Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00059/И |
Дугаар | 138/ШШ2017/00143 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2017/00143
Зохигч талуудын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ЖЯ530202*******8/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******0-45 тоотод оршин суух ХХК-ний захирал ажилтай, овогт ын /РД:ЖЯ*******01013*******3/-т холбогдох,
330*******3*******825 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 201******* оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.******* миний бие ХХК-ний захирал Ц.ын хүсэлтээр 2015 оны 10 сарын 01-ний өдөр 19*******414305 төгрөгийг нэг жилийн хугацаатай сард 3,5 хүүтэй, хүүнээс хүү төлөхөөр 01 тоот гэрээ байгуулсан юм.
Зээлдэгч гэрээний үүргийн баталгаа болгож ХХК-ний хөрөнгө оруулалтаар ******* сумын ******* худалдааны төвийн баруун талд баригдаж байгаа 5 давхар *******0 айлын орон сууцны 49, 50, 51, 52, 55, 5******* тоотын 2*******9 м2 бүхий 2 өрөө ******* ширхэг орон сууцны байрыг м2-ыг нь 800000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьсан.
... Зээлдэгч миний зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан бөгөөд 201******* оны 11 сард *******0 айлын 5 давхар барилга ашиглалтанд орж улсын комисс хүлээн авснаар зээлийн гэрээний хугацаа дууссан юм.
Тус компани нь орон сууцны байраа борлуулж байгаа боловч төлбөрөө огт
барагдуулсангүй гэрээний 1.4, 3.*******, 3.8 дахь заалтуудыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй барьцаанд тавьсан орон сууцны байраа бусдал худалдан борлуулж байна.
201******* оны 12 сарын 2*******-нд Ц.тай уулзан 201******* оны 12 сарын 31-ний дотор 20.0 саяаас доошгүй төгрөгийн төлбөрийг барагдуулахаар гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Иймд ХХК-ний захирал Ц.аас үндсэн зээл 19*******414305 төгрөг 201******* оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү 133323520 төгрөг нийт 330*******3*******825 төгрөгийг гаргуулж өгөх, эсхүл зээлийн дүнд барьцаанд тавьсан 49, 50, 51, 52, 55, 5******* тоот 2 өрөө 2*******9 м2 ******* орон сууцны байрыг гэрээний 3.8 д заасан үнээр тооцож зөрүү 10*******.53*******.825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Өнгөрсөн хугацаанд хоёр тал гэрээний үүргийн талаар харилцан ярилцаж хариуцагчийн хүсэлт, төлбөрийн чадварын байдлыг харгалзан дараах асуудал биелэгдсэн нөхцөлд зээл, хүүгийн төлбөрийн дүнг 2*******0000000 төгрөг төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов.
1. Хариуцагч зээлийн төлбөртөө ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ХХК-ний хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон хотхоны 1 дүгээр байрны 5 давхарын 1*******, 18, 58 тоотын 44, 52, 4******* м2 2 өрөө, 1 давхарын 24 тоотын 38 м2 2 өрөө шинэ орон сууц болох нийт 180 м2-ыг 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр зах зээлийн үнээр үнэлж 198.000.000 төгрөгөөр,
Мөн 1 дүгээр байрны доод талын тус бүр нь 18 м2 талбайтай 15, 1******* номерийн 2 ширхэг авто зогсоолыг 20.000.000 төгрөгөөр,
******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 давхарын 19 тоотын 2 өрөө хуучин орон сууцыг 42.000.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт дүнгээрээ 5 орон сууц, 2 авто зогсоолыг 2*******0.000.000 төгрөгөөр үнэлэн гэрээ хийж нэхэмжлэгч Л.*******ын өмчлөлд шилжүүлэх,
2. Хариуцагч тал дээрх 5 орон сууц, 2 авто зогсоолыг бүрэн цэвэрлэгээ хийж хотхоны 1-р байрны 24 тоотын 38 м2 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхны цонхны хагарсан шилийг шинэчлэн сольж 2 тал акт үйлдэж хүлээлцэнэ. Мөн *******8 дугаар байрны 5 давхарын 19 тоотын 2 өрөө байранд 201*******.0*******.01-ний дотор ХХК-ний хөрөнгөөр иж бүрэн засвар хийж өгөх эсвэл засварын зардалд 3000000 /гурван сая/ төгрөг төлөхөөр тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан 330*******3*******825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц. нэхэмжлэлийн шаардлагаас *******0*******3*******825 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2*******0000000 төгрөгт 5 байр, 2 авто зогсоол авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.аас 330*******3*******825 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа *******0*******3*******825 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2*******0000000 төгрөгт ******* сумын 10 дугаар багт байрлах хотхоны 1 дүгээр байрны 1*******, 18, 24, 58 тоотын нийт 180 м2 байрыг 1100000 төгрөгөөр үнэлж 198000000 төгрөгөөр,1 дүгээр байрны доод талын 18 м2 талбай бүхий 15, 1******* номерийн авто зогсоолыг 20000000 төгрөгөөр, ******* сумын ******* дугаар багт байрлах *******8 дугаар байрны 19 тоот байрыг 42000000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч Л.*******ын өмчлөлд шилжүүлэх,
Мөн 5 орон сууц, 2 авто зогсоолыг бүрэн цэвэрлэгээ хийж хүлээлгэн өгөх, хотхоны 1-р байрны 24 тоотын унтлагын өрөөний хагарсан шилийг шинэчлэн солих, *******8 дугаар байрны 19 тоот байрыг ХХК-ий зардлаар 201******* оны 0******* сарын 01-ний дотор иж бүрэн засвар хийх эсвэл засварын зардалд 3000000 төгрөг төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1811*******40 төгрөгөөс 905820 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 905820 төгрөг, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 905820 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ