Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2017/00065

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух /РД:МЗ9*******020318/, овогт ын д холбогдох,

“136500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 12 сарын 05-нд тус сумын *******-р баг, байранд байрлах “” дэлгүүрийг түрээслэж байх хугацаанд нь хоол хүнсгүй гэх шалтгаанаар 65000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн аваад цалин буухаар өгнө гэсэн. Үүнээс хойш олон удаа утсаар ярьж мөнгөө нэхсэн. Гэтэл өдийг хүртэл өгөөгүй. Иймд аас үндсэн зээл 65000 төгрөг, хүү *******1500 төгрөг, нийт 136500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн мөнгө 136500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.аас зээлийн гэрээний үүрэг 136500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.*******ээс 65000 төгрөгийн хүнсний бараа материал зээлсэн бөгөөд барааны үнэ 65000 төгрөг, хүү *******1500 төгрөг, нийт 136500 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Б. нь 136500 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******65 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 2382.5 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 2382.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ