Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Өсвөр насны шүүгдэгч: Т.Д

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: С.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Т. Д-д холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Т.Д 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Д нь 2017 оны 8 сарын 19-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг,  газар “манай хадлангийн талбайгаас өвс хадлаа гэх хувийн шинжтэй харилцааны улмаас иргэн Б.Р-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Өсвөр насны шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз Х.Л хадлан хадаж байсан.Тэгсэн Б.Р ах өглөө хониндоо явж байхдаа бид хоёр дээр ирээд “манайх энэ талбай дээр хадлангаа хаддаг” гээд хэрүүл үүссэн. Морин дээрээсээ миний зүүн талын далны доод хэсэгт уурганыхаа бөгсөөр цохисон, дахиад цохих гээд байхаар нь би нүүрлүү нь хоёр цохисон. Тэгээд морио унаад явсан гэх мэдүүлэг.

* Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Б.Р-ийн өгсөн: 

 

“... Би 2017 оны 8 сарын 18-ны өдөр  Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг газарт хадлан тэжээлээ бэлдээд халгай /өвс/ хадсан байсан. Тэгтэл маргааш нь буюу 2017 оны 8 сарын 19-ний өдөр намайг хонио хариулаад явж байтал манай нутгийн залуу болох Төрийн Д гэх хүн ирээд “чи яагаад манай хадлангийн халгайг хаддаг юм” гээд мориноосоо бууж ирээд, намайг морин дээрээс татаж буулгаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохичихоод яваад өгсөн.  Тухайн үед Т.Д-тэй нэг хүн хамт явж байсан. Тэр хүн нь манай нутгийн хүн байгаа. Би сайн танихгүй байна. Миний зүүн нүд хавдсан. Одоо толгой их өвдөж байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 5-7 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Х.Л-ийн өгсөн: 

... 2017 оны 8 сарын 19-ний  өдөр найз Т.Д-ийн хамтаар хоршооллынгазарт хадлан хадаж байхад Б.Р гэх хүн Д бид хоёрын хадаж байсан халгайг хадсан байсан. Тэгээд энэ асуудлаас болж маргалдан Б.Р-ийг Т.Д нүүр орчим нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд яваад өгсөн. ... Тийм зүйл байхгүй, харин Б.Р нь Т.Д-гийн баруун суганы доод руу нь нэг удаа цохьсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуудас/

 

Гэрч О.Ч-ийн өгсөн:

 “... 2017 оны 8 сарын 19-ний өдөр манай хүү Б.Р нь Архангай аймгийн эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаггазарт Т.Д-д зодуулсан. Би энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан. ...Д хүү Д.Л-ийг Т.Д-тэй хамт явсан гэхээр нь л манай хүүхдийг бүлэглэж зодсон байна гэж ойлгоод өргөдөлдөө дурьдсан Сүүлд нь Б.Р асуухад Т.Д-д л зодуулсан гэсэн. Д.Лнь манай хүү Б.Р зодож, цохиогүй гэсэн ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13х/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-гийн  2017 оны 8 сарын 23-ны өдрийн 373 дугаартай дүгнэлтэнд: Б.Р-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт болон баруун хацарт жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.”гэжээ. /хх-ийн 19х/

 

Өсвөр насны яллагдагч Т.Д-гийн өгсөн:

“...Би 2017 оны 8 сарын 09-ний өдөр Архангай аймгийн эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг  газарт Д.Л-ийнхамтаар халгай хадаж байсан юм. Гэтэл Б.Р гэх манай нутгийн ах ирээд надад хандаж “энэ талбайг манайх хаддаг юм” гээд хэрүүл маргаан хийсэн ба Б.Р ах уургынхаа бөгсөөр намайг нэг удаа, зүүн далны доогуур зөөлхөн цохисон. Тэгээд мориноосоо бууж ирээд намайг цохих гээд байхаар нь би түүнийг гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Бид хоёр хадлангийн талбайгаас болж хэрүүл маргаан хийсэн юм. Ямар нэг өр авлага өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43х

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт хх-ийн 31 хуудас/

Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 822 дугаартай албан бичиг хх-ийн 33 хуудас/

 

Шүүгдэгч Т.Д-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 08 сарын 19-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг,  хохирогч Б.Р-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь 2017 оны 8 сарын 19-ний шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, хохирогч Б.Р-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Ргийн “... мориноосоо бууж ирээд, намайг морин дээрээс татаж буулгаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон...”гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Л “... Тэгээд энэ асуудлаас болж маргалдан Б.Р-ийгг Т.Д нь нүүр орчим нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч О.Чулуунхүүгийн “...Д.Л-ийг Т.Д-тэй хамт явсан гэхээр нь л манай хүүхдийг бүлэглэж зодсон байна гэж ойлгоод цагдаад өргөдөл өгсөн. Сүүлд нь Б.Р-аас асуухад Т.Д-д л зодуулсан гэсэн. Х.Л нь манай хүү Б.Р зодож, цохиогүй гэсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Р-ийнн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 373 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

 Өсвөр насны шүүгдэгч Т.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага болох Архангай аймаг дахь “Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн төв”-д даалгах нь зүйтэй байна. 

Хохирогч Б.Р-ийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлсэнээс хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ хийлгэсэн болон ирж очсон унааны зардалтай холбоотой нотлох баримтын шаардлагыг хангасан хохирол болох 242.000 төгрөгийг шүүгдэгч Т.Д-гээс гаргуулан хохирогч Б.Р-д олгож, түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хохирол болон эмчилгээтэй холбогдолгүй өдөр тутамын хүнс авсан, мөн мобиком болон юнителийн төлбөр төлсөн гэх нийт 358000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авсан боловч хохирол төлсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гарын үсгийн баталгаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байх тул шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогчийн хохирлыг барагдуулсан гэх баримтыг шүүх үнэлэх боломжгүй байна. Иймд  өсвөр насны шүүгдэгч Т.Д-гээс хохирогчид учирсан хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдан, шүүхээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хохирогчид  хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А овогт Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3,  8.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Д-д 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага болох Архангай аймаг дахь “Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн төв”-д даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гээс 242.000 /хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг,  оршин суух  Б.Р-д -д олгож, түүний нэхэмжлэлээс 358000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Д-д хохирогч Б.Р-д төлөх 242000 /хоёр зуун дөчин хоёр мянга/  төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн зүйлд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Т.Д-д  хяналт тавихыг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай. 

 

7. Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                         

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР