| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04421/И |
| Дугаар | 184/ШШ2024/03566 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/03566
| 2024 06 24 | 184/ШШ2024/03566 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: АЮ*******60*******04/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух, овогтой холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д. 2016 онд танилцаж, улмаар бидний дундаас оны дугаар сарын 1-ны өдөр хүү төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба 2022 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү ид хүүхдийн тэтгэлэг түүний эцэг Д.Цэрэннямаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Цэрэнням нь хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлөх болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Хариуцагч Д.Цэрэнням нь хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлөх болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д. холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Гэр бүл, тэжээн тэтгэх харилцаатай холбогдуулан зохигчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР