Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2017/00001/И |
Дугаар | 138/ШШ2017/00145 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2017/00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* эмнэлэгт сувилагч ажилтай, ******* регистрийн *******тай, ******* овогт ын ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн сумын харъяат, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг хороо, 45-р байрны 60******* тоотод оршин суух, ХХКомпанид эм найруулагч, эд хариуцагч ажилтай, ЖВ900*******2*******51 регистрийн *******тай, овогт ын д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр тай 2007 онд танилцан хамт амьдарсан бөгөөд 2013 онд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт албан ёсоор гэр бүлээ баталгаажуулсан. Энэ хугацаанд бид хоёр нэг хүүхдийн эцэг, эх болсон. Би хүүхэдтэйгээ хамт эцэг, эх дээрээ очиж Улаанбаатар хотод ажил хийгээд байдаг байсан. Би хүүхдээ аваад хот руу очиход нь архи их уудаг болчихсон, өөр эмэгтэйтэй холбоотой, зан ааш нь өөрчлөгдсөн. Бид хоёрыг хайхрахгүй, хэрүүл маргаан хийх болсон. Ингээд би 2014 онд гэртээ буцаж ирсэн. Энэ хугацаанд охиноо нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Тиймээс би түүнтэй ярилцаад салахаар шийдвэрлэсэн. Охиноо өөрийнхөө асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2007 онд танилцаад хамт амьдарсан. 2013 онд гэрлэлтээ Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт албан ёсоор баталгаажуулсан. Энэ хугацаанд бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Охин нь 2012 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн. Миний хүүхэд мөн. Бид хамт амьдрах явцад эвсэг гэр бүл байсан. Гэвч миний бие нь архинд орж гэр бүлдээ хүндрэл учруулж өөрчлөгдөж байсан нь үнэн. Тиймээс эхнэр нь хамт амьдрах боломжгүй гэж салах өргөдөл гаргасны дагуу гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэддээ тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Н.д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Г., хариуцагч Н. нар нь 2010 оны 12 сарын 10-ны өдөр гэр бүл болж улмаар 2013 оны 05 сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн хамт амьдрах хугацаандаа 2012 оны 06 сарын 29-ний өдөр охин Б.ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эмнэлгийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Н., нэхэмжлэгч Г. нар нь хамт амьдрах явцдаа санаа сэтгэл нийлэхгүй, таарамжгүй харилцаа үүсч улмаар 2014 оны 05 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагааг удаа дараалан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд 2012 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.ийг эх Г.ын асрамжинд үлдээж, эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч чөлөөлөгдсөн бөгөөд гэрлэлт цуцлах шаардлагад нэхэмжлэгч 70200 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 63 ******* зүйлийн 63.1.5-д заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож хариуцагч Н.аас 2*******123 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 ******* зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овогт ын , овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн ын ийг эх Г.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Н.аас тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 ******* зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Н.аас 2*******123 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА