Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар   137/ШШ2024/00079

 

 2024       04        05                                      ...

 

                                                                                         

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М.Б, Д.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д, Л.С нарт холбогдох 14,647,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б, Д.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О овогт М-ын Б нь өөрийн гэр оронтой болох зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн ... тоотод байрлах хашаа байшинг худалдан авахаар болсон юм. Урьдчилгаа төлбөрийг өгөөд үлдэгдэл болох 18,000,000 төгрөг зээлээр гаргуулах шаардлага тулгарсан юм. Энэ үед миний аавын хамгийн бага дүү болох Л-ийн С-ны эхнэр болох Т овогтой Д нь Замын-Үүд сумын Төрийн банкинд цалингийн зээлээ төлж чадахгүй жил гаран болж, улмаар зээлийн хүү нь 12,000,000 төгрөг болон хуримтлагдсан, найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжсэн байсан учир намайг туслаач гэж гуйсан. Ахын эхнэр учир ах бас туслаач гэсэн тул би өөрийн байшингаа нэр дээрээ болгох боломж, мөн зээл авах боломж байсан зэргээс болж зөвшөөрч манай авах гэж байгаа хашаа байшинг миний нэр дээр шилжүүлээд Төрийн банкны барьцаанд тавьж Т-ийн Д-ын зээлийн хүүг дарах, мөн манай байшингийн үлдэгдэл 18,000,000 төгрөгийг гаргуулах зорилгоор 2022 оны 06 сарын 24-ний өдөр нийт 50 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийн зээлийг Төрийн банкнаас гаргуулсан. Би нийгмийн даатгал төлдөггүй байсан ч дансны хуулгаар гаргаж өгсөн. Учир нь төрийн банк найдваргүй зээлдэгчээс мөнгөө авч, би ч бас байшингаа өөрийн нэр дээр болгож, Д эгч хүүгээ дарсан. Гэтэл Т-вийн Д нь зээлээ хугацаанд нь төлөхгүй болох төдийгүй ажлаасаа гарч, төрийн банкаар цалингаа авахгүй, уг дансаа хаалгасан гэсэн шалтгаанаар уг зээл эхнэр бид хоёрын нэр дээр ирсэн. Төрийн банкнаас манай зээл хэмээн байшинг хурааж зээлийн ангилал бууруулна гээд байсан тул уг зээлийг би сар бүр тогтмол хийдэг байсан. Миний эхнэр Д овогтой Ч нь миний хамтран зээлдэгч болсон бөгөөд өөрөө зээл авч байшингаа хашаална, мөн төрөхдөө бэлдэх байсан ч чадахгүй байсаар декритээ авч төрсөн. Одоо бид 0-14 насны 4 хүүхэдтэй залуу гэр бүл. Удаа бүр                               Т.Д, Л.С нарыг зээлээ төлөхийг гуйж, сануулж ирсэн. Энэ хугацаанд Д эгчийн болон өөрийн нийт зээл, зээлийн хүү болох 850,000 төгрөгийг сар бүр би төлж байсан. Цаашид давхар өөр хүний зээл төлөх боломжгүй байгаа тул уг зээлийг яаралтай Т-ийн Д, Л-ийн С нараас нэхэмжилж байна. Анхнаасаа Д эгч бид 2-н дунд зээлийн гэрээ хийж, энэ хүний дансыг битүүмжлэх ч юмуу арга хэмжээ авахгүй шууд бүх зээлийг надаас нэхэж, уг хамтран зээлдэгчийнхээ дансыг чөлөөлж, зээлээ авах арга хэмжээ авахгүй байгаад мөн төрийн банкинд гомдолтой байна. Иймд зээлийн үлдэгдэл болох 11,855,363 төгрөгийг Т. Д, Л. С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, О овогт Л-ийн С /РД:..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л овогтой С нь нэхэмжлэгч Б, Ч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 14,674,100 төгрөгийн 50 хувь болох 7,323,550 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин сууж байгаа, Х овогт Т-ийн Д /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т овогтой Д миний бие 14,647,100 төгрөгний 50 хувь болох 7,323,550 төгрөгийг 24 сарын хугацаанд сард 305,148 төгрөгөөр төлөх болсноо хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр төлбөрийг төлж 2026 оны 03 сарын 20-ны өдөр дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ... сумын ...-р баг ... тоотод оршин суух, О овогт М-ын Б /РД:..., утас: ..../,

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ... сумын ...-р баг ... тоотод оршин суух, Б овогт Д-ийн Ч /РД:..., утас:..., .../ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б, Д.Ч бидний зүгээс хариуцагч Л овогтой С-ны бүхэлд нь зөвшөөрч байгааг хүлээн зөвшөөрч байна. Нийт нэхэмжилсэн мөнгөний 50 хувь болох 7,323,550 төгрөгийг бүхэлд нь төлөх, хариуцагч Т овогтой Д нь нийт мөнгөний 50 хувь болох 7,323,550 төгрөгийг 2 жилийн хугацаанд хувааж сар бүрийн 20-нд 305,148 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. 2024 оны 04 сарын 20-ноос 2026 оны 03 сарын 20-нд дуусгахаар тогтов гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б, Д.Ч нар нь хариуцагч Т.Д, Л.С нарт холбогдуулан 14,647,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.С нь нэхэмжлэлийн шаардлага 14,647,100 төгрөгийн 50 хувь болох  7,323,550 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага 14,647,100 төгрөгийн 50 хувь болох 7,323,550 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс 2026 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл нийт 24 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 305,148 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид тайлбараа шүүхэд ирүүлж эвлэрсэн нь хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  М.Б, Д.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д, Л.С нарт холбогдох 14,647,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Л.С нь нэхэмжлэлийн шаардлага 14,647,100 төгрөгийн 50 хувь болох  7,323,550 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага 14,647,100 төгрөгийн 50 хувь болох 7,323,550 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс 2026 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл нийт 24 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 305,148 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,253 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 132,126.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 132,126.5 төгрөгийг хариуцагч Т.Д, Л.С нараас гаргуулж нэхэмжлэгч М.Б, Д.Ч нарт тус тус олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Д, Л.С нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Э.Б