| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00360/И |
| Дугаар | 103/ШШ2024/00356 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00356
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2024/00356 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 38,346,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 38,346,741 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.Зээлдэгч Б.*******, Д.******* нар нь ******* банктай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ******* тоот барьцааны гэрээ байгуулж 32,707,690 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай ажлын байрыг дэмжих зээлийн зориулалтаар зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн /1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хүүг өөрчилсөн байдаг. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,122,507.95 төгрөг, зээлийн хүүнээс 787,680.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,169.77 төгрөг нийт 5,911,357.75 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Б.*******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаартай, PRIUS маркийн 2009 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн автомашиныг, Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаартай, CROWN маркийн 2008 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн автомашиныг тус тус барьцаалуулсан байдаг. Зээлдэгч нар дээр дурдсан зээлүүдийн зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, 242.3 дахь хэсэг, мөн хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Б.*******, Д.******* нарт холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 27,585,182 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,563,407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,198,150 төгрөг нийт 38,346,741 төгрөг гаргуулах, 2. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаартай, PRIUS маркийн 2009 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн автомашиныг, Б.*******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаартай, CROWN маркийн 2008 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн автомашиныг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Б.*******, Д.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 38,346,741 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг,
- 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,535,000 төгрөг,
- 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,535,000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,535,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,535,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 6,068,913 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,068,913 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 6,068,913 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон, зээлийн төлбөрийг нэг сар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 57-53 УБҮ, арлын дугаартай, PRIUS маркийн 2009 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн авто машиныг, Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 85-55 УНХ дугаартай, арлын дугаартай, CROWN маркийн 2008 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.*******, Д.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 38,346,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Д.******* нар нь 38,346,741 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны дотор 3,535,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны дотор 6,068,913 төгрөгийг төлж барагдуулахаар, зээлийн төлбөрийг нэг сар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 57-53 УБҮ, арлын дугаартай, PRIUS маркийн 2009 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн авто машин, Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 85-55 УНХ дугаартай, арлын дугаартай, CROWN маркийн 2008 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 209,942 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 209,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ