурьлуулсан. Мөн байрны магистрал шугам сүлжээг бүхэлд нь сольж, сангийн ажлыг өөрсдийн хэмжээнд бүрэн шийдвэрлэж дахин бохир соруулахгүй, төв бохирын шугамтай холбосон. Энэ мэтчилэн өөрийн худалдан авсан байрны орчин нөхцөлийг сайжруулж зах зээлийн эргэлтэнд оруулсан. Гэтэл 2022 оны 01 сараас эхлэн Э.Д нь байраа зарахаа больлоо байр чөлөөлж өг гэж ярьж мэссэж бичиж дарамт үзүүлж, ингээд 2023 оны 02 сард шүүхэд хандаж, бидний хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх маргааныг хэлэлцээд анхан болон 2024 оны 01 сарын 22-ны өдөр Давж заалдах шатны шүүхээр бидний хооронд байгуулсан хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх шийдвэр гарч, 2024 оны 04 сард хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд миний бие Иргэний хуулийн 90-р зүйлд зааснаар тухайн маргаан бүхий байрны шударга эзэмшигч байсан ба Иргэний хуулийн 94-р зүйлийн 94.3-т зааснаар дараах зардлыг шаардах эрхтэй болно. Иймд дээрх 1,800,000 төгрөг, мөн маргаан бүхийн байрны таазанд хөөсөн тааз авч наасан, 2 ширхэг модон хаалга хийсэн, ажлын хөлс нийт 2,096,000 төгрөг нийт 3,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн 2 ш хүрэн өнгөтэй модон хаалгыг буцааж өгнө, өөрөө амьдрах хугацаандаа ашигласан учир чанар байдлыг нь тодорхой мэдэж байгаа. Мөн өөрсдөө эвдэлсэн байгаа 1 ширхэг цагаан хаалгыг хүлээлгэн өгч болно. Хариуцагч тус байрны ариун цэврийн өрөөний ширмэн ванн, угаалтуур зэргийг авсан байсан. Үүнийг худалдан авч буцааж хэвийн болгох ажлыг манайх өөрөө хийж байгаа тул уг зардлыг шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжилж гаргуулах зорилготой байгаа. Засварын ажлын 1,800,000 төгрөг нь бодит бус зардал байгаа. Ц.Х нь байрны бүтэн засварыг гүйцэтгэхээр айл өрхүүдээс 1,800,000 төгрөгийг хураан авсан бөгөөд уг ажлаас сангийн тухайн хэсгийн засварын өртөг нь хэдэн төгрөг болохыг тодорхойлсон тохиолдолд нэхэмлжлэийн дүгнээс хасаж эвлэрэх боломжтой. Орон сууцны айл өрхүүд өгсөн мөнгөний үлдэгдэл засварын ажлыг хийлгүүлэхээр мөн шаардаж байгаа тул миний бие дээрх мөнгийг бүтнээр нь хариуцах үндэслэлгүй болно. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 ш хаалга, таазны наалтыг мөн буцаан өгөх тул 2024 оны 06 сарын 10-ны өдөр талууд уг зүйлсийг бодитоор хүлээлцэх саналтай байна. Харин засварын гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

Нэхэмжлэгч талаас:

Тэмдэгтийн хураамжинд 150,758 төгрөг төлсөн баримт,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдийн ... дугаартай шийдвэр,

Голомт банкны 2,000 төгрөгийн, Сод Монгол групп ХХК-ийн 86,000 төгрөгийн баримт,

2024 оны 04 сарын 24-ний өдрийн 1 жилийн хугацаанд хүчинтэй А.Б-д олгосон нэхэмжлэгчийн итгэмжлэл, 

2024 оны 05 сарын 16-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ,

Хариуцагч талаас:

Хариуцагчийн Голомт болон Хаан банкны даасны хуулга,

Зарлагын баримтууд,

Сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 77,360 төгрөг төлсөн баримт,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн ... дугаартай магадлал нотлох баримт хавсаргасан болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу хийсэн ажиллагаа:

Гэрч Т.О-ийг 2024 оны 06 сарын 06-ны өдөр асуусан тэмдэглэлд: “Би ... айлын байранд 2021 оноос эхлэн амьдарч байна. Манайх энэ байрыг мэдэхгүй авсан юм. Тэгсэн энэ байр нь суулттай, цахилгаан шугам нь байрны доор бохиртойгоо хамт байдаг байсан байна лээ. Энэ байрны А орц дотроо нүхтэй тэр нүхээрээ бохироо соруулж авдаг байсан байна лээ. Энэ Х- гэдэг хүн ... тоотод байдаг юм байна лээ. Манай байрны оршин суугчид нь Facebook messenger-ийн групптэй тэр групп дээр Х гэх хүн байраа засварлъя гэсэн санааг гаргасан. Х нь өөрөө барилгын инженер мэргэжилтэй, би өөрөө засвар хийх хүнээ олоод, мөн засвар хийхэд гарах зардлыг тооцоолъё гэсэн санаа гаргасныг манай байрныхан дэмжсэн. Тэгээд Х нь тооцоогоо гаргаад нэг айлаас 1,500,000 төгрөг гарах юм байна. Энэ засварт доор магистрал шугамыг солих, доор бохирын хоолой солих, бохирыг соруулж гаргах, цахилгааны шугамыг солих, мөн байрны дотор гадна талын засварыг хийнэ гэж тооцоо гаргасан. Тэгээд айлууд мөнгөө хураалгаад зун 6 сард засварын ажил эхэлсэн. Энэ засвараар А болон Б орцыг будсан, бохирыг соруулсан, цахилгааны утсыг гаргасан, бохирын бүх хоолойг сольсон, орцны 2 хаалгыг бас шинээр хийсэн байсан. А орцны нүхийг төмөр тагаар тагласан. Тэгээд байранд хор цацаж манай байрныхан 1 сар шахам гадуур байсан. Х төлбөрийг өгсөн. Х санаачлаад манай байрныхан дэмжсэн. Тэгээд засварыг хийсэн. Засварыг хийгээд манай байр өмнөхөөсөө эрс сайжирсан, ялаа шумуул, бохирын үнэргүй болсон, бас цахилгаан сайжирсан, өмнө нь цахилгаанаас болоод зурагт, хөргөгч шатдаг байсан бол одоо бол больсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн /,

Гэрч Т.С-ын 2024 оны 06 сарын 06-нд өдөр асуусан тэмдэглэлд: “2022 оны 04 сард анх Х гэх хүн байрны сан, бохирын ажил байна гээд зар тавьсан байсан. Би тэгэхлээр нь зарын дагуу Х гэх хүнтэй ирж уулзаад хийх засвараа хараад би эхлээд зөвшөөрөөгүй, учир нь ажил нь их хүнд байсан. 00 нь байрныхаа доор тэр чигээрээ асгарсан байсан. Ийм байдалтай 2, 3 жил болсон гэж байсан. Тэгээд 2022 оны 05 сард Х надтай утсаар холбогдоод .... айлын бохирын санг хийгээд өгөөч ээ таниас өөр хийх хүн олдохгүй байна гээд гуйсан. Тэгээд би 06 сард нь ирээд энэ байрны хүмүүсийн төлөөлөл гэх 3-4 хүнтэй уулзаад үнэ хөлсөө тохироод хийхээр болсон. Энэ байрны засварыг анх хийхэд байрны доор ороход маш хүнд, бохирын үнэр аймар байсан. Тэгээд би байрны хүмүүстэй тохироод нэг айлаас 1,500,000 төгрөг авахаар тохирч гадна болон доод сангийн ажлыг хийсэн. Одоо энэ хийсэн ажлаас 2, 3 айл төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ байрыг хүлээж авах СӨХ гэж байгаагүй би хийсэн засварынхаа зураг хөргийг аваад баталгаажуулаад Замын-Үүд сумын Засаг дарга болон Замын-Үүд сумын дулааны станцынханд үзүүлж хүлээлгэн өгсөн. Энэ үед энэ байрны хүмүүс үзэж харж авсан. Гадна талын засварыг бол хийж чадаагүй, учир нь 2, 3 айл мөнгөө өгөөгүй. Би энэ байрны бохирын босоо хэвтээ шугамыг комоор нь сольсон, байрны гадна хаалга, мөн цахилгаан, хоёр подъездны дотор заслыг хийсэн. Би энэ засварыг нэг сар гарангийн хугацаанд хийж дуусгасан. Намайг ажил хийж байхад нэг эмэгтэй ирээд Х-тай мөнгө төгрөг яриад хэрүүл хийгээд миний ажлын багажыг булааж аваад байхаар нь би уурлаад Х-аас асуухад бид хоёр байрны маргаантай байгаа юм гэж байсан. Тэгээд ер нь засварын ажил зогссон. ... айлын байр аймшигийн байр байсныг Х оролцож сайхан засаж засварласан шүү. Засварын материал дутахад Х өөрийн машинаар явж авч ирж байсан, энэ ажилд Х их үүрэг гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн /,

Гэрч Ч.А-ыг 2024 оны 06 сарын 11-нд өдөр асуусан тэмдэглэлд: “Би 2010 оноос эхэлж энэ байранд амьдарч байна. 2022 оны 05 сараас эхлэн ... айлын оршин суугчид хоорондоо ярилцаж байрны бохир усны шугам солих шинэчлэх, орцны иж бүрэн засвар, мөн байрны гадна пасад засварлах гэж нэг айлаас 1,500,000 төгрөг цуглуулсан. Тухайн засварт бохир усны шугамыг шинэчилсэн, ойр орчмыг хог, подвалыг цэвэрлэсэн, орцны засварыг дунд зэрэг хийсэн, гадна пасадыг бол огт хийгээгүй. Магистрал шугам, дулааны шугам солих, цахилгааны өндөр хүчдэлийн шугам солих ажлыг бол хийгээгүй. Мөнгийг бол Х гэж хураасан, миний мэдэж байгаагаар А орцны 2 айл мөнгөө дутуу өгсөн. Ер нь бол бусад айлууд бүгд өгсөн гэж байсан. Санхүү мөнгөний талаар одоо болтол тайлан тооцоо хийгээгүй. Тухайн үед манай байрны нөхцөл байдал хүнд хэцүү байсан, хавар болохоор бохир үнэртээд хорхой шавьж гарч ирээд хэцүү байдаг, тэгээд би Дулааны станцад энэ талаар хэлж засварлуулъя гэж хэлэхэд Дулааны станц энэ байр суулт өгсөн учир сольж засварлах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд би нэг өдөр Х гэх хүнд "би Дулааны станцад ийм хүсэлт гаргаж байна гээд" хүсэлтээ харуулсан чинь Х нь би энэ талаар Дулааны станцтай уулзсан Дулаан станц үүнийг засварлах боломжгүй гэсэн, би өөрөө энэ талын мэргэжлийн хүн хот орж хүмүүстэй уулзаж судалж ирье гэсэн. Тэгээд удалгүй Хүрэлчулуун ийм ийм юм байна гэж хэлээд нэг хүн дагуулж ирээд байрны төлөөлөл гэж 3-4 хүнтэй уулзаад цогцоор нь засвар хийлгье гэж мэдээлэл өгсөн. Засварыг бүрэн хийгээгүй ч гэсэн бохир үнэртэхгүй хорхой шавьж гарч ирэхгүй өмнөх байдлаасаа бол сайжирсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн /,

Гэрчээр Г.Б-ыг 2024 оны 06 сарын 20-нд өдөр асуусан тэмдэглэлд: “Он сарыг нь бол сайн санахгүй байна. Олон айлд засвар хийдэг учраас санахгүй байна. Дээрх хаягт бол засвар хийсэн. Хөөсөн обой наасан. Том өрөөний тааз цууралт өгсөн байсан учраас нөхөөс хийж хөөсөн обой наасан. 2 хаалга сольсон. Том өрөөний цахилгааны монтаж жаахан зассан. Засварын ажлыг Хүрэлчулуунтай тохиролцож хийсэн. Өөртөө байсан материалаас гаргаж засварын ажлыг хийсэн. Ажлын хөлсийг 3 сая гаран төгрөгөөр тохирсон. Хөлсөө яг хэдээр тохиролцсон талаар сайн санахгүй байна. Ажлын хөлсөнд шүдлэн үхэр нэг, нэг даага, болон увуулж цувуулаад бэлэн мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсан гэдгээ бас сайн санахгүй байна. Тухайн байрны 2 орцонд ханын нөхөөс, будаг хийсэн. 2 орцны хаалга хийсэн. Тааз эмульс хийж өнгөлсөн. Гадна пасад хийх гэсэн болоогүй. Энэ бух ажлыг хийхэд л дээр дурдсан 3 сая гаран төгрөгөөр тохиролцож хийсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн  / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Х-ны хууль бус эзэмшлээс Замын-Үүд сум 1-р баг ... тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэр гарсан хэдий ч миний эзэмшлийн орон сууцыг чөлөөлөхгүй өнөөдрийг хүрч байна. Өөрийн байрыг түрээслэж олох байсан орлогыг 2023 оны 02 сараас 2024 оны 04 сар хүртэл нийт 14 сарыг, сар бүрийн 600,000 мянган төгрөгөөр тооцож нийт 8,400,000 төгрөг, байр чөлөөлүүлэхтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцоход зарцуулсан зам зардал 88,000 төгрөг, нийт 8,488,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь 2024 оны 01 сарын 22-ны өдөр Давж заалдах шатны шүүхээр байгуулсан хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх шийдвэр гарч, 2024 оны 04 сард хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд Иргэний хуулийн 90-р зүйлд зааснаар тухайн маргаан бүхий байрны шударга эзэмшигч байсан ба Иргэний хуулийн 94-р зүйлийн 94.3-т зааснаар дараах зардлыг шаардах эрхтэй болно. Иймд дээрх 1,800,000 төгрөг, мөн маргаан бүхийн байрны таазанд хөөсөн тааз авч наасан, 2 ширхэг модон хаалга хийсэн, ажлын хөлс нийт 2,096,000 төгрөг нийт 3,900,000 төгрөгийг гаргауулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч Э.Д нь 2023 оны 02 сараас 2024 оны 04 сар хүртэл нийт 14 сарын хугацаанд орон сууцыг ашиглаж амьдарсны төлбөрт нэг сарын 600,000 төгрөгөөр тооцож нийт 8,400,000 төгрөг, мөн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцоход зарцуулсан зам зардал 88,000 төгрөг, нийт 8,488,000 төгрөгийг хариуцагч Ц.Х-аас гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ц.Х эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

Тус шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр талудыг орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 245 дугаар зүйлийн 245.2-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд буюу Голомт банк ХХК-нд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж талуудын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны .... тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж шийдвэрлэжээ.   

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм   хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэжээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг өөрийн эзэмшилд байлгасан хугацаанд орон сууцыг ашиглаж, амьдарсны төлбөр тооцох талаар уг хэлцэлд тусгагдаагүй, энэ талаар талууд тохиролцоогүй, нэхэмжлэлд орон сууцыг ашигласны төлбөр буюу түрээсэнд нэг сарын 600,000 төгрөгөөр тооцсон үндэслэл нь нэхэмжлэгч Э.Д, Ж.Э нарын хооронд 2024 оны 05 сарын 16-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээг”-гээр тодорхойлогдож чадахгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “ Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Д нь үүнээс үүсэх эрсдлийг өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзлээ.   

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр баг, ... тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралд оролцоход зарцуулсан зардал гэж 88,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар нэхэмжлэгч нь тус шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох шаардлага байсан эсэх, түүнчлэн Э.Д өөрийн эрх ашгийн үүднээс давхын шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлүүлэгч оролцуулахад гаргасан зардлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хохирол гэж 8,488,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйл нь хүчин төгөлдөр гэрээний хувьд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага юм. Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа байрны түрээс, байрыг засварласны зардал, ашиглалтын явцад гарсан урсгал зардлыг нэхэмжлэлийн шаардлагадаа багтаан хохирол гэж нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаагаа нотлож чадаагүй болно. Нэхэмжлэгч нь хэрэгт хавсаргасан Замын-Үүд далууны станцын 56,210 төгрөгийн болон 18,859 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх, мөн БЗӨБЦТС ТӨХК Дорноговь ЦТСС-ын 21,523.12 төгрөгийн нэхэмжлэх /хх-ийн 97-98/, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн н.Өлзийсайханы 273,000 төгрөгийн зарлагын баримтаар тус зардлыг төлсөн гэх тайлбар гаргах боловч тус баримтуудаар нэхэмжлэгч энэ хэмжээний зардал гарч хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.       

Иймд Э.Д-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь байрны бохирын хоолоо болон эрчим хүчний засварт 1,800,000 төгрөг, байрны таазанд хөөсөн тааз болон 2 ширхэг модон хаалга хийсэн ажлын хөлсөнд 2,096,000 төгрөгийг зарцуулсан нийт 3,900,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч шаардлага бүрэн хэмжээнд нотлож чадаагүй болно. Хариуцагч Ц.Х амьдарч байсан байраа “2009 оноос эхлэн үндсэн шугамаараа бохир нь явдаггүй, бохироо соруулдаг байр байсныг худалдан авсны дараа мэдсэн. Бохир дотор эрчим хүчний утас байрласнаас болж масс үүссэн учир байраараа ярилцаж байгаад миний бие өөрийн худалдан авсан байрны нөхцөлийг сайжруулахын тулд санаачлага гарган 1 айлаас 1,800,000 төгрөг хураан авч, гадна засвар болон эрчим хүчний утсаа бохирын хоолойноос тусгаарлан гадагшаа холбон суурьлуулсан. Мөн байрны магистрал шугам сүлжээг бүхэлд нь сольж, сангийн ажлыг өөрсдийн хэмжээнд бүрэн шийдвэрлэж дахин бохир соруулахгүй, төв бохирын шугамтай холбосон. Энэ мэтчилэн өөрийн худалдан авсан байрны орчин нөхцөлийг сайжруулж зах зээлийн эргэлтэнд оруулсан.” гэх боловч гэрч Т.С-ын “...Тэгээд би байрны хүмүүстэй тохироод нэг айлаас 1,500,000 төгрөг авахаар тохирч гадна болон доод сангийн ажлыг хийсэн. ... Гадна талын засварыг бол хийж чадаагүй, учир нь 2, 3 айл мөнгөө өгөөгүй. Би энэ байрны бохирын босоо хэвтээ шугамыг комоор нь сольсон, байрны гадна хаалга, мөн цахилгаан, хоёр подъездын дотор заслыг хийсэн. Би энэ засварыг нэг сар гарангийн хугацаанд хийж дуусгасан. ... Тэгээд ер нь засварын ажил зогссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/, гэрч Ч.А-ын “...2022 оны 05 сараас эхлэн ... айлын оршин суугчид хоорондоо ярилцаж байрны бохир усны шугам солих шинэчлэх, орцны иж бүрэн засвар, мөн байрны гадна пасад засварлах гэж нэг айлаас 1,500,000 төгрөг цуглуулсан. Тухайн засварт бохир усны шугамыг шинэчилсэн, ойр орчмыг хог, подвалыг цэвэрлэсэн, орцны засварыг дунд зэрэг хийсэн, гадна пасадыг бол огт хийгээгүй. Магистрал шугам, дулааны шугам солих, цахилгааны өндөр хүчдэлийн шугам солих ажлыг бол хийгээгүй. Мөнгийг бол Х гэж хураасан, миний мэдэж байгаагаар А орцны 2 айл мөнгөө дутуу өгсөн. Ер нь бол бусад айлууд бүгд өгсөн гэж байсан. Санхүү мөнгөний талаар одоо болтол тайлан тооцоо хийгээгүй.” /хх-ийн 157-158/, гэрч Г.Б-ын “...Хөөсөн обой наасан. Том өрөөний тааз цууралт өгсөн байсан учраас нөхөөс хийж хөөсөн обой наасан. 2 хаалга сольсон. Том өрөөний цахилгааны монтаж жаахан зассан. Засварын ажлыг Х-тай тохиролцож хийсэн. Өөртөө байсан материалаас гаргаж засварын ажлыг хийсэн. Ажлын хөлсийг 3 сая гаран төгрөгөөр тохирсон. Хөлсөө яг хэдээр тохиролцсон талаар сайн санахгүй байна.” /хх-ийн 176-177/ гэх мэдүүлэгээр тухайн байранд нэг айлаас 1,500,000 төгрөгийг хураан авч магистрал шугам засварлсан нь нотлогдож байна гэж үзлээ. Хариуцагч нь 300,000 төгрөгийн засварын ажлыг 2020, 2021 онд хийсэн гэх боловч энэ талаар гэрчүүд нь нотлоогүй болно. Түүнчлэн маргаан бүхий байрны тааз, хаалга хийлгэсэн ажлын хөлсөнд 2,096,000 төгрөгийн үнэ бүхий идэшний бага үхэр, адууг гэрч Г.Б-д өгч хийлгэсэн гэх шаардлага нь гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож чадаагүй.Өөрөөр хэлбэл гэрч Г.Б-ын авсан гэх идэшний үхэр, адуу нь 2,096,000 төгрөгийн үнэ бүхий байсан нь хэрэгт тогтоогдоогүй болно.           

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хангаж нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хууль зааснаар шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Ц.Х-аас хохирол 8,488,000 төгрөгийг гаргуулах Э.Д-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Д-аас 1,500,000 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,758 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 77,360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д-аас 38,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б