Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/03601

 

2024 06  26

*******84/ШШ2024/0360*******

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******8 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгч Б.******* нь миний бие Увс аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын *******988 оны 08 дугаар сарын *******7-ны өдрийн 98 дугаар тушаалаар Увс аймгийн Зүүнхангай сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжигч багшаар томилогдон ажиллаж байгаад жирэмсний амралт авч *******992 оны *******2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн *******994 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийн *******0 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэтгэвэр тогтоолгох гэхэд Увс аймгийн Зүүнхангай сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжигч багшаар томилогдон ажилд орсон, гарсан тушаал байхгүй сумын архив шатаж архивын баримт устсан байна. Улсын төв архив, Нийслэлийн архивын газар, Увс аймгийн архиваас ажилласан хугацааны баримт материал шүүлгэсэн боловч огт олдохгүй, надад өгөх өөр ямар ч баримт байхгүй хүндрэл үүсээд байна. Иймд *******988 оны 08 дугаар сарын *******7-ны өдрөөс *******994 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжигч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын **************-ний өдрийн 965 дугаартай албан тоот, Нийслэлийн архивын газрын 2024 оны 06 дугаар сарын **************-ний өдрийн 508 дугаартай албан тоот, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, *******7560******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 09*******7460 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүү төрсний гэрчилгээний хуулбар, хамт ажиллаж байсан гэрч , нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хамт ажиллагсдын гэрэл зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн

*******35.*******-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.

 

2. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох Б.*******гийн хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******36 дугаар зүйлийн *******36.*******-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа / оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. гэж заажээ.

 

4. Нэхэмжлэгч Б.******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******8 тоот хаягт оршин суудаг болох нь ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 429 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь Увс аймгийн Зүүнхангай сумын хүүхдийн цэцэрлэгт *******988 оны 08 дугаар сарын *******7-ны өдрөөс *******994 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийг хүртэлх хугацаанд хүмүүжигч багшаар ажиллаж байсан болох нь:

 

-       Нэхэмжлэгч Б.*******гийн *******7560******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

 

-       Гэрч ын: ... Миний бие Увс аймгийн Зүүнхангай сумын цэцэрлэгт *******988 онд цэцэрлэгийн тогоочоор ажилд орж, *******992 онд тус ажлаасаа гарсан ба тухайн үед Б.******* нь сургуулиа төгсөөд цэцэрлэгийн үндсэн багшаар ирж байсан. Б.******* нь манай тав дахь охин н.Бумдарийн цэцэрлэгийн ангийнх багш нь байсан юм. Манай цэцэрлэгийн залуучууд маань ажилдаа шуурхай, сайн багш нар байсан. Тэдний нэг нь Б.******* бөгөөд тэрээр АСК болон шинэ жилийн арга хэмжээгээр шагнуулж байсан амжилттай. Манай гэр бүл *******992 оны хавар Улаанбаатар хот руугаа буцаж ирсэн ба *******988-*******992 он хүртэл бид хамт нэг цэцэрлэгт ажиллаж байсан ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг,

 

-       Гэрч гийн: ...Манай гэр бүл Увс аймгийн Зүүнхангай суманд *******993 онд нүүж ирсэн ба миний бие тус сумын цэцэрлэгт цэцэрлэгийн асрагчаар *******0 гаруй жил ажилласан. Б.******* нь манай цэцэрлэгт цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

6. Иймд, нэхэмжлэгч Б.******* нь *******988 оны 08 дугаар сарын *******7-ны өдрөөс *******994 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/ нь *******988 оны 08 дугаар сарын *******7-ны өдрөөс *******994 оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР