Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0006

 

 

 

 

 

 

 

 

 

       2023        12           25                                   128/ШШ2024/0006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* д*******лж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.А*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*******,

Хариуцагч: Н******* З******* д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н нарын хоорондын “Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ийн өдрийн А/557 дугаартай захирамжийн П.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн м*******аныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн д*******  Б.Х*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.А******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийн П.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч  нь Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл г*******сан.

3. М*******аны үйл баримтын талаар:

3.1 П.А******* нь Н******* З******* даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А576 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн,

3.2 Нэхэмжлэгч П.А******* нь одоогоор Франц улсын Женев хотод амьдардаг бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг газрын албанд 2 удаа г*******сан,

3.3 Нэхэмжлэгчийг дээрх газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

М*******ан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бол захиргааны байгууллага хүлээнэ" гэж үүрэг болгож хуульчилсан. Гэтэл энэ үүргээ бүрэн биелүүлээгүй,

4.2 Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д захиргааны шийдвэр г*******х ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 25.1.1-т заасны дагуу ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй,

4.3 Хариуцагч дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэн П.А*******ийн газар эзэмших эрх зөрчигдөж байна гэж үзэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: “Монгол Улсын иргэн П.А******* нь Н******* З******* даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А576 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байдаг. Тухайн газрыг эзэмшиж эхэлсэн цагаасаа буюу 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дугуй засварын газрыг ажиллуулж байгаа. Нэхэмжлэгч П.А******* нь одоогоор Франц улсын Женев хотод амьдардаг бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг газрын албанд 2 удаа г*******сан байдаг. Ийнхүү 2 удаа г*******х явцад тухайн албан тушаалтан хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл Н******* З******* д******* 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А557 дугаар захирамжаар 2 жил болон түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Н******* З******* д******* хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх эдэлнэ. Гэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр тухайн захирамжийг г*******ж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй асуудлыг шийдвэрлэх үүргийг давхар хүлээж байгаа. М*******ан бүхий Н******* З******* даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "захиргааны байгууллага захиргааны шийдвэр г*******х ажиллагаанд одоо хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасан. Энэхүү заалт нь агуулгын хувьд захиргааны байгууллага шийдвэр г*******ж болно. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны гэрээ байгуулах эсвэл захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг батлан г*******хдаа бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийг хуульчилж өгсөн. Гэтэл бодит нөхцөл байдлыг оновчтой тогтоогоогүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон.

Нэхэмжлэгч нь 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дугуй засвар ажиллуулж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг удирдлага болгоогүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т "бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бол захиргааны байгууллага хүлээнэ" гэж үүрэг болгож хуульчилсан байхад энэ үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн хуулийн 25.1-д захиргааны шийдвэр г*******х ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах талаар хуульчилсан бөгөөд 25.1.1-т заасны дагуу ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах ёстой. Хариуцагч дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэн П.А*******ийн газар эзэмших эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А557 дугаар захирамжийн П.А*******эд холбогдох хэргийг хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа:Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч П.А******* нь Н******* З******* даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний А576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 600 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхээ баталгаажуулж авсан байдаг. Нэхэмжлэгч нь дээрх газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 557 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь анх тухайн м*******ан бүхий газрыг 2014 онд анх эзэмшихдээ үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн боловч тухайн зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч тал үндэслэлдээ дугуй засварыг шинээр байгуулаад ажиллаж байгаа мэт тайлбарлаж байгаа боловч 2014 онд газар олгох үед дугуй засвар ажиллаж байсан газрыг баталгаажуулж авсан байдаг. Дугуй засварын зориулалтаар биш үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх авсан боловч үйлчилгээний зориулалтаар газраа ашиглаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагаа, мэдэгдлийг хүргүүлж мэдээллийн хэрэгслээр буюу Өдрийн сонинд нийтлүүлсэн.

Нэхэмжлэгч сая тайлбартаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгээгүй гэж дурдаж байна. Захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулж, сонсох ажиллагааны талаар хариу болон нотлох баримтаа ирүүлэх боломжтой байсан боловч сонсох ажиллагаатай холбоотой ямар нэгэн хариу ирүүлээгүй байдаг. Иймд м*******ан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын м*******ж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр г*******сан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх Баянзүрх дүүргийн З******* даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших, ашиглуулах, эрх олгох, баталгаажуулах тухай” 576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ахмадын хорооллын зүүн талд байршилтай 600 м.кв газрыг авто үйлчилгээний зориулалтаар Б.О*******д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж гэрээ байгуулан, 0386415 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

            3. Газар эзэмшигч Б.О*******ээс 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр н******* Өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ “Баянзүрх дүүрэг, Ахмадын хорооллын зүүн талд, 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах 6007/5011 дугаартай 600 м.кв газрыг  иргэний ахуйн, авто үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг, энэ газар дээрээ олгогдсон зориулалтын дагуу барилга барих хүсэлттэй тул н******* захирамж г*******ж өгнө үү”, харин нэхэмжлэгч П.А*******ээс “...миний нэр дээр гэрчилгээ олгож, захирамж г*******ж г*******ж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтүүдийг г*******ж, Н******* ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны хурлаар дээрх газрыг П.А*******ийн нэр дээр үйлчилгээний зориулалтаар шинээр баталгаажуулж таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, хүсэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            4. Дээрх хурлаас г*******сан дүгнэлтийг  үндэслэн  Н******* З******* даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/576 дугаартай захирамжаар П.А*******эд  үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 000515470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

            5. Шүүхээс хийсэн үзлэгээр м*******ан бүхий газарт авто завсрын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 020180797 дугаартай актаар нэхэмжлэгч П.А*******ийн эзэмшил газрын төлбөрийн төлөөгүй үлдэгдэл 2019 оны 04 дүгээр улирлаас  2023 он хүртэл 2,452,106 төгрөг байгаа болох нь тогтоогдож байна. 

            6. Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/557 дугаартай захирамжийн хавсралтын 6 дахь талд П.А*******эд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Н******* З******* даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг Н******* газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал, дүгнэлтийн дагуу эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгожээ.

            7. Н******* газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01-09/4523 дугаартай иргэн П.А*******эд хүргүүлсэн албан бичгээс үзвэл, түүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж, газраа үйлчилгээний зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших эрх дуусгавар болсон тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

            8. Нэхэмжлэгч П.А******* нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Швейцарын Холбооны улсын Женев хотоос өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахтай холбоотой харилцаанд иргэн М.М*******т итгэмжлэл олгож, Н******* Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг г*******ж байсан, харин нэхэмжлэгчийн нэрээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөн хүсэлт г*******ж байсан гэх өргөдөл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үйлчилгээний бүртгэлийн хуудас, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг г*******х ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

            9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны З******* д*******д г*******на ...”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт г*******агүй” гэж заажээ.

            10. Гэтэл нэхэмжлэгч П.А******* нь дээрх хугацаанд өнөөдрийг хүртэл гадаадад амьдарч байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ г*******сан нь  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг г*******ж байгаагүй бөгөөд энэ талаар м*******агүй болно.

            11. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ Н******* З******* д*******д г*******х ёстой байсан.

12. Гэвч хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй энэ хугацаа даруй 3 жилийн хугацаа өнгөрсний дараа сунгуулах хүсэлт г*******ж, захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах шийдвэр г*******агүй эс үйлдэхүйтэй  холбогдуулан м*******агүй, 2019 оноос хойш газрын төлбөр төлөөгүй байна.

13. Иймд нэхэмжлэгч П.А*******ийн газар эзэмших эрх хуульд зааснаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

            14. Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаартай захирамжийн П.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдэхээргүй байна.

            15. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох”-оор, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны З******* д*******д г*******х бөгөөд дараах баримт бичгүүдийг хавс*******на”, 37.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-д “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заасныг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт г*******агүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан болох нь тогтоогдож байна.

16. Сонсох ажиллагааны тухайд:

Хариуцагч захиргааны байгууллагаас Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №214 дугаарын сурталчилгааны хэсэгт газар эзэмшигч, ашиглагч нарын анхааралд “Н******* З******* д******* шийдвэр г*******хаас өмнө сонсох ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор явуулна гээд жагсаалтын 28 дахь хэсэгт П.А******* гэж мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад ******* хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А*******ээс, Н******* З******* д*******д холбогдуулан г*******сан “Н******* З******* даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийн П.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол г*******х эрхтэй.       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ