Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/03599

 

2024 0******* 2******* 184/ШШ2024/03599

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, *******9 байр, 50******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* /регистрийн дугаар: 59**************027/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  дүүрэг, 3******* дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,7*******8,914 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 4,7*******8,914 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай банк бус санхүүгийн байгууллагаас иргэн Д. нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №Х3220315 тоот Хэрэглээний зээлийн гэрээг байгуулж, 3,059,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч Д. нь №Х3220315 тоот Хэрэглээний зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 223,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 222,50******* төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 225,2*******7 төгрөг буюу нийт *******70,773 төгрөг төлсөн. Үүнийг задалж үзвэл үндсэн зээлд 385,572 төгрөг, зээлийн үндсэн хүүд 4,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 431 төгрөг тус тус төлөгдсөн байна. Зээлдэгч Д. нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Зээлээ төлөх талаар утсаар ярих, зурваст мэдэгдэл илгээх, уулзах зэргээр шаардаж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,*******73,4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,8*******1,585 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 233,901 төгрөг, нийт 4,7*******8,914 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,7*******8,914 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийн шүүх хурал 2024 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 11 цаг 30 цагт товлогдсон. Миний бие Улсын Их Хурлын Сонгуулийн 10 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Баасанхүүгийн Зөвлөхөөр ажиллаж байгаа, сонгуулийн сурталчилгааны ажил дуусах сүүлийн өдөр зэрэг сонгуулийн зохион байгуулалтын асуудлаас шалтгаалж, шүүх хуралд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч талаас зээлдэгч /хариуцагч/ Д.ын зээлтэй холбогдох материалыг нотлох баримтаар бүрэн гаргаж өгсөн, нэмж гаргах нотлох баримт, санал, хүсэлт байхгүй, эвлэрэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэснийг үндэслэж, нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 4,7*******8,914 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,7*******8,914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Д. нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,7*******8,914 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 91,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.ХИШИГБААТАР