Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2017/00153

 

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн ад холбогдох,

Гэрээний үүргийн биелэлт 5.629.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 28ы өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын ******* багийн иргэн Г. нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас гахайн аж ахуй эрхлэх зорилгоор 5.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлдсэн. Г. нь зээлийн үндсэн төлөлтийг 3 жилийн хугацаанд огт хийгээгүй тул үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 629.096 төгрөг, нийт 5.629.096 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид шүүхэд байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас тус сумын ******* багийн иргэн Г.ад сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл олгосон боловч Г. нь хугацаандаа төлөөгүй. Иймд Г.аас үндсэн зээл 5.000.000 сая төгрөг, зээлийн хүү 629.096 төгрөг, нийт 5.629.096 төгрөгийг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2.550.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3.079.096 төгрөгийг 2017 оны 8 сард багтаан төлж барагдуулахаар болсон тул ******* сумын ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Г.тай харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид энэ асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь хариуцагч Г.ад холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 5.629.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Г. нь Дорнод аймгийн ******* сумын ******* даргатай 2015 оны 5 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан “Сум хөгжүүлэх сан”-гаас 5.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.629.096 төгрөгнөөс 2.550.000 төгрөгийг хариуцагч төлсөн гэсэн үндэслэлээр татгалзан, зарим хэсэг болох 3.079.796 төгрөг нэхэмжилснийг  Г. 2017 оны 8 сард төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нь Дорнод аймгийн ******* сумын “Сум хөгжүүлэх сан”-д зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.079.796 /гурван сая далан ёсөн мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжинд 32.113 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ