Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар    137/ШШ2024/00113

 

024       05        03                                     ....

 

                                                                                         

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,287,125.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.О нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Н.О-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 680,400 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд;

2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 5,340,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх” үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 11 дүгээр сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 680,400 төгрөг,

- Шимтгэл: 13,608 төгрөг,

- Үндсэн хүү: 132,873.73 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 20,736.36 төгрөг,

- Нийт: 847,618.09 төгрөг,

2. 2023 оны 10 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 5,340,000 төгрөг,

- Шимтгэл: 53,400 төгрөг,

- Үндсэн хүү: 1,011,235.07 төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 27,371.88 төгрөг,

- Нийт: 6,432,006.95 төгрөг,

3. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500 төгрөг байна. Иймд хариуцагч Н.О-аас нийт 7,287,125.04  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн ... сум ... тоотод оршин суух, Б овогт Н-н О /РД: ..., утас: .../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н овогтой О нь  ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,287,125.04  төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,457,426 төгрөгөөр 2024 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас:.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.О-ын тайлбартай танилцлаа. Манай байгууллагын зүгээс хариуцагч Н.О-ын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Н.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,287,125.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага 7,287,125.04 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,457,426 төгрөгөөр 2024 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид тайлбараа шүүхэд ирүүлж эвлэрсэн нь хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,287,125.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 7,287,125.04 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,457,426 төгрөгөөр 2024 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,544 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 65,772 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 65,772 төгрөгийг хариуцагч Н.О-аас  гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.О нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                  ШҮҮГЧ                                      Э.Б