Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00356

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Хохирогч П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  төрсөн, эрэгтэй, 40 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.А/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр   согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж  П.Б биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Ар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн байгаа. Хохирогчид хагалгааны зардал 2.000.000 төгрөг төлсөн  гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед хадам ээж, дүү нарын хамт нүүдэл хийхээр А-ыг дуудаж машинд түлш авахаар мотоциклийн нь араар сууж явсан. Би хөдөлмөрийн чадвараа алдсан гарын шууны чөмөг хугархай байна. Хүүхдээ ажлаас нь гаргаж асруулж байна. Миний булууны яс сэлтэрч үен завсраа орсон. Дахин хагалгаанд орох учир 15-20 сая төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч 2 сая төгрөг өгсөн нь үнэн. Би осолд орохынхоо өмнө хувиараа сийлбэр хийдэг байсан. Бас 181.800 төгрөг  авсан  гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тойргын хажуу талд А хамгаалах малгайгаа унагаачихаар нь аваад А-д хандаж чи согтуу байна. Би архи уугаагүйгээрээ мотоциклийг чинь жолоодох уу гэхэд дуугарахгүй байхаар нь араар нь суугаад  замын гарамны тойрог дээр явж байгаад замаас гараад онхолдсон гэсэн мэдүүлэг /хх 16-20 ху/,

 

            -Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн үед Ариунболд гэртээ байж байхад Б гаднаас орж ирээд город ороод түлш аваад ирье гээд дагуулаад явсан. Орой 16 цагийн үед миний утас руу танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад танай нөхөр зам тээврийн осол гаргачихсан юм шиг байна. Хамт явсан эрэгтэй хүнийх нь бие маш муу байна хурдан ирээч Вокзал явдаг зам дагуу байна шүү гэж хэлсэн. Тэгээд ээжид утсаар хэлчихээд эмнэлэг дээр очиход Б, А нар эмчид үзүүлж байсан. А-с юу болсон талаар асуухад мотоцикль барьж яваад осолдчихлоо, би өөрөө жолоогоо барьж явсан юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн. А согтуу архи үнэртэж байсан гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 788 дугаартай дүгнэлтэнд:

1. П.Б биед зүүн дунд чөмөгний доод булууны үе доторхи далд хугарал, зүүн шилбэний 2 ясны хөндлөн зөрөөт далд хугарал, зүүн гар баруун шилбэ духанд олон тооны зулгарал, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл  үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Зүүн дунд чөмөгний доод булууны үе доторхи далд хугарал,  зүүн шилбэний 2 ясны хөндлөн зөрөөт далд хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1.д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28 ху/

-Замын цагдаагийн тасгийн  2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 132 тоот шинжээчийн:

1. Жолооч Б.А нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”,

2.7 дахь заалт:  Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 9.2 дахь заалт: Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байх  үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 24 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх2-4 ху/

-Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7 ху/

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14 ху/

-Б.А-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 43-45 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Б.А нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж мотоциклийн ард сууж явсан  П.Б биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч П.Б “...араар нь суугаад  замын гарамны тойрог дээр явж байгаад замаас гараад онхолдсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ө.Б...би А-с юу болсон талаар асуухад мотоцикль жолоодож яваад осолд орчихлоо, би өөрөө мотоцикль жолоодож явсан гэж хэлсэн гэх  /хх 21 ху/ мэдүүлэг,  хохирогч П.Б биед зүүн дунд чөмөгний доод булууны үе доторхи далд хугарал, зүүн шилбэний 2 ясны хөндлөн зөрөөт далд хугарал, зүүн гар баруун шилбэ духанд олон тооны зулгарал, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 788 дугаартай шинжээчийн дүгнэлт,  ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Б.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар  2 сая төгрөг өгсөн, 181.800 төгрөг бас авсан  гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

      Хохирогч нь дахин хагалгаанд орох учир 15-20 сая төгрөг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

            Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.