Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2017/00149

 

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,

690000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2012 оны 10 сарын 23-нд 300000 төгрөгийг мобайл банкаар, 2012 оны 10 сарын 23-нд 690000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн нийт 990000 төгрөгийг Г.т зээлдүүлсэн. Г. нь 2014 оны 12 сарын 09-ний өдөр 300000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 690000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г.******* нь Г.т холбогдуулан 690000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 690000 төгрөгөөс 50000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 640000 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 690000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Г.*******ээс 2012 оны 10 сарын 23-нд 300000 төгрөг, 2012 оны 10 сарын 23-нд 690000 төгрөг нийт 990000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 2014 оны 12 сарын 09-ний өдөр 300000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 690000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч 690000 төгрөг нэхэмжилснээс 50000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Г. нь үлдэх хэсэг 640000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч *******гийн ******* нь нэхэмжлэлийн шаардлага 690000 төгрөгөөс 50000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 640000 төгрөгийг хариуцагч гийн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21110 төгрөгөөс 10555 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 10555 төгрөг, хариуцагч Г.ээс 9925 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г. *******т олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                         Т.БАЙГАЛМАА