Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

Дорнод аймаг дахь *******ийн газрын нэхэмжлэлтэй, 

Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******-ын ******* тоотод оршин суух, /РД:*******/, ******* овогт *******ийн *******т холбогдох,

Саатуулах байрны төлбөр 132250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 426 дугаартай шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 21 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 128100 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 132250 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 30-ны өдөр *******ийн газарт 21 хоног саатуулагдсан. Саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 132250 төгрөгийг 2017 оны 2 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******ийн газар нь хариуцагч Ц.*******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 132250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 132250 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 426 дугаар шийтгэвэр, 398 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Ц.******* нь саатуулах байрны төлбөр 132250 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.******* нь саатуулах байрны төлбөр 132250 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь *******ийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ