| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00076/И |
| Дугаар | 138/ШШ2017/00157 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00157
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Улаанбаатар хот ******* дүүрэг ******* ******* ******* тоот, ******* банк ХХК /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт *******ийн /РД:/,
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, овогт ын // нарт холбогдох,
2609/92933 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргийн дагуу 3737629 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүрэг ******* ******* ******* тоот, ******* банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн ын /РД:/, хамтран зээлдэгч *******ийн /РД:/ нар нь 2014 оны 05 сарын 13-ны өдрөөс хойш ******* банкны ******* тооцооны төвөөс 5100000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан болно.
Зээлдэгч С. нь зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8-р заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 404 хоног хугацаа хэтрээд байгаа бөгөөд нийт үндсэн зээлийн 2744371 төгрөг, хуримтлагдсан хүү 933020 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 60238 төгрөг, нийт 3737629 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч С. нь 2014 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч ажилгүй гэсэн шалтгаанаар 2014 оны 12 сараас зээл төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлэн төлж, 2015 он 01 сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлээ дутуу төлөөд байгаа болно.
Банкны зүгээс 2014 оны 10 сараас хойш С.ын зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Иймд зээлдэгч С., Ц. нараас нийт 3737629 төгрөгийг гаргуулан банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С., Ц. /утас / нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны тус шүүхэд гаргасан танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ******* банкны нэхэмжилсэн 3737629 төгрөгийг 1 жил 5 сарын дотор бүрэн төлж барагдуулах болно. Учир нь Ц. би ******* сумын ЕБС-д багшаар ажиллаж байгаа бөгөөд 2018 онд 5 жилийн тэтгэмж авна. Энэ мөнгөөрөө ******* банк ХХК-нийг хохиролгүй болгох болно гэв.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч С., Ц. нарт холбогдох 2609/92933 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргийн дагуу 3737629 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* банкны 2609/92933 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргийн дагуу 3737629 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч С., Ц. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74753 төгрөгөөс 37376.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 37376.5 төгрөг, хариуцагч С., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 37376.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ