| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01598/И |
| Дугаар | 138/ШШ2017/00150 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/00150
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
364000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2012 оны 10 сарын 30-нд Ч.ы буруутай болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэндээ 79 хувиар алдсан учир Ч.аас группын зөрүүг цалингийн доод хэмжээгээр тооцож сарын цалингийн доод хэмжээ 192000-140000=52000 төгрөгөөр бодож 2016 оны 05 сарын 21-нээс 2016 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл 7 сарын 364000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2012 оны 10 сарын 30-ны өдөр зам тээврийн осол гаргаж Э.*******ид гэмтэл учруулсан нь үнэн. Э.*******оос гаргасан нэхэмжлэлийн зармыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******ийн ХААН банк дахь 5408046719 тоот дансанд 2016 оны 05 сарын 21-нээс хойш эхний удаа 75000 төгрөг, дараа нь 2016 оны 09 сарын 02-нд 77000 төгрөг, 2016 оны 11 сарын 21-нд 100000 төгрөг нийт 252000 төгрөг төлсөн байгаа. Мөн 2016 онд группын мөнгө нэмэгдэж 148000 төгрөг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000-148000=44000 төгрөгийн зөрүү төлөх ёстой. Өөрөөр хэлбэл: 7х44000=308000 төгрөг *******ид төлөх ёстой. Үүнээс дансанд хийсэн 252000 төгрөгийг хасаад одоо 56000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Үүнийг би төлнө гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Э.******* нь Ч.д холбогдуулан 364000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 364000 төгрөгөөс 100000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл 264000 төгрөгийг хариуцагч Ч. төлөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 364000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Э.*******ид 2016 оны 05 сарын 21-нээс 2016 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх гэм хорын хохирол 364000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Ч. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч 364000 төгрөг нэхэмжилснээс 100000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ч. нь үлдэх хэсэг 264000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 364000 төгрөгөөс 100000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 264000 төгрөгийг хариуцагч ын төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид 11570 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжид 4285 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА