Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00060/И |
Дугаар | 137/ШШ2024/00078 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2024/00078
2024 04 05 ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,614,754.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Э нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” мөн 1.3.12 дахь хэсэгт заасан “Цахим покет гэж Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг” ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” хэмээн заасны дагуу Д.Э-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний ... дугаартай зээлийн дансанд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 929,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Д.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 929,000 төгрөгийн зээлийн хугацааг 14 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 929,000 /есөн зуун хорин есөн мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 929,000 төгрөг, шимтгэл 26,600 төгрөг, үндсэн хүү 543,045.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108, 609 төгрөг, нийт 1,607,254.05 төгрөг
2. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 /төгрөг үүнд нотариатын зардал болно.
Иймд хариуцагч Д.Э-аас нийт 1,614,754.05 /нэг сая зургаан зуун арван дөрвөн мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг таван мөнгө / -ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сумын ...-р баг ... тоотод оршин суух, Д овогт Д-ын Э /РД: ..., утас: .../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,614,754.05 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,614,754.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,614,754.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,614,754.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,614,754.05 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,786 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 20,393төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Энхбатаас 20,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-нд олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б