Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00031/И |
Дугаар | 138/ШШ2017/00154 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2017/00154
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны 6******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/*******/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын дугаар т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин болох 30433*******6 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ажлаас үндэслэлгүй халсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн *******8/ШШ2016/00752 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд минь аваагүй байгаа бөгөөд 2017.01.01-нд ирээрэй гэсэн.
Иймд 2016 оны 06 сарын 16-наас 2017 оны 01 сарын 01 хүртэл хугацаанд ажилгүй, цалингүй хохирсон учир ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. 2016 оны 06 сарын 15 хүртэлх өдрийн цалинг шүүхийн шийдвэрээр бодож олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс тооцсоноор миний 1 өдрийн цалинг 1*******554 төгрөг гэж тодорхойлсон.
2016 оны 6 сард ажлын 11 хоног
2016 оны 7 сард ажлын 21 хоног
2016 оны 8 сард ажлын 23 хоног
2016 оны ******* сард ажлын 22 хоног
2016 оны 10 сард ажлын 21 хоног
2016 оны 11 сард ажлын 22 хоног
2016 оны сард ажлын 22 хоног нийт 174 өдөр ажиллаж цалин авах байсан.
Иймд 174 хоногийг нэг өдрийн цалин 1*******554 төгрөгийн цалингаар бодохоор 34023*******6 төгрөг гарч байна. Үүнээс 2016 оны 3 сард ажилласан хугацаанд ноогдох амралтын мөнгө гэж 35*******000 төгрөг орсон байсан. Түүнийг хасаж тооцвол 30433*******6 төгрөг болно.
Иймд энэ мөнгийг тооцож олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* сумын дугаар ийн эрхлэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* нь 2016 онд нэхэмжилсэн мөнгөө 100 хувь дугаар сард авсан ба 2017 оны 01 сард ажилдаа эргэж орсон болно.
Одоо нэхэмжилж байгаа 2016 оны 06 сарын 16-наас 2017 оны 01 сар хүртэлх мөнгийг хуулийн дагуу төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* сумын дугаар т холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 30433*******6 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.*******ын Ажилгүй байсан хугацааны цалин 30433*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* сумын дугаар ийн эрхлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63644 төгрөгөөс 31822 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 31822 төгрөг, хариуцагч ******* сумын дугаар ээс улсын тэмдэгтийн хураамжид 31822 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ