Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00085/И |
Дугаар | 137/ШШ2024/00092 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2024/00092
2024 04 17 ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Я, Г.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,355,667.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд салбар /ХХД:..., РД:2..., ..утас:./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. Я, Г. Э нар нь 2023 оны 02-р сарын 03-ны өдөр дугаар ... тоот зээлийн гэрээ байгуулан 14 560 000 /Арван дөрвөн сая таван зуун жаран мянган/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авч ... тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 90 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Г. Э, Б. Я нар-р төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 10,755,980.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 578,705.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,480.56 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг, нийт 11,355,667.28 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Б овогт Б-ын Я /РД: ..., утас: .../,
Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Ө овогт Г-ийн Э /РД:..., утас: .../ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох 11,355,667.28 төгрөгийг Г.Э, Б.Я бидний бие нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны ... салбар нь Б.Я, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11,355,667.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Я, Г.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 11,355,667.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банкны ... салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Я, Г.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 11,355,667.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ян, Г.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 11,355,667.28 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,640.68 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 98,320.34 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Я, Г.Э нараас 50 хувь болох 98,320.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Я, Г.Э нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б