Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00325

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00325

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . тоотод байрлах И ХХК

Хариуцагч: А аймаг, Э сум. тоотод оршин суух Б овгийн Э.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 3,564,860.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Б нь манай компанитай 2022 оны 8 сарын 29-ний өдөр LO4600138/01 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч Э.Б-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 11 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сарын 2,85 хувийн хүүтэйгээр, 2022 оны 10 сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 2022 оны 9 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдэгчийн 5090709581 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч 2024 оны 6 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 11 сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 775,346.89 төгрөг, үндсэн хүү 354,526.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,284 төгрөг, нийт 1,178,157.72 төгрөг, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 700,540.26 төгрөг, үндсэн хүү 318,382.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,441.34 төгрөг, нийт 1,063,364.55 төгрөг, 2022 оны 9 сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 848,557.52 төгрөг, үндсэн хүү 386,983.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,797.15 төгрөг, нийт 1,290,337.77 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500 төгрөг. Иймд хариуцагч Э.Б-с нийт 3,564,860.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. И ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас сар бүрт төлбөрөө хийж чадаагүй И ХХК-ийн нэхэмжилсэн нийт 3,564,860.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ин ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 3,564,860.03 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

            Зохигчийн байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.2.1, 2.4.2.3-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ин ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 3,564,860.03 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,723.76 төгрөгөөс 35,861.88 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Б-с 35,861.88  төгрөг, улсын орлогоос 35,861.88 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 3,564,860.03 (гурван сая таван зуун жаран дөрвөн мянга найман зуун жар) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Б-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,723.76 төгрөгөөс 35,861.88 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Б-с 35,861.88  төгрөг, улсын орлогоос 35,861.88 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА