Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00027/И |
Дугаар | 138/ШШ2017/00088 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2017/00088
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******д холбогдох "300000 төгрөг гаргуулах тухай" *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь *******гийн ******* өмгөөлөгчийн хөлсийг 2016 оны 9 сарын 01-ний өдөр төлнө гэж тохирсон боловч одоог хүртэл төлөөгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь өмгөөлөгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх нэхэмжилж буй мөнгийг 2017 оны 02 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч *******ийн ******* нь 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийн тал хувь 5575 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 5575 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 5575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ