Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00086

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******-ийн ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, /*******/ ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******-ийн ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ын д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тусдаа амьдрахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. бид хоёр 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. 3 хүүхдийн эцэг, эх болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. 2012 оны 9 сарын 12-ны өдөр хүү , 2014 оны 4 сарын 25-ны өдөр хүү , 2015 оны 11 сарын 20-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. бол ажил төрөл хийдэггүй. Ер нь хурц ширүүн ааштай, асуудалд байнга л орооцолддог. Тиймээс эхний 2-3 жил энд тэндгүй явж ном уншуулж гайгүй болж байсан. Амьдрахын төлөө, тэвчиж амьдрах гэж би маш их хичээсэн боловч үнэхээр хэцүү байнга намайг айлгаж сүрдүүлж, хэл амаар доромжилно. Архи уухаараа хайр найргүй зоддог. Хавьтсан ойртсоноо хэмхчин, хувцас хунарыг минь урж тасдан ажил ч хийлгэхгүй эрхшээлдээ байлгадаг. Би 2 удаа хуруу, гар, хамрын ясаа хугалуулсан. Би үсчин тул үсчний салон ажиллуулдаг. Тэгж байхад ажил дээр согтуу ирээд хамаг юмыг хэмхчин, хэл амаар доромжлон сүйтгэж, хамт ажилладаг үсчингүүд болон үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулдаг байсан. Тэр нь миний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хохироодог. Миний амьдарч байгаа гэрийн цонх шилийг байнга хагалдаг. Энэ хүнтэй амьдрах хугацаанд 2 зурагт эвдэж хүүхдийг үзэх юмгүй болгож барьцаанд тавиад үгүй хийсэн. Хүүхдийнхээ дэргэд хэлэхийн аргагүй бузар муухай үгээр доромжилдог ба энэ нь одоо хүүхдүүдэд минь муугаар нөлөөлж, хүүхдүүд маань тэр муухай үгийг нь хэлдэг болоод байна. Үндсэндээ 6 жил би энэ хүнийг тэжээж, арчилж авч явсан. Үр хүүхэддээ анхаарал халамж огтхон ч тавьдаггүй. Хүүхдүүдээ шээс гэж хэлдэг. Заримдаа бусдын шээс гэж сүрдүүлдэг. Нялх хүүхэд маань өвдөөд эмнэлэгт байхад хүртэл гар гээд дарамтлаад гаргасан. Эм тариаг нь ч зөөгөөд өгөхгүй байж эмнэлэгт хэвтүүлэхгүй байсан. Иймд 3 хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн Сүлд-Эрдэнийг надад болон хүүхдүүдэд ойртохгүй байх, заналхийлэхгүй байхыг даалгах. Сүлд-Эрдэнийн хүчирхийлэл дарамтаас хүүхдүүд болон миний биеэс ангид байлгах зорилгоор тусдаа амьдрахыг шүүхээс даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь тус шүүхэд 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэж өргөдөл гаргасан. Одоогоор Б. бид хоёр хамт амьдарч, эвлэрсэн. Миний нөхөр дахиад ийм алдаа гаргахгүй цаашид энэ алдаа бүхнээ засаж, архи тамхинаас гаръя, сайн сайхан хэрүүл маргаангүй амьдаръя, миний буруу гэж хэлсэн үүднээс шүүхэд гаргасан өргөдлөөсөө татгалзахаар боллоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тусдаа амьдрахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад тухайн хэргийн нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.*******г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

  

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ