Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар  137/ШШ2024/00093

 

 2024      04        17                                      ...

 

                                                                                         

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж, Г.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 51,460,422.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв /ХХД:...., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б-ын Ж нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХасБанктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б.Ж ХасБанк дахь ... дугаартай дансанд 2023 оны 11 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 12 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 52 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ... тоот зээлийн гэрээг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл, 49,879,960.27 төгрөг, зээлийн хүү 1,568,148.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,314.56 төгрөг, нийт 51,460,422.97 /Тавин нэгэн сая дөрвөн зуун жаран мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг 97 мөнгө/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах,

Нэхэмжлэлийн үнийн дүн болох 52,430,590.41 төгрөгөөс тооцож 415,252.11 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, Х овогт Г-ын А /РД:..., ута..с:./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г овогтой А, Б овогтой Ж нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 51,460,422.97 төгрөгнөөс 3,890,176.35 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 47,570,246.62 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг мэдэгдэж байна. Сар бүрийн 26-ны өдөр 5,285,582.9 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, И овогт Б-ын Ж /РД:...., утас:..., .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Ж, Г овогтой А нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 51,460,422.97 төгрөгнөөс 3,890,176.35 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл болох 47,570,246.62 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг мэдэгдэж байна. Сар бүрийн 26-ны өдөр 5,285,582.9 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд банкир ажилтай, Б-ын Д утас:... шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ж, Г.А нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч нийт нэхэмжилсэн 51,460,422.27 төгрөгөөс 3,890,176.35 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилсэн дүнгийн үлдэгдэл 47,570,246.62 төгрөг үлдсэн бөгөөд зээлдэгч нарын гаргасан 2024 оны 04 сараас 2024 оны 12 сарын 26-ны өдөр хүртлэх 9 сарын хугацаанд уг зээлийн үлдэгдлээ сар бүрийн 26-ны өдөр 5,285,582.9 төгрөгөөр төлөх хугацаандаа төлбөрөө хийхгүй зөрчвөл шийдвэр гүйцэтгэгч хэсэгт шилжүүлэх гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Ж, Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 51,460,422.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж, Г.А нар нь нэхэмжлэлийн шаардлага 51,460,422.97 төгрөгөөс 3,890,176.35 төгрөгийг төлсөн, үлдэх  47,570,246.62 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл нийт 09 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 5,285,582.9 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид тайлбараа шүүхэд ирүүлж эвлэрсэн нь хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж, Г.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 51,460,422.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Ж, Г.А нар нь нэхэмжлэлийн шаардлага 51,460,422.97 төгрөгөөс 3,890,176.35 төгрөгийг төлсөн, үлдэх  47,570,246.62 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл нийт 09 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 5,285,582.9 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,252.11 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 207,627 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 207,627 төгрөгийг хариуцагч Б.Ж, Г.А нараас гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд тус тус олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Ж, Г.А нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Э.Б