Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/1454

 

   2020            12              3                                       2020/ДШМ/1454                                                         

 

                              С.Б, Б.Б, Б.А,

                                 Д.Г, Б.Б нарт холбогдох

                   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл, Б.Ганбулган, Ц.Сүхбат,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Орхон,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баяраа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцогт, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, Б.Б, С.Б, Д.Г, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Орхон, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, А.Энхзаяа нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Б, Б.Б, Б.А, Д.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1702001650085 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.

Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, оффшор бүсэд буюу Бахамас /Ваhamas/ аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас гүйлгээ хийж, 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Айвенхоу Майнз компанийн 150.000 /нэг зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 1.393.321.38 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент/ ам.доллар буюу 2.016.749.098.26 /хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

мөн давтан үйлдлээр С.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюутолгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43.225.152.952 төгрөгийн, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-иар 20.736.000.732 төгрөгийн бүгд 63.961.153.685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцааг буюу 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Айвенхоу Майнз компанийн 150.000 /нэг зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2.739.197.49 /хоёр сая долоон зуун гучин есөн мянга нэг зуун ерэн долоон ам.доллар дөчин есөн цент/ ам.доллар буюу 3.838.903.106.31 /гурван тэрбум найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга нэг зуун зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөр худалдаж, 1.345.876.11 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан ам.доллар арван нэгэн цент/ ам.доллар буюу 1.886.204.991.88 /нэг тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.доллар буюу 1.687.584.000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан,

2004 оноос 2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос 2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос 2012 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна, доторх тавилгын хамт 852.880.691 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 252 тоот, 362.98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан,

мөн С.Бын нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, Белла виста хотхоны Таун хаус 1 дүгээр байрны 14 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1.468.885.290 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхэд Б.Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууц, зоорийн давхрын В1-5, В1-6 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай 1.102.863.11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

Шүүгдэгч Б.Б нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ...хууль дээдлэх явдал мөн” гэснийг

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэснийг,

Мөн зүйлийн хуулийн 20.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Засгийн газар хамтын буюу танхимын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсныг тус тус зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

-2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Оюутолгой”-н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ахлагчаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Захиргаа, хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн,

-2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай захирамжаар дээрх ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Уг удирдамжийн 3 дахь хэсэгт 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэхээр тусгасан, түүнчлэн 6 дахь хэсэгт Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх талаар тусгасан,

-2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсөн,

-2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт даалгаж, Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч, “Оюутолгой" ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан блансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө байгуулагдах нөхцөлийг бүрдүүлж улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод дээрх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан,

-Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Г нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний 4.3-д “Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд: a/ Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж, эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн; б/ Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, талуудын хооронд үл ойлголцол байхгүй гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөнөөс 1.915.25 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 а-д Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646.260.000 ам.доллараас багагүй байгааг баталгаажуулна” гэснийг зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 б-д " Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон Оюутолгой ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,580,000 ам.доллараас багагүй байгааг баталгаажуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн  5.8-д “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө” гэж, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.4-д “Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө” гэж, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” /2001/-ийн 12.3.-т “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ. ...татварын дүнг төгрөгөөр баталгаажуулна...” гэж заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг тус тус зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

5.3-т Далд уурхайн Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгөн хөрөнгө /санхүүжилтийн болон баталгааны шимтгэл, холбогдох татвар хураамжийг хассаны дараах/ болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээл, хувь нийлүүлэгчийн өрийн хуримтлагдсан хүү /Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсны дагуу/, хувь нийлүүлэгчийн өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулна” гэж заасан нь  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2 болон 15.1 дэх заалтуудыг дордуулахаас гадна Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5 дахь заалтаар хувьцаагаар хөрөнгө оруулалт хийхийг үүрэгжүүлснийг зөрчин хувь нийлүүлэгчийн зээл болон хувиргасан өрийг эргүүлэн төлөх боломжийг олгосон байна” гэснийг зөрчсөнөөс 487.90 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

5.5-д Оюутолгой” ХХК-иас нэхэмжлэх төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь далд уурхайн төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9 хувиас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна” болон “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэсэн заалт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг, мөн гуравдагч этгээдэд төлж байгаа баталгааны шимтгэлийг давхардуулан толгой компани олгохоор тогтоож өгсөн нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйл болох “үнэн зөв байх” зарчмыг тус тус зөрчсөнөөс 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

6 дугаар бүлэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан АМНАТ-ын тухай зохицуулалт нь “Ашигт малтмалын тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан  Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ыг зөрчсөнөөс 87.90 тэрбум төгрөгийн татварыг авч чадаагүй,

-мөн Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” 27 дугаартай захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Г нар тус ажлын хэсэгт орж ажилласан.

Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Б нар нь “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюутолгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюутолгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэснийг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцийн 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан.

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь бүлэглэн “Оюутолгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюутолгой” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан, уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана гэснийг,

Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд талууд гэрээг тайлбарлах өөр заасан зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 iv-т “Аль нэг тал нь энэхүү гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.Г нь 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ...хууль дээдлэх явдал мөн" гэснийг,

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэснийг,

мөн зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Засгийн газар хамтын буюу танхимын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсныг тус тус зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

- 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ахлагчаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Захиргаа хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн.

- 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай захирамжаар дээрх ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Уг удирдамжийн 3 дахь хэсэгт 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэхээр тусгасан, түүнчлэн 6 дахь хэсэгт Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх талаар тусгасан.

- 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсөн.

- 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт даалгаж, Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч, “Оюутолгой" ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан блансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө байгуулагдах нөхцөлийг бүрдүүлж, улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод дээрх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

- Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Г нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний 4.3-д “Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд:  a) Ил уурхайн үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж, эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн; (б) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, талуудын хооронд үл ойлголцол байхгүй“ гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөнөөс 1,915.25 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 а-д Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646,260,000 ам.доллараас багагүй байгааг баталгаажуулна” гэснийг зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 б-д " Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон Оюутолгой ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,580,000 ам.доллараас багагүй байгааг баталгаажуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн  5.8-д “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө” гэж, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.4-д “Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө” гэж заасныг, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” /2001/-ийн 12.3.-т “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ. ...татварын дүнг төгрөгөөр баталгаажуулна...” гэж заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг тус тус зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

5.3-т Далд уурхайн Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгөн хөрөнгө (санхүүжилтийн болон баталгааны шимтгэл, холбогдох татвар хураамжийг хассаны дараах) болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээл, хувь нийлүүлэгчийн өрийн хуримтлагдсан хүү (Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсны дагуу), Хувь нийлүүлэгчийн өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулна” гэж заасан нь  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2 болон 15.1 дэх заалтуудыг дордуулахаас гадна Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5 дахь заалтаар хувьцаагаар хөрөнгө оруулалт хийхийг үүрэгжүүлснийг зөрчин хувь нийлүүлэгчийн зээл болон хувиргасан өрийг эргүүлэн төлөх боломжийг олгосон байна” гэснийг зөрчсөнөөс 487.90 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

5.5-д “Оюутолгой” ХХК-иас нэхэмжлэх төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь Далд уурхайн төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9 хувиас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна” болон “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэсэн заалт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг, мөн гуравдагч этгээдэд төлж байгаа баталгааны шимтгэлийг давхардуулан толгой компани олгохоор тогтоож өгсөн нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйл болох “үнэн зөв байх” зарчмыг тус тус зөрчсөнөөс 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

6 дугаар бүлэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан АМНАТ-ын тухай зохицуулалт нь “Ашигт малтмалын тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан  Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ыг зөрчсөнөөс 87.90 тэрбум төгрөгийн татварыг авч чадаагүй,

-мөн Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” 27 дугаартай захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг захирал Д.Г нар тус ажлын хэсэгт орж ажилласан.

Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулах нөхцөлийг хангах зорилгоор Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь бүлэглэн “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюутолгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюутолгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэснийг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцийн 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газарт даалгасан.

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюутолгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюутолгой” ХХК-нд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж, 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан, уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд талууд гэрээг тайлбарлах өөр заасан зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 iv-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

            Шүүгдэгч Б.А нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Ч.Сайханбилэгийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 онд 27, 94, 99, 123 дугаартай илт хууль бус захирамж гарган байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг богино хугацаанд баталгаажуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нартай бүлэглэн “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюутолгой” ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюутолгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэсэн зааварчилгааг өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэснийг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцийн 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газарт даалгасан.

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюутолгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюутолгой” ХХК-нд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд талууд гэрээг тайлбарлах өөр заасан зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 iv-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон.

            Шүүгдэгч Б.Б нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Ч.Сайханбилэгийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 онд 27, 94, 99, 123 дугаартай илт хууль бус захирамж гарган байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг богино хугацаанд баталгаажуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А нартай бүлэглэн:

“Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюутолгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюутолгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэснийг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцийн 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газарт даалгасан.

Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюутолгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюутолгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно. гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан, уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд талууд гэрээг тайлбарлах өөр заасан зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 iv-т “Аль нэг тал нь энэхүү гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Нийслэлийн прокурорын газраас С.Бод 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...С.Быг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43.225.152.952 төгрөгийн, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-иар 20.736.000.732 төгрөгийн бүгд 63.961.153.685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. ...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн,

2. “...Нийслэлийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон,

Б.Б, Б.А, Д.Г, Б.Б нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...шүүгдэгч Нинждолбисангажав овгийн Сангажавын Баярцогтыг 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал болгосон гэмт хэрэг”,  

-“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэргийг албан тушаалтан албаны бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэг”,  

-“2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг”,

-“Шүүгдэгч Харчуул овгийн Баянжаргалын Бямбасайханыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг”,   

-“Шүүгдэгч Самдан овгийн Даваадоржийн Ганболдыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг”, 

 -“Шүүгдэгч Цоохор овгийн Балданжавын Ариунсанг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг”,

-“Шүүгдэгч Болд овгийн Болдын Бадралыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг” тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Сангажавын Баярцогтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ялаар”,  

- “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар”,  

-“2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хорих ялаар”,  

-“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Гыг нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Аг нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Быг нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар” тус тус шийтгэсүгэй.” гэж, 

3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “Шүүгдэгч С.Бын өмчлөлд байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.А, Б.Б, С.Б, Д.Г, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Орхон, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын тус тус гаргасан, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, А.Энхзаяа нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ